Monthly Archives: March 2014

March, 2014

  • 18 March

    “Grand People-2013”-ын эзэд тодорлоо

    Өнгөрсөн нэг жилийн турш хийж бүтээсэн, амжилт ололт, нийгмийн хариуцлагаа олонд хүртээжтэй байдлаар хэрэгжүүлсэн эрхмүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг “Grand People-2013” ёслолын ажиллагаа өнгөрөгч Баасан гаригт болсон юм. Монголын фото мэдээллийн номер нэг сэтгүүл Гранд-аас анх 2011 онд Улс төр, бизнес, нийгэм соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт бусдыгаа манлайлж хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүдийг алдаршуулан тэдний бүтээлч үйлсийг сурталчилан …

  • 18 March

    Жастин Биберийн нууц шивээснүүд

    Уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр сүүлийн үед мансуурал, эмх замбараагүй байдлаараа олны анхаарлыг татаж, шар хэвлэлүүдийн бай болох болсон дуучин Жастин Биберийн шивээснүүдийг хүргэж байна.

  • 18 March

    Хүүхэддээ өгч болохгүй эмнүүд

    1. Аспирин Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь Reye’s Syndrome буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэг тусах аюултай байдаг байна.Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай.Аспириныг зарим үед олон улсын нэршлээр Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэрвээ та …

  • 18 March

    “Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига”-ч соёлын төвийг уурын зуухтай, Дундговийг Өмнөговьтой андуурчээ

    Ерөнхий сайд Н.Алтан­хуяг төсөвт царцаалт хий­сэн нь төсвийн том шинэч­лэл болж чадлаа. Анх тө­сөвт царцаалт хийхэд үүнийг буруутгаж бүтээн байгуулалтын өч төчнөөн ажил зогсож байна хэмээн шүүмжилсэн нь олон. Гэтэл Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан хө­­­рөнгө оруулалтын тө­сөл, арга хэмжээний тө­сөвт өртөг нэмэгдсэн, гүй­­­­­цэт­гэл удааширсан шалт­­­гааныг тогтоох, гүйцэт­гэл, хэрэгжилтийн явц бай­­­далд аудит хийсэн дүн шин­жил­гээний …

  • 18 March

    Хүүхдэд эм өгөхдөө анхаарах 10 зүйл

    1. Эмчид хандалгүйгээр эм өгөх 2. Аминдэмүүд ч бас эм. 3. Сав, боодлынх нь дээр хэрэглэх хэмжээг нь бичүүлж ав 4. Хүчинтэй хугацааг нь хар 5. “Сайн сэгсэр” гэсэн зааврыг дага 6. Шошгыг нь унш. Жишээ нь эмийг хэрэглэх болон хадгалах заавар. 7. Эмээ өөр саванд битгий хий 8. Дутуу үлдсэн эмнүүдийг хооронд нь хольж болохгүй 9. Хэмжүүрийн оронд халбага …

  • 18 March

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

    Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолуулан 11.40 цагаас жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслол болох юм. Мөн Ж.Лхагвасүрэн жанжин, Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж, 13.30 цагаас Батлан хамгаалах яаман дээр Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно.

  • 18 March

    120 мянгат болон 100 айлын орчимд гүүрэн гарц барина

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхлээд байгаа. Өнгөрсөн онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Бөмбөгөрийн хажууд явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж ашиглалтад оруулсан бол энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан–Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд буюу 120 мянгатын автобусны буудал орчимд,   Сүхбаатар …

  • 18 March

    Татвар-Төсөв-Авлига

    -Татвар төлөх нь иргэн хүний үүрэг бол хэрхэн зарцуулсныг хянах нь иргэн та бидний эрх шүү- Бид яах гэж татвар төлдөг вэ? Аюулгүй орчинд амьдарч, үр хүүхдээ өсгөж, эрүүл энх байж, сурч боловсрох боломжийг олж авахын тулд. Хуулийн дагуу Монгол Улсын иргэн бүр авч байгаа цалингийнхаа 21 хувийг орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Татварын алба бидний татварт өгсөн мөнгийг …

  • 18 March

    Олон улсын цахилгаан машины үзэсгэлэн болж байна

    Энэ сарын 15-ны өдөр Чежү арлын Согуйпу дүүрэг дэх үзэсгэлэнгийн танхимд цахилгаан машины олон улсын анхны үзэсгэлэн нээгджээ. Дэлхийн 11 орны автомашин үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн үйлдвэрлэж байгаа болон ирээдүйд үйлдвэрлэх цахилгаан хөнгөн тэрэг, суудлын машин, мотоцикль, дугуй зэрэг 2100 ширхэг бүтээгдэхүүнээ уг үзэсгэлэнд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн ирэх 21-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна. эх сурвалж: mglradio.com      

  • 18 March

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

    Монгол ньюсд:  11.00 цагт “Шударга ёс анхдагчдын холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа. 12.30 цагт Кино найруулагч Г.Бадамрагчаа хууль бусаар хоригдсон талаараа мэдээлэл хийнэ. 13.00 цагт Морин хуурч Д.Шинэцогийн “Морин хуур мину” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 13.30 цагт Халимаг, Монголын харилцааны талаар Бүгд Найрамдах Халимаг Улсаас Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчид мэдээлэл хийнэ. Бусад:  09:00 цагаас ҮХАА-н яаманд Хөнгөн үйлдвэрийн салбарын талаар …

  • 18 March

    МЭНДЧИЛГЭЭ

    “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон нийслэлийн иргэддээ Нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлж байна. Монгол Улсын иргэн болж төрсөндөө ямагт бахархаж, эх орныхоо хөгжил дэвшлийн өнөөгийн гэгээн өдрүүдийг …

  • 18 March

    Улаанбаатарт 0 хэм

    2014 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав …

  • 18 March

    Шар хулгана өдөр

    Билгийн тооллын 17, Дөрвөн ногоон мэнгэтэй, Тэргүүн дагуул одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш …

  • 17 March

    “Офицерууд”-ын гайхалтай бүтээлүүд нэг өдөр эгшиглэнэ

    Халдах ёсгүй сөөм газрынхаа өмнө халуун амиараа сөхөрч чадах офицер манай улсад цөөнгүй. Тэдний төлөөлөл болох яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Энэ сарын 26-нд болох уг тоглолтын …