“Авлигажсан төсөв”-ийн ард нуугдсан “Авлига”-ч соёлын төвийг уурын зуухтай, Дундговийг Өмнөговьтой андуурчээ

2bceb4f25951d232bigdownload (2)Ерөнхий сайд Н.Алтан­хуяг төсөвт царцаалт хий­сэн нь төсвийн том шинэч­лэл болж чадлаа. Анх тө­сөвт царцаалт хийхэд үүнийг буруутгаж бүтээн байгуулалтын өч төчнөөн ажил зогсож байна хэмээн шүүмжилсэн нь олон.

Гэтэл Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан хө­­­рөнгө оруулалтын тө­сөл, арга хэмжээний тө­сөвт өртөг нэмэгдсэн, гүй­­­­­цэт­гэл удааширсан шалт­­­гааныг тогтоох, гүйцэт­гэл, хэрэгжилтийн явц бай­­­далд аудит хийсэн дүн шин­жил­гээний тайланг ха­рахад бүтээн байгуулалтын ажлыг зогсоох биш “Бугшсан ав­лига”, “Зохиомол андуу­рал”-ын сүлжээг тас­лан зогсоож улсын төсөвт шинэч­лэл хий­сэн нь илэрхий харагдаж байна.

Өдгөө “Авлигажсан  тө­сөв” хэмээн нэрлэгдээд байгаа МУ-ын 2014 оны төсөвт “0,0” дүнтэй тусгагдсан хө­рөнгө оруулалтын төсөл, ар­га хэмжээний төсөвт өр­төг нэмэгдсэн, гүйцэтгэл удаа­ширсан шалтгааныг тог­тоох, гүйцэтгэл, хэрэг­жил­тийн явц байдал ямар учраас удааширсан, улсын төсвөөс удаа дараа хөрөнгө санхүүжилт авсан боловч гүйцэтгэл дутуу, дахин хө­­рөнгө санхүү хүссэн тө­сө­вүү­дэд аудитын шалгалт хийхэд ихээхэн зөрчил илэрсэн байна.

Дүн шинжилгээнд хам­рагдсан 272 төсөл, арга хэм­жээг хэрэгжүүлэх явцад хууль, тогтоомж, журмын 51 заалт нийтлэг байдлаар зөр­­чигдсөн ба давхардсан тоо­гоор 1034 зөрчил бүрт­гэгдсэн байна.

Эдгээр зөрчлийн ихэнхи нь төсвийн тухай хуулийн 29.4, барилгын тухай хуу­лийн 15.2 дахь заалтыг зөр­чиж, зураг төсөл нь бэлэн болоогүй нийт 196 төсөл, арга хэмжээг төсвийн тухай хуулийн улсын төсвийн хө­рөнгө оруулалтын жаг­саал­тад тусгаж баталсан нь дээрх 272 объектын дийлэх буюу 72.1 хувийг эзэлж байгаа юм.

Гүйцэтгэх хугацаа нь удааширч 3-6 жил үргэл­жилж байгаа 47 төсөл, арга хэмжээний 13 нь зу­раг төсөлгүйгээр улсын төс­вийн хөрөнгө оруулалтын жагсаалтад батлагдсан байна гээд бодоод үз дээ.

Соёлын төвийг уурын зуухтай андуурсан төсөвчид мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад зу­раг төсөвгүй батлагдсан 196 төсөл арга хэмжээний 18 нь одоо болтол баталгаажсан зураг төсөлгүй, Барилгын тухай хуулийн 15.1.2, 15.1.6, 15.1.7 дахь заалтыг зөрч­сөн тохиолдол хэрэгжиж буй объектын 32.7 хувьд нь бүртгэгдсэн байна.

Хуульд нэр байршил, хүчин чадал, ажлын тоо хэмжээг буруу тусгаснаас хэрэгжих боломжгүй болсон барилгууд ч бий. Яахаараа бүхэл бүтэн сум, аймгийг андуурч бичдэг юм бүү мэд. Тэр ч бүү хэл соёлын төвийг уурын зуухтай “андууран” батлуулсан “Авлигач” ч байна, цаана чинь.

Тухайлбал, Хөвсгөл айм­гийн Цагааннуур сумын 150 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг Хөвсгөл аймгийн Ханх суманд гэж, Дундговь аймгийн ШШГА-ны нэг цэгийн үйлчилгээтэй нэгдсэн контор, цагдан хорих байрыг Өмнөговь аймагт гэж, Төв аймгийн Баян­дэлгэр сумын соёлын төвийн барилга нэрээр төсвийн ту­хай хуульд тусгагдсан бо­ловч зураг төсөв нь соёлын төвийн засвар, уурын зуух шинээр барих, өргөтгөл хийх гэсэн нэрээр тус тус бат­лагдчихаж.

Түүнчлэн Хөвсгөл айм­гийн гаальчдын 8 айлын орон сууцыг Хөвсгөл айм­гийн Мөрөн суманд гэсэн нэрээр төсвийн тухай хуульд тусгачихаад Хөвсгөл айм­гийн Ханх суманд барьж эхэлжээ.

Хийсэн ажлаа хийгээгүй болгон үгүйсгэж байгаад төсвийн мөнгө иддэг нөх­дүүд ч бий бололтой. Сэ­лэнгэ аймгийн авто замын ши­нэч­лэл нэрээр 500.0 сая төгрөгийг 2014 онд санхүү­жүүлэхээр төлөвлөсөн нь хийгдсэн ажилд хөрөнгө тө­сөвлөсөн байжээ. Эл цөөн жишээнээс харахад л төс­вийн мөнгийг яаж үрж, хаа­шаа урсаж байсан нь то­дорхой харагдана.

Үүнээс  гадна  зарим   тө­сөл, арга хэмжээнд барилга барих газрын зөвшөөрөлгүй болон гэрчилгээг давхар­дуулан олгосон, газрын мар­гаан үүсэнээс шалтгаалан хэрэгжих хугацаа нь удаа­ширсан, төсөвт өртөг нь нэ­мэгдсэн зөрчил илэрчээ.

Энэ нь мөнөөхөн газ­рын панз наймаа хийдэг нөх­дүүдийн балагтай холбоотой байж магадгүй юм. Тухайл­бал, Сонгинохайрхан дүүр­гийн 640 хүүхдийн суу­дал­тай сургуулийн барилгын газар олголт айлын газартай давхардснаас байршил өөрч­лөгдөн зураг төсөвт өөрч­лөлт орж, 390.0 сая төг­рөгийн нмэлт ажлын гэрээ байгуулжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 640 хүүхдийн суудалтай сур­гуулийн барилга бариг­дах газар нь эцэслэн шийд­вэрлэгдээгүй байхад төсөвт тусгаснаас газрын маргаан үүссэн, Сэлэнгэ аймгийн Сүх­баатар сумын дунд сур­гуулийн спорт заалны ба­рилга барих газар нь авто­машины гарааш, айлын га­­зар, байгууллагын эзэмшил газартай хэрэгчилсэн байд­лаар давхардсан, Архангай аймгийн Хангай сумын 320 суудалтай сургуулийн ба­­­рилга  барих талбай нь ир­гэдэд олгосон газартай дав­­хард­­сан  гэх зэргээр асууд­лууд байсан нь илэрчээ.

Энэ мэтээр төсвийн мөн­гийг  үр  дүнгүй  үрсэн,  үрэхийг завдсан, “хавт­гайр­сан” асуу­дал нь 2014 оны төс­­вийг царцаагаагүй бол үргэл­жилж, төсвийн хөрөнгө мөнгө “Авлигачдын золиос” бо­лох байжээ гэдгийг ха­руулж байгаа юм.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …