Yearly Archives: 2014

January, 2014

  • 31 January

    Хурдан морины бүсийн уралдааны хуваарийг Засгийн газрын хуралдаанаар тогтлоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. “Дүнжингарав-2014” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан хоёрдугаар сарын 23-нд Хүй долоон худагт болно. Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт, зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт …

  • 31 January

    Шинийн нэгний цаг агаарын мэдээ

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн зарим нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. …

  • 31 January

    Шинийн нэгний хар бар өдөр

    Аргын тоололын 1-р сарын 31-ны баасан гараг ,  Билгийн тооллын  хаврын тэргүүн улаан бар сарыын шинийн нэгний  тооно одтой, 5 шар мэнгэтэй идрийн барилдлагатай хар бар өдөр. Өдрийн наран 8:12  цагт  мандаж 17:37 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр …

  • 31 January

    МЭНДЧИЛГЭЭ

    Мэдээ мэдээллийн үндэсний “Өглөө.мн” сайтын мянга мянган цахим уншигчид, хамтран ажилладаг байгууллагууд, биднийг дэмжиж явдаг найз нөхдүүд,  мэдээлэл солилцдог цахим сайтуудаа “Ялгуусан” хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөн мэндчилье. Улиран одож буй  могой жилд Өглөө.мн сайтын хувьд амжилт ололтоор дүүрэн жил болж өнгөрлөө.  Бид  цахим уншигчиддаа  өглөө бүр  шинэ, …

  • 30 January

    МЭНДЧИЛГЭЭ

    Уудам дэлгэр нутагтаа, эх дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ XVII жарны Ялгуусан хэмээх модон морин жилийн өлзий хутаг оршсон өргөн дэлгэр сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Дэлгэрсэн их суу билиг, хийморь сүлдээрээ дэлхийн түүхэнд мандан бадарсан Монгол түмний өрх гэрийн хойморыг өлзий хишгээр мялаан хаврын урин цаг айлчлан ирж байна. Улс орон …

  • 30 January

    Та шиний нэгний өглөө мөрөө хэрхэн гаргах ёстой вэ? /суудал, тарни/

     ГАЛ: Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн зүүн урагш гараад, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ. ШОРОО: Билгийн тооллоор 2, …

  • 30 January

    Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

    Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байх,гэр орон сууцныхаа галын аюулгүй байдал, цахилгаан ашиглалтын аюулгүй байдлаа хангахыг сэрэмжүүлж байна. Олон цагаар гэрээ эзгүй орхихдоо цахилгаан хэрэгслийг бүрэн салгах, яндан зуухны галын аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байх, бага насны хүүхэд болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг гэр …

  • 30 January

    Сар шинийн өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ

    Нэгдүгээр сарын 31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2 сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд баруун болон говийн нутгаар, хоёрдугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-нд ихэнх …

  • 30 January

    Ким Чен Ун Чан авга ахынхаа гэр бүлийнхнийг цаазалжээ

    Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн авга ах, солонгосын нам төрийн хамгийн нөлөө бүхий хүн байсан Чан Сон Тхэкийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31–ний өдөр цаазлаад байсан бол түүний гэр бүлийн бүхий л гишүүдийг цаазаар авсан талаар мэдээллээ. Цаазлагдсан гэр бүлд Чан Сон Тхэкийн эгч Чан Ге Суныг Куба улсад Элчин сайд байсан нөхөртэй нь, мөн Тхэкийн  Малайзад …

  • 30 January

    Украйн олон нийтийн жагсаал цуглааныг хориглох тухай хуулиа цуцална

    Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович энэ долоо хоногийн эхээр сөрөг хүчин болоод жагсагчдын тэргүүнтэй уулзаж жагсаалын үеэр баривчлагдсан олон тооны иргэдийг суллах талаар тохиролцолд хүрээд байсан билээ. Ерөнхийлөгч Виктор Янукович босогчдод өршөөл үзүүлэх асуудалд тэднийг Засгийн газрын ордон руу халдахаа зогсоож, барилгыг тойруулан тавьсан хаалт, хашилтаа цэвэрлэх зэрэг хэд хэдэн нөхцлүүдийг тавьсан юм. Сөрөг хүчин ийнхүү Ерөнхийлөгчтэй тохиролцож бослого мөргөлдөөнийг султгах …

  • 30 January

    Модон морь жилд онцгойлох засалтай жилтнүүд

    Жил ороход уншуулах ном 13-ны жил орж байгаа хүн “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх” 25-ны жил орж байгаа хүн “Дорж­намжом”, “Цэнд”, “Дүншиг” 37-ны жил орж байгаа хүн “Жадамба”, “Лусын сан”, “Цагаан шүхэрт” 49-ний жил орж байгаа хүн “Сундуй”, “Гурван гүрэм”, “Дашдондүв” 61-ний жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Алтан гэрэл”, “Дугар” 73-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, …

  • 30 January

    “Алаг мэлхий өрөх” наадгайг тоглох журам

    Монголчуудын битүүлэх ёсны салашгүй нэгэн хэсэг нь “Алаг мэлхий өрөх” наадгай юм. Тиймээс уг тоглоомыг хэрхэн тоглох талаар хүргэж байна. Алаг мэлхий өрөх гэж буй хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай …

  • 30 January

    Найруулагч Д.Энхбаатар: Тэнд оршиж буй бүхнийг ажиглаарай.Та анирлах болно

       Уншигч та бүхэндээ Далантай Энхбаатар хэмээх авъяаслаг уран бүтээлчтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрээр кино телевизийн найруулагч мэрэгжилтэ, 1994-2009 он хүртэл МҮОНТ-д найруулагчаар ажилласан. “Дурсгалтай дэлгэц” , “Тавтай морил” , “Замд гаръя”, “Гэрэлтэй цонх”, “Өглөө хөтөлбөр” зэрэг 5000 орчим нэвтрүүлгийн найруулагч санаачлагчаар ажилласан. Мөн “Зүрхний төлөөс” /1998 /, “Би бүжиглэнэ” /1999/ ,”Удирдагч” /2002 /, “Нар ойрхон жаргадаг”/ 2007/, …