Yearly Archives: 2014

February, 2014

  • 3 February

    Манай Улс оны эхний 15 хоногт 368.5 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн байна

    Монгол Улс энэ оны эхний 15 хоногт 368.5 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн нь 2013 оны дүнгээс 22 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Оны эхний 15 хоногийн хугацаанд 139.6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан нь 20.6 хувиар өссөн үзүүлэлт болсон бол импорт 228.9 сая ам.доллар болж 22.9 хувиар өсчээ. Экспортын үнийн дүн өсөхөд нүүрс болон бусад голлох эрдэс бүтээгдэхүүний …

  • 3 February

    Гар утас ариутгагч төхөөрөмж бүтээгджээ

    Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон гар утас нь жорлонгийн суултуураас илүү бохир, олон сая нян агуулж байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл эрүүл мэнддээ анхаардаг эрхмүүдэд зориулж, гар утасны ариутгагч төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь UV-C гэрлээр таны гар утасны гадаргуу дээрх элдэв нянг устган ариутгах ба ариутгаж байхдаа цэнэглэх боломжийг бас олгох аж. Гар утсаа уг төхөөрөмжинд хийгээд ердөө …

  • 3 February

    2013 оны хамгийн сонирхолтой салалтууд

    Өнгөрч буй он олон хүнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин гэр бүлээсээ салсан хэргээр дурсагдан үлдэнэ. Үүнтэй холбоотойгоор өөр ямар алдартай хосууд салсныг танилцуулья. Фото: Алексей Никольский/ИТАР-ТАСС 2013 оны зургадугаар сарын 6-нд Владимир Путин ба Людмила Путина хоёр тэдний тохиолцооны дагуу гэрлэлт нь төгслөө гэж зарлав. Хожим Путин тайлбарлахдаа тэд сүмд сүй тавиагүй учир тэдний салалтад шашины талаас асуудалгүй гэлээ. Тэдний …

  • 3 February

    Кофег орлох шоколад бүтээжээ

    Өглөөд аяга кофе уухгүй л бол өдөржин таагүй байдаг хүмүүс байдаг. Тэгвэл өглөө кофегоо ууж амжихгүй тохиолдолд халаасандаа хийж гараад л ажилдаа явах замдаа амандаа хийгээд кофе уусан шигээ эрч хүчийг сэлбэх шоколад бүтээжээ. Энэхүү шоколад нь энгийн орцоор найруулсан 250 гр кофетой ижил хэмжээний кофейн агуулдаг ба сүүтэй, иристэй гэх мэт сонголтуудтай байна. Үнийн хувьд 12 ширхэг бүхий нэг …

  • 3 February

    “Angry Birds” тагнуулын хэрэгсэл байсан л гэнэ шүү

    АНУ-ын “Үндэсний аюулгүй байдлын алба” болон  Их Британийн тусгай алба “Angry Birds” тоглоомоор дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч байсан ВВС мэдээллээ. Эдвард Снөүдены задруулсан баримтууд дунд энэхүү мэдээлэл багтсан байна. Дээлх улсуудын тусгай албад 2007 оноос ухаалаг гар утастай ир­гэдийн хувийн мэдээллийг Facebook, Flickr, LinkedIn, Twitter зэрэг сайт болон “Angry Birds” зэрэг тоглоомоор дамжуулан авч байжээ. Харин “Angry Birds” тоглоомыг …

  • 3 February

    “Apple” хэрэглэгчдээ тагнадаггүй гэж мэдэгдлээ

    “Apple” компани iPhone болон бусад төхөөрөмжөөрөө дамжуулан хэрэглэгчдийнхээ ямар нэгэн мэдээллийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт өгч байгаагүй гэж тус компанийн захирал Тим Күүк ярилцлагадаа онцолжээ. АНУ-ын Засгийн газар иргэдээ төдийгүй гадны улстөрийн томоохон лидерүүдийн яриаг чагнадаг, тэднийг тагнадаг гэх дуулиантай холбоотойгоор “Apple” ч бас энэ дуулианы холбоотон гэх мэдээлэл гарах болсон юм. Энэ дагуу компанийн тэргүүн “iPhone ухаалаг гар …

  • 3 February

    Хятадад энэ онд 400 сая гар утас борлуулагдана

    Хятад бол дэлхийн хамгийн том зах зээл. Тэр дундаа ухаалаг гар утасны хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа юм. 2014 онд тус улсад нийтдээ 400 сая ухаалаг гар утас борлуулагдана хэмээн “QQ Tech” судалгаа гаргажээ. Эдгээрээс тансаг зэрэглэлийн гар утас нь 20 орчим хувийг эзлэх бол дундаж үнэтэй утас 40 орчим хувийг эзэлнэ хэмээн судалгаанд дурджээ.

  • 3 February

    Авлигагүй төсөв батлаасай

    Сар шинэ болохын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын намрын чуулганыг завсарлуулсан бол тун удахгүй ээлжит бус чуулган зарлана. Тодруулбал, хоёрдугаар сарын 15-нд ээлжит бус чуулган зарлах чимээ дуулдаж байна.  Мөн гишүүдийг ойрмогхон байж ээлжит бус чуулган зарлах үед хуралдаандаа оролцох ёстойг УИХ-ын зүгээс сануулаад авчээ. Чуулган зарлагдсан нөхцөлд УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг  хэлэлцэх учиртай. Чингэхдээ …

  • 3 February

    “Хилийн боомтын тухай” хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ

    Эмхэтгэлийн шинэ дугаарт, “Хилийн боомтын тухай” хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ. Энэ хуулиар түүний үйлчлэх хүрээг нарийн зохицуулсны зэрэгцээ төрөөс боомтын талаар баримтлах зарчмыг тодорхойлж, боомтын бүсийг хэрхэн тогтоох, ямар хэсгээс бүрдэх, боомтын төрөл, горим, зэрэглэл ямар байх, ажиллах цагийн хуваарийг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг зохицуулжээ. Мөн боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбоотой харилцааг зохицуулж, боомтод эрхлэх …

  • 3 February

    Улаанбаатарт 19-21хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн …

  • 3 February

    Хөхөгчин могой өдөр

    Аргын тооллын 2 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 4, Могойг хүлэгч одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, …

  • 2 February

    Д.Даваа-Очир: Зүүн өмнөд Азийн орнуудад хайгуул, геологийн ажил хийхээр төлөвлөж байна

    Монголдоо төдийгүй, гадны улс оронд ч өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй эд хөдөлмөрлөж яваа залуугийн ярилцлагыг хүргэж байна.Хилийн чанадад геологи, хайгуулын ажил хийж байгаа Монголын “Sapphire Geo” компанийн Гүйцэтгэх захирал, Малайз дахь Asian Metal Exploration Consultancy компанийн Ерөнхий геологич Д.Даваа-Очиртой ярилцлаа.  Геологичийн мэргэжлийг хаана, хэзээ эзэмшсэн бэ? 2003 онд ШУТИС-ийн геологийн сургуулийг төгссөн. 2008-2011 онд Япон улсад геологийн чиглэлээр магистрын …

  • 2 February

    Аарцны маск

    Энэ төрлийн маск нь тэжээл өгөхөөс гадна бага зэрэг цайруулах үйлчлэлтэй. Нэг цайны халбага аарцыг 2 цайны халбага зөөхийтэй хутгаж, хуурай арьсанд түрхэнэ. Харин тослог арьстай бол аарцыг хүүхдийн кашатай хольж жигд өтгөн болтол нь хутгана. Үүн дээрээ нэг цайны халбага давс нэмж болно. Маскыг нүүрэн дээрээ 15-20 минут тавьсны дараа эхлээд бүлээн дараа нь хүйтэн усаар угааж зайлна. Өргөст …