Monthly Archives: January 2015

January, 2015

  • 25 January

    “Эврика-2015” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний их хурал болно

    Монголын Залуучуудын Холбооноос  22 дэх жилдээ,Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурал тун  удахгүй зохион байгуулагдахаар болжээ. Уг  эрдэм шинжилгээний хурал  нь тухайн ондоо сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд эхний 3-н байр эзэлсэн оюутнууд, тэргүүн байр эзэлсэн багш нарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулж нэгдсэн хуралдаан …

  • 25 January

    Shinobu fighting fitness клуб 20104 оны шилдэг клубээр шалгарлаа

    Спорт гэдэг сэтгэлзүй, бие бялдар, хүмүүжил гурав нийлж байж цогц болдог. Тэр ч утгаараа сүүлийн үеийн бодибилдинг фитнессийн клубууд зөвхөн бие бялдарын хөгжилд анхаарах биш, хүний сэтгэл зүй, хүмүүжил, оюун ухаан болон сэтгэхүйн тал руу нь анхаарч ажиллах болсон. Тэгвэл энэ бүхнийг  нэгэн дор цогцлоож Олон улсын стандартын дагуу SHINOBU FIGHTING FITNESS клуб шинээр байгуулагдаад  удаагүй  байгаа билээ. Энэхүү  клуб нь  …

  • 25 January

    Дүүрэг бүрт сар шинийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна

    Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Бөхийн өргөөний гадна талбайд, “Тэнгэр” бөөний худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Урт цагааны зүүн талын гадна талбайд, Баянгол дүүрэгт “Лион” тауэрт, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн …

  • 25 January

    Т.Батцэцэг: Японы загварын агентлагаас ажлын санал тавьсан

    Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн Т.Батцэцэгтэй цөөхөн хором ярилцлаа. -Дэлхийн миссийн тэмцээнд оролцож ирснээс тань хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо ямар ажил хийж байна вэ? -Тэмцээнд оролцож ирснийхээ дараа хэсэг хуга цаанд амарлаа. Одоо “Шилмэл заг-вар” агентлагт багшилж байна. -Та телевизэд хөтлөгч хийдэг байсан. Тэр ажлаа хийхгүй байгаа юм уу? -Телевизийн ажлаа хийхээ больсон. -Сүүлийн үед …

  • 25 January

    Зам тээврийн ослын хэргийг шийдвэрлэжээ

    Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутагт байрлах Улиастайн уулзварын зүүн замд 2015 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Налайхаас ирж байсан ЗИЛ-130 маркийн 64-90 НАА улсын дугаартай ачааны машин Истана маркийн 35-34 НАА улсын дугаартай микро автобустай мөргөлдөж Истана маркийн машины жолооч газар дээрээ амиа алдаж, 10 гаруй хүн бэртсэн хэрэг гарсан.  “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг М овогтой Х нь  жолоодож …

  • 25 January

    Анхаарлыг нь сарниулж байгаад 50 гаруй гар утас хулгайлжээ

    Цайны газар зоогийн газарт тухлаж суухад “Эгчээ бохь авах уу?”, “Сэтгүүл авах уу?”, “Салфетик авах уу?” гэсэн хүүхдүүд цөөнгүй тардаг. Авах авахгүйгээ ярихын агшин зуурт таны гар утас эд зүйлс хулгайд алдагдах эрсдэл байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15-н хүүхдүүдийг мөрдөн шалгаж байна. Эвийлж нэг худалдаж авдаг, эгдүүцэж дургүйцэж …

  • 25 January

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаанаар: Хөрөнгө бүртгэн авах тухай / Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө / Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн Зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад баригдсан Байгаль …

  • 25 January

    Өнөөдөр нам, эвсэл, ажлын хэсгүүд хуралдана

    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд. ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, …

  • 25 January

    Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл өнөөдөр эхэлнэ

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ. Бага ангийн сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг дуустал, дунд ангийнхан нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 10-наас 25-ныг дуустал тус тус амарч байгаа. Анги Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид Нийслэлийн сургуулийн сурагчид Бага анги I.10-II.09 XII.20-I.26 Дунд анги I.26-II.09 I.03-I.26 Ахлах анги I.31-II.09 I.10-I.26 …

  • 25 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Клаус Шваб бараалхлаа

    Швейцарийн Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид профессор Клаус Шваб бараалхлаа. 45 жилийн тэртээ дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлох хэмжээний чуулганыг санаачлан өнөөдрийг хүртэл  зохион байгуулж байгаа профессор Шваб уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус чуулганд өндөр ач холбогдол өгөн хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийллээ. Монгол улс бидний сэтгэл зүрхэнд ойр, асар сайхан ирээдүйтэй …

  • 25 January

    Унтаж байгаа хүүхдийн зургийг авч болохгүйн учир

    Унтаж байгаа хүний зургийг авч болохгүй, яагаад гэвэл хүн унтаж байхдаа их эмзэг, аливаа сөрөг зүйлд өртөмтгий байдаг. Сүнс шөнө хүний биеийг орхиж явдаг тул сул дорой, хамгаалалтгүй болдог гэж ойлгож болно. Унтаж байгаа хүн зураг дээр сүнсгүйгээр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалалтгүй гэрэл зураг дээр гардаг учраас эргээд өөрт нь сөрөг нөлөөлнө. Бараг бүх зөнбилэгч, гоц чадвартай …

  • 25 January

    Өнөөдөр болох зарим үйл явдлаас

    10 цагт  НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам батлах тухай, нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам батлах тухай, шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 99666553 11:00 цагт Энэтхэг улсын Хайдерабад хотын “Континентал Хоспиталс” эмнэлэг Монгол улсад өөрийн зардлаар …

  • 25 January

    Өнөөдөр морь, нохой жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 7. Сумьяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, 5 шар мэнгэтэй хар бар өдөр . Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой …

  • 25 January

    Улаанбаатарт 18-19 градус хүйтэн байна

    Баруун зүгийн нутаг болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 градус, Идэр, …