Monthly Archives: January 2015

January, 2015

  • 15 January

    Г.Баярсайхан: Гаднаас зээл аваад ах, дүү, найз нөхдийнхөө компанид тарааж өгвөл жинхэнэ утгаараа өрөнд орно

    -Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл засагт хамтарсан намуудыг дахин талцуулаад байгаа. Юутай ч намууд дотооддоо хэл амаа ололцов уу? -Аливаа асуудалд бодитой, прагматик хандах хэрэгтэй байна. Бид маргалдаад сууж байх цаг үе биш шүү дээ. Тэгэхээр тоглоомын дүрмээ тодорхой болгоё гэдэг зарчим барих хэрэгтэй. Хичнээн сайхан зүйл ярьсан ч шийдэх асуудал зөндөө байна. Тухайлбал …

  • 15 January

    Хавтаст хэрэг шатаасан этгээдэд дахин эрүү үүсгэв

    2014 оны 12 дугаар сарын сүүлээр нэгэн этгээд ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын цонхоор орж, ахлах мөрдөн байцаагч болон мөрдөн байцаагчийн өрөөнд нэвтэрч хоёр төмөр шүүгээнээс нийт 22 хавтаст хэргийг хулгайлан, байрных нь хажууд шатаасан байна. Улмаар тэрбээр хавтаст хэргийг бүгдийг шатааж дууссаныхаа дараа мөрдөн байцаагчийн утас руу залгаж, өөрийн хавтаст хэргээ шатаасан талаар дуулгажээ. Тухайн үед …

  • 15 January

    Эрээн хотноо болох “Цагаан сар-2015” үзэсгэлэн албан ёсоор цуцлагдлаа

    Энэ сарын сарын 24-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдах гэж байсан “Цагаан сар-2015” үзэсгэлэн албан ёсоор цуцлагдсан байна. Учир нь, Эрээний гааль бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр нэвтрүүлэх боломжгүй болсон, Манай талаас санал болгосон үзэсгэлэнгийн талбай, зар сурталчилгааны зардлыг хариуцах төсвийг ойрын хугацаанд гаргах боломжгүй болсон, Үзэсгэлэн зохиогдох байсан Спортын Ордны шалыг хөлбөмбөгийн тэмцээнд зориулан шинэчлэн зассан байсныг өөрчлөх зардал гаргах …

  • 15 January

    Спортын хувьсал

    Үндэсний бөх, хурдан морь, сур харвааг эс тооцвол манай улсад их спорт хөгжөөд хэдийнэ хагас зуун жил өнгөрчээ. Манай тамирчид анх 1964 онд олимпод оролцож Монгол Улсад их спорт хөгжиж эхэлснийг албан ёсоор тунхагласан байдаг. Түүнээс өмнө тоотой хэдхэн төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан түүхтэй. Бид олимпийн анхны медальтнаа 1968 онд өлгийдөн авсан. Харин дэлхийн аварга хэмээх цолыг …

  • 15 January

    Үндэслэлгүй халагдсан ажилчдад төсвөөс 400 гаруй сая төгрөг олгоно

    Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг  хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан  байна. Дээрх 181 хэргийн нэхэмжлэл бүгд “…ажлаас үндэслэлгүй халагдсан..” агуулгатай   бөгөөд  65.7 хувь буюу 119 нэхэмжлэлийг шүүхүүд  үндэслэлтэй гэж үзэж,  ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг …

  • 15 January

    Г.Баярсайханд НДЕГ-ын хүндэт өргөмжлөл гардуулав

    УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханд өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүндэт өргөмжлөл гардууллаа. Хүндэт өргөмжлөлийг тус газрын Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Д.Эрдэнэбат гардуулан өгсөн юм. Ардчилсан хувьсгалаас хойш өөрөөс нь үл хамааран ажил хөдөлмөр эхлэх боломжгүй явж ирсэн иргэдийг Г.Баярсайхан гишүүн нь 2008 – 2012 онуудад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай …

  • 15 January

    Jennifer Lopez триллер кинонд тогложээ

    Алдарт дуучин Jennifer Lopez дуулахаас гадна Hollywood-ын чадварлаг жүжигчдын нэг билээ. Түүний тоглох ээлжит киногоор найруулагч Rob Cohen-ын найруулга, Barbara Curry-ын зохиолыг нь бичсэн триллер төрлийн “The Boy Next Door” юм. Тус кино удахгүй нээлтээ хийх ба “Smart entertainment”, “Blumhouse productions”, “Nuyorican prodactions” кино компаниуд хамтран ажиллажээ. Киноны зураг авалт Америкийн Калифорни мужийн Лос Анжелос хотноо болжээ. Кинонд дөнгөж салаад …

  • 15 January

    Дуучин Баярцэнгэлийн гэр бүл /Фото/

    “Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг залуу дуучин Баярцэнгэлийг өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй , чадварлаг дуучин хэмээн фенүүд түүнийг үнэлдэг. Гаргасан дуу бүр нь хит болж чаддаг дуучин залуугийн гэр бүлийн зурагнаас сонирхуулж байна. Эх сурвалж: Unen.mn

  • 15 January

    Мэрайя Кэри шинэ тоглолтынхоо бэлтгэлд оржээ

    Америкийн поп од Мэрайя Кэри ирэх тавдугаар сард Лас Вегаст шинэ шоу тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Кэригийн шинэ тоглолт ирэх тавдугаар сард эхэлж, долоодугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд дуучин нийт 18 удаагийн шоу тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.  Тоглолтын тасалбарууд суудлаасаа хамаараад 55-250 ам.долларын үнэтэй байх ба хэдийнэ худалдаанд гараад байгаа юм. Түүнчлэн таван удаагийн Грэммийн шагналт Мэрайя Кэри энэ жил …

  • 15 January

    Монголын Залуучуудын холбооны 24 жилийн ой тохиож байна

    1990-ээд онд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлт нь нийгмийг шинэ харилцаанд тохирсон залуучуудын хөдөлгөөний хэлбэр агуулгыг шаардах болсонтой уялдаж, МХЗЭ-ийн XX их хурлаар МХЗЭ-ийн бааз суурин дээр залуучуудыг үзэл бодолоор үл ялгаварлан нэгтгэх, Монголын залуучуудын хамгийн нийтлэг хүсэл зорилго эрх ашгийг илэрхийлэх Монголын залуучуудын шинэ байгууллага байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн их хурлын төлөөлөгчид Монголын залуучуудын шинэ байгууллагыг байгуулах чуулганыг 1991 оны …

  • 15 January

    Өтгөн хаталтаас сэргийлэх дасгал, хоол хүнсээ зохицуулах нь

    Өтгөн хатах нь идэж буй хоол хүнсний бүтэц, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах, гэдэсний уртын хэмжээ харьцангуй нэмэгдэх, хэвлий, аарцгийн булчингийн үйл суларсан зэрэг  олон шалтгаантай байж болдог. Өтгөн байнга хатсанаас индол, скатол зэрэг хорт бодис цусанд шимэгдэж, биеийг архаг хордлогонд оруулна. Нян үржих таатай нөхцөл бүрэлдэж, хий их хуримтлагдсанаас хэвлий дүүрч цанхайх, өрц  өргөгдөн зүрх уушигны үйл ажиллагаанд сөрөг нөлөө …

  • 15 January

    МАН-ын бүлэг завсарлага авлаа

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.16/ хуралдаан 11 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төсвийн хяналтын дэд хорооны гишүүнийг чөлөөлөх болон томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайдын алба хаших болсноор дэд хорооны гишүүнээс татгалзах тухай хүсэлтээ тавиад байсан юм. Түүнчлэн тус дэд хорооны …

  • 15 January

    Монгол цэргийн музейд 1000 гаруй цуглуулга дэлгэгдлээ

    Монгол цэргийн музей өнөөдөр “Хобби” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Музейн хамт олно өмнө гурван ч удаа Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч нарийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхол, Зэвсэгт хүчний цуглуулагч нарыг дэмжих, олон нийтэд сурталчлах, арвижуулах, ижил төстэй цуглуулагч хувь хүн, төрийн бус байгууллагатай холбох зорилгоор, уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Анх энэхүү үзэсгэлэнг Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын цуглуулгаар гаргаж …

  • 15 January

    Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь энгийн хэрнээ хүчтэй засал болдог

    Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж …