Monthly Archives: April 2015

April, 2015

  • 29 April

    “Би” хэмээх үнэн /өгүүллэг/

    Нэг үдэш аянчин эр эзгүй хоосон байшинд буудаллажээ. Гэнэт шөнө дунд чөтгөр хүрч ирэв. Тэрбээр үхсэн хүний хүүр авчраад шалан дээр чулууджээ. Удалгүй бас нэг чөтгөр ирж: “Энэ бол миний олсон хүүр” хэмээжээ. Хоёр чөтгөр хоорондоо маргалдаж хэлэв. Тэгснээ эхний чөтгөр нөгөөдөө: “Ингэвээс бидний хэн нь ч юм олж үл долооно. Ерөөсөө гэрч авчирч, хэний олсон хүүр болохыг хэлүүлье” гэв. …

  • 29 April

    Севол онгоцны ахмадад бүх насаар нь хорих ял ногдууллаа

    Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоцны ахмадыг ослын хэрэгт буруутган, олон хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр өмнө төлөвлөж байсны дагуу бүх насаар нь шоронд хорих ял ногдуулсан тухай албаны эх сурвалж мэдэгджээ. 2014 оны дөрөвдүгээр сард далайд живсэн тус усан онгоцыг осолдох үед Ли Жүн-Сок хөлгийн залуурыг атгаж байсан аж. Ослын улмаас 300 гаруй хүн амь насаа алдсаны ихэнх нь сургуулийн …

  • 29 April

    Үндэсний үйлдвэрлэгчид хандив, тусламжаа ирүүлсээр байна

    Зүүн аймгуудад гарсан түймрийн эрсдэлийг буурууулахад зориулж ХХААЯ-наас харъяа газрууд, төсөл, хөтөлбөрийн газрууд, салбарын үйлдвэрүүдэд тусламжийн уриалга гарган эхний ээлжинд бэлнээр 23.4 сая төгрөг, 17.8 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.3 сая төгрөгийн 13 тн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 18.0 сая төгрөгийн газар тариалангийн зориулалттай техник цугларсныг ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн …

  • 29 April

    Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид зөвлөлдөж байна

    Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид нь хамт олны сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч судалдаг, зөвлөдөг, тусладаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой …

  • 29 April

    Эрчүүд сайхан хүүхнээс айдаг 7 шалтгаан

    1.Эрчүүд татгалзсан хариу авах болов уу хэмээн айдаг Ямар ч эр хүн таалагдсан бүсгүйгээсээ татгалзсан хариу авахаас хамгийн ихээр айдаг гэнэ. Тэр тусмаа гоо бүсгүйгээс ийм хариу авах магадлал эгэл даруу бүсгүйг бодвол өндөр гэж үздэг бололтой. 2. Сайхан хүүхнийг зуун эр эргүүлдэг гэдэгт итгэдэг Өөрийгөө хүндэлдэг хэн боловч тэдний дунд ороод цохиж явахыг хүсэхгүй биз дээ. Гэхдээ  аятайхан бүсгүй …

  • 29 April

    Дорнод аймагт Хүний боом гарсан нь батлагдлаа

    Цагаан-Овоо сумын харъяат 29 настай эрэгтэй хүний боомоор өвчилсөн байж болзошгүй талаар бид мэдээлж байсан. Тэгвэл ЗӨСҮТ-д илгээсэн сорьцын шинжилгээгээр боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан байна. Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг байна. Боом өвчнөөр …

  • 29 April

    Жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэки шинэ романс эхлүүлсэн үү?

    Урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэки сүүлийн үед олны хэл амнаас салахаа байгаад удаж байна. Түүний хувьд “3 охин” хамтлагийн дуучин Г.Анхмаатай ханилан суугаад хөөрхөн хүүхэдтэй болсон. Харин хосууд тус тусдаа амьдраад аль хэдийн хоёр жилийн нүүрийг үзэв ээ. Тусдаа амьдарч байгаа гэснээс хойш дуучин Г.Анхмаа чимээ сураггүй болж уран бүтээлээ хөөн, кино ертөнцөд ч хүчээ …

  • 29 April

    УИХ-ын гишүүд эмнэлэгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг Засгийн газарт шилжүүллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Д.Батцогт нарын найман гишүүн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газарт шилжүүлж буйгаа мэдэгдэн, өнөөдөр /2015.04.29/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа. Энэ хууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын одоогийн бүтцийг шинэчилж, төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын …

  • 29 April

    Төрийн 167 үйлчилгээг ТҮЦ машин болон www.ezasag.mn хаягаар авдаг болно

    Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранбат нар оролцлоо. Ар, өврийн хаалга, авлига, хүнд сурталгүйгээр ажлаа явуулдаг, дотоод ажил, хурал гэх мэт элдэв шалтаг тоочилгүйгээр төрийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломж олгодог 108 ТҮЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. ТҮЦ машинаас төрийн 20 гаруй үйлчилгээг авах …

  • 29 April

    Өнөөгийн хүмүүсийн топ 10 донтолт

    Алдартнууд юунд донтсон тухай мэдээлэл олон нийтийн ярианы халуун сэдэв болдог. Гэвч амьдрал дээр хүмүүс өөрсдөө юунд донтож буйгаа анзаарах нь ховор. Харин өнөөгийн хүмүүс юунд хамгийн ихээр донтдог тухай жагсаалтыг “Toptens” сайт гаргажээ. “Сониуч” булан өнөөдөр хүмүүсийг донтуулж буй тэргүүлэх 10 хүчин зүйлийн тухай онцолж байна. Интернэт, ухаалаг утасны дон Бүхий л өдөржингээ Фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээ сайтуудаа …

  • 29 April

    Инстаграмын эрчүүд хумсаа будав

    Түрүүчийн долоон хоногт өсвөр насны охид Ким Кардашианы дүү Кайли Женнерийг дуурайж аяга сорж уруулаа томосгосон зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлж байсан. Харин энэ удаа хумсаа будсан эрчүүдийн хачирхалтай зургууд Instagram- д түгэж байна. Энэ нь Австралийн радиогийн The Kyle and Jackie O нэртэй шоунаас гаргасан уриалга юм байна. Учир нь АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин асан Брус Жэннэр гэгч залуу …

  • 29 April

    Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалтыг Гадаад хэргийн яамнаас зохион байгууллаа. Хүлээн авалтад Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ахлах дипломатууд болон Монгол, Францын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид урилгаар оролцов. Гадаад …

  • 29 April

    Канадын Ерөнхий сайдын туслах асны үйлдсэн хээл хахууль, залилангийн хэргийг шүүж байна

    Ерөнхий сайд Стивен Харперын туслах асан Майк Даффигийн хээл хахууль, залилангийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Телевизийн нэвтрүүлэгч байсан Майк Даффийг Эрүүгийн хуулийн 31 зүйлээр буруутгаж байна. 2013 онд Ерөнхий сайд Стивен Харперийн ажлын албаны дарга асан Нигель Райтад 72000 ам.долларын чек өгсөн талаараа өөрийн амьжиргааны зардлын тайландаа тусгаагүй нь нэлээд сонирхол татах хэргүүдийн нэг юм. Өнгөрсөн онд энэ …

  • 29 April

    Авлигын хэргээр хотын дарга “Бульдозер Жи” 15 жилийн хорих ял авлаа

    БНХАУ. Ши Зиньпиний тэргүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд авлигын хэрэгт холбогдсон хамгийн сүүлийн өндөр түвшний албан тушаалтнаар Нанжин хотын дарга асан Жи Жианьэ тодроод байна. Түүнийг авлигын хэрэгт буруутай болохыг тогтоож, шүүхээс 15 жилийн хорих ял оногдуулав. Янтай хот дахь Ардын давж заалдах шатны шүүх Жи Жианийг 1999-2012 оны хооронд хээл хахуульд 2.37 сая ам. доллар авсан хэрэгт …

  • 29 April

    Улаанбурхнаар өвдсөн 389 хүн эмчлүүлж байна

    Улаанбурхан өвчний дэгдэлт гарч эхэлснээс хойш улсын хэмжээнд халууралт тууралттай хам шинжийн 2495 тохиолдол бүртгэгдсэнээс 341 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Мөн улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой халдвартын клиникийн долоон тасагт улаанбурхантай өвчтөнийг авч, амбулаторийн тасгийн эмч нарыг тасгуудад нэмэлтээр ажиллуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус төвд 684 өвчтөн, 203 сахиур байгаагаас 389 нь улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс …