Monthly Archives: November 2015

November, 2015

  • 28 November

    “Буянт-Ухаа-1”-т үүссэн асуудлын бүх хариуцлагыг гүйцэтгэгч компани хүлээнэ

    Бид өмнөх дугаартаа “Буянт-Ухаа-1” -т амьдрах нөхцөлгүй болжээ” гарчигтай сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн. Тэгвэл энэ удаад тус хорооллыг захиалан бариулсан ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас дараах зүйлийг тодрууллаа. -Бид төрийн захиалгаар барьж, ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа-1” хорооллын зарим иргэнтэй уулзсан. Тэд тус хорооллын байруудын цонх болон агааржуулалт маш муу гэдгийг хэлж байсан. Ингэхэд Буянт-Ухаа-1” хорооллын том бүтээн байгуулалт явагдаж байх хугацаанд төрийн …

  • 28 November

    Г.Уянга: Хэрвээ би эр хүн байсан бол Ч.Сайханбилэгт шанаа өгөх байлаа

    УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ард түмэнд хандаж хэлсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ “Хэрвээ би эр хүн байсан бол Ч.Сайханбилэгийн дээрх мэдэгдлийн дараа шанаа өгөх байлаа” хэмээв. Түүнчлэн “Үг хэлээр биш өөр хэлээр ярилцах шаардлагатай хүмүүс Монголын төрд дэндүү олон байгаа учраас улс дампуурахдаа тулаад байна. Зэсийн үйлдвэр ашигтай гэдэг нь эргэлзээгүй үнэн. Харин энэ хүмүүс ийм үйлдвэрийг …

  • 28 November

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр 2016 оны олимпийн дараа зодог тайлна

    Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр ирэх 2016 оны Бразилийн Рио-де-Жанейрогийн олимпийн дараа зодог тайлахаар шийджээ. 2008 оны Бээжингийн олимпоос алт, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн тэрбээр олимпийн хос медиалаа гурав болгож, олимпийн наадмаас дараалан гурван медаль хүртсэн Монголын анхны тамирчин болохыг мөрөөддөг бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлсний дараа өөр нэгэн мөрөөдлөө биелүүлэхээр зорих бололтой. Өдгөө дөрвөн хүүхдийн эцэг …

  • 28 November

    Массаж, сауны газарт биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

    Манай улсад мөнгө олох зорилгоор  биеэ үнэ­лэх, бус­дын биеийг хүчээр үнэлүүлэхэд та­­тан орол­цуулах, зохион бай­­гуу­лах, орон байраар хан­гах зэр­гийг хуулийн дагуу хатуу хо­риглодог. Тэр ч ут­гаа­раа хууль хяналтын бай­­гуул­лагынхан биеэ үнэ­­­лэг­­чидтэй сүүлийн 20 гаруй жил тэм­цэж буй юм. Харамсалтай нь биеэ үнэ­­лэгчид болоод тэднийг орог­нуулагч зочид буудлууд болоод саун, массажны газ­рууд жил ирэх тусам нэмэгд­сээр байгаа. Нийгэм хөгжиж, хууль чангарахын хэрээр …

  • 28 November

    Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг нарийн мөрдөхийг олон улсын байгууллага хүслээ

    Ирвэс хамгаалагч агсан Т.Лхагвасүрэнгийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас хүслээ. Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл энэ сарын эхээр Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний үхлийг Цагдаагийн байгууллага гадны нөлөөгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргаад байгаад ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдүүцэж хүлээж авсан. Т.Лхагвасүмбэрэл агсан ердөө 27 насандаа өөд …

  • 28 November

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр: Сүүлийн үед ахыг дандаа хараар будаж байна

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй тамирчид БНХАУ-ын Чиндао хотноо болсон тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн билээ. Манай баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж энэ долоо хоногт БНСУ-ын Жэжүд болох тэмцээнд бэлдэж байгаа юм. Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүн, Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын талаар таагүй мэдээ сонсох болсон олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн “фэйсбүүк” хуудастаа ингэж бичжээ. Дашрамд дурдахад, …

  • 28 November

    Г.Ундармаа орлогоороо тэргүүлэв

    Жүжигчин Г.Ундармаа кино урлагт хүч сорих болж, өөрийн “U Film” студийг байгуулснаар гурван ч кино бүтээгээд байгаа. Түүний хамгийн сүүлд хийсэн “Single Ladies-2” романтик, инээдмийн кино нь нээлтээ хийгээд сар гаруй болжээ. Тус кино өдөр бүр танхим дүүрэн үзэгчтэй байгаа бөгөөд ашиг орлогоороо тэргүүлж байна. Тэгэхээр энэ жил Монголын киноны салбарынхнаас ийнхүү Г.Ундармаа хамгийн их мөнгийг халааслах нь тодорхой боллоо. Аливаа …

  • 28 November

    Ш.Алтантуяагийн “аминд хүрсэн” Нажиб Разак Н.Золзаяагийн амийг хэлтрүүлэв

    Батлан хамгаалахын сайд байхдаа Францаас байлдааны усан онгоц худалдан авах томоохон гэрээ хийж, энэхүү гэрээнд орчуулагчаар ажилласан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг зэрлэгээр хөнөөх захиалга өгсөн гэгддэг Малайзын одоогийн Ерөнхий сайд Нажиб Разак өдгөө Монгол Улсын эрх баригчидтай нэлээд ойртон ажиллаж байгааг тус улсын сөрөг хүчнийхэн шалгасаар байгаа юм. Малайзын экс Ерөнхий сайд тэргүүтэй сөрөг хүчнийхэн Нажиб Разакийг Монгол эмэгтэйн аминд …

  • 28 November

    Монгол руу хар тамхи оруулах гэж байжээ

    Монголоор хилээр хар тамхи давуулах гэж байсан Оросын нэгэн иргэнийг Буриадын гаалийн албаныхан илрүүлжээ. Тэрбээр Монгол руу аяллын визээр “КАМАЗ” машинтай нэвтрэх гэж байхдаа автомашиныхаа кабинд 2081 гр мансууруулах бодис нуусан байсан аж. Оросын хуулиар биедээ 2 гр-аас илүү хэмжээтэй мансууруулах бодис авч явбал эрүүгийн хэрэг үүсгэдэг бөгөөд одоогоор Монгол руу хар тамхины нэвтрүүлэх гэсэн уг этгээдийг саатуулан мөрдөн шалгах …

  • 28 November

    Үс засуулахад тохиромжгүй /2015.11.28/

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 18. Санчир гараг. эрцгий охин одтой, 5 шар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа …

  • 27 November

    Монгол ХҮН-ий төлөө

    Хэлж ирдэгггүй хийсч ирдэг өвчин хэн нэгний амьдралыг оронгоор нь эргүүлдэг нь хатуу боловч үнэн. Сандагдоржийн Мягмаржав гэх энэ залуу 2015 оны 7 сарын 25 авто машины осолд орж аарцаг, дунд чөмөг бяцарч, давсаг задарч маш хүнд бэртсэн . 4 сарын хугацаанд 8 удаа хагалгаанд орсон боловч одоо дахин шээсний суваг нээх, дунд чөмөгний үе суулгах мэс засалд орж эрчимжүүлсэн …

  • 27 November

    ЭЭРЭХЭЭ БОЛЬСОН

    Хичнээн хачин санагдаж байгаа ч хүүгийн маань эрүүг хэл бичгийн хичээл эдгээсэн. Итгэхгүй байна уу. Бүгдийг тэс дараалалтай яръя. Нэг удаа шөнө хажуу айлд түймэр гарсан юм. Айж сандарсан хөршийн эмэгтэй чанга хашгиран гэрт орж ирээд балчир хүүг маань сэрээв. Жаал хүү нойрмог гарч гүйлээ. Түймрийн гал, шатаж байгаа модны тачигнасан дуунаас айсан хүү ээрдэг болсон. Анагаах ухаан юугаар ч …

  • 27 November

    Дэлхийн аварга шалгаруулах бодбилдингийн тэмцээнд манай тамирчид оролцож байна

    2015 оны 11 дүгээр сарын 27-29ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбооны /WBPF/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Энэхүү тэмуээнд манай улсаас  өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байгаа юм. Өнөөдөр +55кг бодибилдинг ангилалд оролцох тамирчин  Чулуунбазарын Мянганбилигийг танилцуулж байна.  Perfect body club, “Бигүрү” ХХК, “Намасте” рестораны тамирчин, Бодибилдингийн спортын ОУХМ, Бодибилдингийн анхны Азийн аварга Хүндийг өргөлт …

  • 27 November

    Хуулийн төслүүдийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон бусад хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2015.11.27/  өргөн барилаа. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан энэ хууль …

  • 27 November

    Э.Бадар-Ууган: Спортод арын хаалга гэж байдаггүй

    “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Тиймээс наадмын хүрээнд тэрээр зохион байгуулах комиссын багийнхныхаа хамт ийнхүү Тува, Буриад, Халимагийн боксын холбооны удирдлагуудтай уулзан тэмцээний удирдамжаа гардуулан цаашид хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулжээ. Учир нь энэхүү тэмцээн нь цаашид жил …