Yearly Archives: 2015

January, 2015

  • 13 January

    Кентаврууд амьдарч байсан ул мөр олджээ

    Эртний үлгэр домогт гардаг Кентаврууд хэмээн хүн цээжтэй морин бөгстэй амьтад ын тухай их яригддаг билээ. Гэтэл энэхүү гаж гэмээр хөгжилтэй амьтад МЭӨ 1-р мянганы үед амьдарч байсан тухай сонирхолтой баримт саяхан олдсон ажээ. Баруун Сахарын Эль-Аюм гэх газрын орчимд хийсэн археологийн судалгааны олдвор бүх эргэлзээнд цэг тавьсан байна. Эндээс арав гаруй кентаврын араг яс олдсоны зарим нь маш сайн хадгалагдсан …

  • 13 January

    Сагсанбөмбөгийн нэгдүгээр тойргийн тоглолт өндөрлөлөө

    Үндэсний Супер лигийн 1-р тойргийн сүүлийн 2 тоглолт өчигдөр спортын ордонд боллоо. Эхний тоглолт Т.Санчир тэргүүтэй “Мадимос Шонхорууд” “Их Өргөө Аравтууд” багуудын хооронд болсон юм. Одоогоор нэг ч легионер тоглогчгүй “Шонхоруудын” хувьд сүүлийн тоглолтондоо “Танан Гарьд” багт хожигдоод байсан бол “Аравтууд”-ын хувьд хүчирхэг “Дундговь Альянс Харцага”-уудыг буулган авч 1-р тойргийн 5 дахь хожлоо аваад байсан юм. Ингээд тоглолтын эхнээс “Аравтууд” …

  • 13 January

    Ам.долларын ханш эрчимтэй өсөж 2000 хүрэх нь ээ Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал аа!

    Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1936-1945 төгрөгөөр  зарж байна. “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1939 төгрөгтэй тэнцжээ. Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1929 төгрөгийн ханштай байна. Тэгвэл ирэх сард  ам.долларын ханш 2000 төгрөгт  хүрч магадгүй гэх болгоомжлол иргэдийн дунд бий боллоо. Учир нь хоёрдугаар сар бол Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баяр болдог учир юм юмны үнэ …

  • 13 January

    О.Магнай жагсана

    ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн ээлжит шоу эхэлжээ.  Учир нь тэрбээр удахгүй төв талбайд томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа сурагтай.  Саяхан даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тэрбээр улс төрийн нэлээн том акциудыг хийхээр зориг шулуудсан гэнэ.  Чухам ямар утга учиртай, зорилготой жагсаал хийх гэж байгаа нь хараахан мэдэгдэхгүй байгаа ч намын нөхдүүдийн эсрэг байж болох талтай аж. Тэр ч …

  • 13 January

    Японд цалинтай амралтаа заавал эдлэхийг хуульчилна

    Японы парламентад ажил дээрээ олон цагаар саатаж, цалинтай амралтаасаа татгалздаг хүмүүсийн амьдралыг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Японы хуулиар ажилтан жилдээ 10-20 хоног цалинтай амралт эдлэх эрхтэй боловч олон хүн амралтаа эдлэх хүсэлт гаргадаггүй гэнэ. Түүнчлэн дэндүү олон цагаар ажилласнаас туйлдаж ядрах нь үхлийн нэг шалтгаан болдог тул үүнийг илэрхийлдэг “karoshi” хэмээх ойлголт бий болжээ. Хуулийн төсөлд өгүүлснээр ажил олгогчид …

  • 13 January

    Б.Баатархүү:Би түүнийгээ хараад нүдээ ч салгаж чадаагүй

    “Эмоци” продакшны жүжигчин  Б.Баатархүү хайрынхаа түүхийг дэлгэжээ. Тэрээр ярилцлагадаа “Тоглолтын бэлтгэл ажил гэсээр гэртээ байхаасаа байхгүй нь элбэг. Энэ бүх өдөр хоногуудад ардаа санаа зовохгүй ажилдаа бүх анхаарал, хүчээ төвлөрүүлэхэд хамгийн их өмөг түшиг болдог хүн миний хань. Би ханьтайгаа СУИС-ийн оюутан байхдаа танилцсан. Тэр үед эхнэр маань Багшийн дээд сургуулийн оюутан байлаа. Сургуулийнх нь урлагийн үзлэгт би тэдний ангийнхныг давтуулж …

  • 13 January

    Төсвийн тодотголыг хэлэлцэхийг хойшлууллаа

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэрУИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцээгүй тул 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх нь хууль зөрчсөн явдал болно” гэлээ. …

  • 13 January

    Хоолоор дайлж, мөнгөөр байлддаг ҮЗХ-ны сонгууль

    Ардчилсан намынхан дотроо бужигнасаар байна. Хэний ч оролцоогүйгээр нэгийгээ түлхээд унагачихдаг гэдэг тус намынхан энэ удаад дээр, дооргүй гүйцгээж байна. Намын дарга нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор удирдлагынхаа багт сэлгээ хийж, ойрын хэдэн жилд болоогүй ротацийн сонгууль намын анхан шатны зарим үүрүүд дээр эхэлсэн нь тус намынхныг хөдөлгөөнд оруулжээ. Уржигдар л гэхэд тус намын нарийн бичгийн дарга нарыг шинээр томилсон. Тухайлбал, намын байгуулалт …

  • 13 January

    Үүл даргын цэргүүдийн 70 хувь нь шилэн дансаа нээжээ

    Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон  даяар хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийг нийслэлийн төр захиргааны байгууллагууд манлайлан хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийг санаачилж байх үеэс л  нийслэлийн Засаг даргын Тамгын газар цахим хуудсандаа “Шилэн данс” гэсэн цэсийг ажиллуулсан.  Мөн шинэ оны эхний удирдлагын зөвлөлийн хурал дээрээ Хотын дарга хатуухан шийдвэр гаргаж, хууль биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. …

  • 13 January

    Эбола вируст халдварын үед хэрэглэх хувцас, хэрэгсэл өглөө

    Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 346 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тушаалаар МХЕГ-т хуваарилсан найман төрлийн, 11 сая 451 мянга 710 төгрөгийн Эбола вируст халдварын үед хэрэглэх эхний ээлжийн хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг Хилийн боомт дахь алба, хэлтэст хуваарилан хүлээлгэн өглөө.

  • 13 January

    Ерөнхий сайд эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийнэ

    УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Ч.Сайханбилэг эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр болжээ. Шийдлийн засгийн газар эдийн засаг хүндэрсэн гол шалтгааныг олж түүнээс гарах арга замыг олохоор ажиллаж байгаа.  Тиймээс ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн бодит байдлын ээлж дараатай мэдээлж байна.  Саяхан Ерөнхий сайд мөн л эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан.  Үүнийг олон нийт …

  • 13 January

    Чингэлтэйн нөхөн сонгуулийг намын хорооны дарга Б.Батмөнх тамгаа авч зугтан гацаажээ

    Ардчилсан намын ҮЗХ-ны зарим гишүүд төрийн албанд орсонтой орсон учраас Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос нөхөн сонгууль явуулах тогтоолыг гаргасан юм. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийг нөхөн томилох дотоод сонгуулийг нийслэлийн Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт явуулсан байна. Гэвч Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль түр хугацаагаар хойшлоод байна. Тус дүүргийн нөхөн сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал үүсчээ. Тухайлбал, дүүргийн …

  • 13 January

    Найман хувийн орон сууцны зээлд өөрчлөлт оржээ

    Засгийн газраас авч хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оржээ. Энэхүү зээлийг олгож эхэлсэнтэй холбогдуулан шинэ болон хуучин орон сууцны үнэ 20-30 хувиар өсссөн байна.      Тиймээс журамд өөрчлөлт оруулж, иргэд найман хувийн хүүтэй зээлээр шинэ орон сууц авах бол метр квадратын дээд үнэ 2.2 сая, хуучин байрны метр квадратын дээд үнэ 1.9 сая төгрөгөөс …

  • 13 January

    Өвлийн улиралд заавал явах ёстой аялалууд

    Монголын өвөл хамгийн сайхан нь. Гэхдээ Улаанбаатарын утааг эс тооцвол. Гэсэн ч бид өргөн сайхан тал нутаг, цэвэр сайхан агаар, байгалийн дурсгалт газрууд, урт удаан цаг хугацааны түүхтэй ард түмэн. Хэдийгээр нийслэл Улаанбаатарт хүн амынх нь тал хувь нь байршиж, утаан дунд эрүүл мэндээ алдаж байна гэж байгаа ч бид чөлөөт цагаараа агаарт гэр бүл, найз нөхөд, ангиараа гарах бүрэн …

  • 13 January

    Нийслэлийн хэмжээнд хvvхдийн хэвтэн эмчлvvлэх орны тоо 375-аар нэмэгдлээ

    Ханиад томууны дэгдэлт нэмэгддэг євлийн саруудад Хvvхдийн эмнэлгийн хvрэлцээний асуудал хамгийн их тулгамддаг. Энэ асуудлыг Эрvvл мэнд спортын сайд анхааралдаа авч эмнэлэг бvр дээр зєв зохицуулалт хийжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд vйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгvvдэд хvvхдийн хэвтэн эмчvvлэх орны тоог томуугийн дэгдэлтийн хэт ачааллын vед 375 -аар нэмэгдvvлэн ажилласан байна. Энэ талаар Эрvvл мэнд спортын дэд сайд Д.Атармаагаас тодрууллаа. -Томуу …