Yearly Archives: 2015

January, 2015

  • 8 January

    Баянголд 27 настай залуу амиа хорлолоо

    Сүүлийн үед амиа хорлох явдал гарсаар байгаа. Тэгвэл Баянгол дүүргийн XI хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилд хэд хоногийн өмнө нэг залуу амиа хорлосон байдалтай нас барсан байсныг нэлээд хожуу мэдсэн байна. Уг явдлыг энэ сарын 6-ны өдөр тус эмнэлгийн ажилтнууд дулааны шугам сүлжээ болон подвальд шалгалт хийж байх үеэрээ мэдээд цагдаад мэдэгджээ. Амиа хорлосон этгээд повалийн цоожийг …

  • 8 January

    Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг дахин шүүх хурал маргааш болно

    “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг маргааш дахин шүүх хурал болох ажээ. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болох бөгөөд анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн ял оноосон. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүхээс түүний хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хэргийг сануулбал, …

  • 8 January

    Гадаад хэргийн яамнаас 40 хүн халагджээ

    Бид УИХ, Засгийн газар, төрийн байгууллага, яам агентлагаас албан ёсны мэдээлэл авч олон нийтэд хүргэх үүрэгтэй ажилладаг. Сэтгүүлчидтэй хамгийн ойр ажиллаж, албан ёсны мэдээллээ дамжуулдаг нь тухайн газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд байдаг юм. Гэтэл шинэ он гарснаас хойш Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн хэлтэстэй холбогдож чадалгүй өнөөдрийг хүрэв. Яамны цахим хуудас нь идэвхгүй болж, мэдээллээ ч шинэчлэхээ больжээ. Учрыг өчигдөр …

  • 8 January

    Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт маргааш зарлагдана

    Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг өнөөдөр хуралдсан төрийн албаны зөвлөл хэлэлцлээ. Одоогоор Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын, Хөдөлмөрийн, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн зэрэг яамд Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Эдгээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг маргааш зарлахаар болжээ. Төрийн албаны зөвлөл албан ёсоор …

  • 8 January

    “Charlie Hebdo” сэтгүүлийн амь үрэгдсэн сэтгүүлчдийг дэлхий дурсч байна

    Франц улс 3 өдрийн гашуудал зарлалаа. Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн редакци руу халдаж 12 хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулсан алан хядагчдын нэгийг баривчилжээ. Гэтэл тэр “Би тэдэнтэй ямар ч хамаагүй, террористуудын жагсаалтад орсноо интернэтээс мэдээд та нарт хандлаа” гэж мэдэгдлээ. Цагдаа нар 7-ноос 8-нд шилжих шөнө Реймс, Шарлевилль-Мезьер хотод тусгай ажиллагаа явуулсан байна. 2 алан хядагчийг баривчилж, 1 …

  • 8 January

    Хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж байсан улс төрчдийг татварын өршөөлд хамруулна

    Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны талаар өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд хамгийн чухал нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэсэн байна. Уг эдийн засгийн ил тод байдлыг хангах хууль нь дэлхийн олон оронд хэрэглэгддэг бөгөөд далд эдийн засгийг ил болгох, татварын суурийг өргөжүүлэх …

  • 8 January

    Б.Нармандах: 20 насаар ах, гэр бүлтэй хүнд дурлачихаад театрт орох эрхээ хасуулж, найман жил хүлээсэн

    Нэр алдар горилж, одон тэмдгээрээ дулдуйдаж яваагүй тэрээр эцсийнхээ амьсгалаа татах хүртлээ жүжгийн монолог цээжилж, шинэ уран бүтээлд өөрийгөө бэлдэж байсан гэдэг. Тэнгэртээ өтөлсөн бүргэд шиг, төрийн тамгаа цээжнийхээ хөндийд онголж одсон хаан шиг АРДЫН ЖҮЖИГЧИН ЖАМСРАНЖАВ гэдэг нэрийг урлагийн цээжинд он цагийн урсгалд элэгдэж мартагдалгүйгээр сийлж үлдээсэн түүнийг дурсаж эхнэр Б.Нармандахтай нь уулзаж ярилцлаа. -Таныг Г.Доржсамбуу агсны сүүлчийн шавь …

  • 8 January

    Баянхонгорын цэцэрлэгүүдийг 20 хүртэл түр хаалаа

    Баянхонгор аймагт томуу, томуу төст өвчин дэгдэн, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрчээ. 45 ортай тус тасгийн ачаалал хэтэрсний улмаас өвчтөнүүдийг Мэдрэлийн тасаг, Өдрийн эмчилгээний тасагт хүлээн авч, хэвтүүлэн эмчилж байна. Өчигдрийн байдлаар 90 гаруй хүүхэд эл гурван тасагт хуваагдан, хэвтэж байв. Ханиад томуу туссан гэсэн шалтгаанаар өдөрт 200 орчим хүүхэд амбулаториор үзлэг хийлгэж байгаа аж.  Үүний улмаас Баянхонгорын …

  • 8 January

    Монгол коммент-ийн М.Батбилэг шилдгийг шилдэг сэтгүүлчээр, NEWS агентлаг шилдэг ХМХ-ээр шалгарав

    Өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Монголын сэтгүүлзүйн салбарын 2014 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслол”-ыг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. Өнгөрсөн онд асуудал хөндсөн нийтлэл мэдээллээрээ болон бодлогын үйл ажиллагаагаараа тэргүүлэгч байж бусад мэргэжил нэгтнүүдээ манлайлсан сэтгүүл зүйн салбарын шилдгүүдыг шилдэг сэтгүүлч, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн үндсэн 2 агуулгын дор шалгарууллаа. “Монголын сэтгүүл зүйн салбарын 2014 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах …

  • 8 January

    Төрсөн эхчүүдийн тэтгэмж багасаагүй

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат төрсний дараах эхчүүдийн халамжийн мөнгийг  танах болсон талаараа тайлбар хийлээ. Тэрээр “Төрсөн эхчүүдийн халамжийн мөнгийг бүрмөсөн хасчихсан зүйл байхгүй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад төрж буй эхчүүдийн хувьд Нийгмийн даатгалын сан, Халамжийн сангаас давхар тэтгэмж авдаг. Ажил эрхлээгүй эхийн хувьд нь зөвхөн Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг. Хуулийн төсөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нийгмийн даатгалын сангаас …

  • 8 January

    Д.Ганцэцэг нарийн бичиг болжээ

    “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан  УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг та таних биз ээ. Драмын теартын авьяаслаг залуу жүжигчид болох А.Ганчимэг, Т.Хулан, Д.Ганцэцэг нар шил шилээ даран өнгөрсөн онд театраа орхисон. Тэдний нэгэн ч хэрхэн яагаад юунаас болж тайзаа орхих болсон талаараа ганц ч үг ган хийгээгүй юм. …

  • 8 January

    “Хувьсал” продакшныхан дэлгэцийн 3 дахь бүтээлдээ оржээ

    “Хувьсал продакшн”-ыг бид чанартай уран бүтээлүүд чадварлаг жүжигчдээр нь андахгүй болсон. Сүүлийн үед “Зүрхээр наадагч” киноны зохиолтой холбоотой таагүй мэдээллүүд газар аваад байгаа хэдий ч тэд хэдийнээ дэлгэцийн гуравдахь уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин Уранчимэг ажиллажээ. Тэд гуравдахь уран бүтээлийнхээ зураг авалтыг 1 сарын 5-ны билэгт сайн өдөр эхэллээ хэмээн тус продакшны жүжигчин А.Ганчимэг өөрийн цахим хуудаснаа …

  • 8 January

    Адуучин, дуучин С.Дэлгэртөр МУСТА боллоо

    Өнгөрөгч 12 сарын 25-нд гэхэд Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас тус салбарт хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэж яваа хэсэг хүмүүсийг шагнаж, цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан юм. Эдгээрээс эзнээ олж, энгэрт нь гялалзахыг удаан хүлээсэн гэмээр нэгэн шагнал бол урлагийн салбарт 9 жил зүтгэж буй дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрд олгосон МУСТА хэмээх эрхэм хүндтэй, цол тэмдэг байлаа. Түүний хувьд “Бэлхийн голын дуу”, …

  • 8 January

    “Амьдрал нулимсанд дургүй” уянгын драм нээлтээ хийлээ

    “Амьдрал нулимсанд дургүй” Монголын уран сайхны кино өчигдрөөс үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Залуусын хайр сэтгэл, гэр бүл төлөвлөлтөө буруу хийж байгаагаас гадна бие биедээ хүлээцтэй байх чадвар алдагдсан хэдий ч олны дотор хүн чанар, ухаан, ойлголцол, ханийн халамж, эх хүний нинжин сэтгэлээ гээгээгүй энгийн нэгэн бүсгүй байдаг гэдгийг Юмжирийн дүрээр харуулахыг зорьжээ. Нөгөө талаас хүний амьдралд юу ч тохиолдож …