Yearly Archives: 2015

January, 2015

  • 6 January

    2014 онд 10542 тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн байна

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүлсэн. 2014 оны байдлаар нийт 10542 автомашин зөөж тусгай хашаа талбайд хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлж автозамаар зорчигчдыг чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажилласан …

  • 6 January

    Өнгөрсөн оны байдлаар Хурд болон Гэрлэн дохио зөрчсөн 363476 зөрчил бүртгэгдсэн байна

    Замын хөдөлгөөний удирдлагын төв 2014 онд “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 363476 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 29636 бүрдтгэгдсэн, хурд хэтрүүлсэн 146509 зөрчил, Энхтайваны өргөн чөлөө 5-н шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчсон 168646, Зогсох хориотой газар зогссон 18689 зөрчил  бүртгэгджээ. 2015 оны 1-р сарын 01-нээс 01-р сарын 05-ны өдрийн байдлаар …

  • 6 January

    Таргалуулдаггүй, өөх шатаадаг хүнс

    Одоо үед эмэгтэй хүмүүсд таргална гэдэг бол үнэхээр том айдас болсон юм.Харин турахыг хүсэж хүмүүс маш олон арга хэргэлдэг болсон.Тиймээс эрүүл турж,эрүүл байх аргуудын нэгийг хүргэж байна.Эдгээр хүнсийг та тогтмол хэрэглэвэл таргална гэж айлтгүй эрүүлээр турах юм байна. эх сурвалж:http://miss.mn/95348.html

  • 6 January

    А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл

    Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг едөр дархан аварга цолыг зарлигаар авсан. Энэ хоёр бехийг эрэмбэлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн …

  • 6 January

    Таны цалин хэрхэн бодогддог вэ?

    Таны цалин хэрхэн бодогддог вэ. Сарын үндсэн цалин дээр байгууллагын гаргасан дотоод журмын дагуу үндсэн цалингийн тодорхой хувь буюу “ажилласан жилийн нэмэгдэл” мөн “ур чадварын нэмэгдэл” болон хоол унааны олговор бодогдоно. Үүнээс НДШ-д “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн дагуу тэтгэврийн даатгалд 7 хувь, тэтгэмжийн даатгалд 0.5 хувь, ажилгүйдлийн даатгалд шимтгэлд 0.5 хувь, ЭМДШ-д хоёр хувь нийтдээ 10 хувийн шимтгэл суутгуулдаг. “Хувь …

  • 6 January

    Галзуу өвчний тохиолдол дахин бүртгэгдлээ

    Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт малчин “Б”-ийн хотонд орж ирсэн үнэгийг барьж, сорьцыг аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна. Уг үнэгийг малчин “Б” өөрөө өвчсөн бөгөөд галзуу өвчний эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдаад байна. olloo.mn  

  • 6 January

    Зам, шугам сүлжээний ажлын уялдаа холбоог сайжруулна

    Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах ажлын хэсгийн шинэ оны эхний хурал боллоо. Хурлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахлан Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Авто замын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэргэжлийн хяналт, Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар төмөр зам, есөн дүүргийн төлөөлөл оролцлоо. …

  • 6 January

    Бухимдлаас ангижрах 25 энгийн арга

    Та бүхэнд бухимдлаас ангижрах 25 энгийн аргыг хүргүүлж байна. 1. Өглөө урьдынхаас 15 минутын өмнө босч бай. Тэгвэл та бүх ажлаа амжуулж чадна. 2. Өглөөний цай, өдрийн хоол, хувцас зэрэг маргааш хэрэглэх зүйлээ урьд орой нь бэлтгэ. 3. Уулзалтын цаг, гадаад хэл сурах, дэлгүүр орох, номын санд очих зэрэг бүх ажлаа бичиж бай. 4. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе олон …

  • 6 January

    Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг хүлээн авч уулзлаа

    Өнөөдөр Эрүүл мэнд спортын дэд сайт Т.Болдбаатар Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Т.Болдбаатар Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүгийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндөрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг дуулгаад шагналыг гардуулсан юм. Дашрамд дуулгахад паралимпын хүүхдийн наадам тавдугаар сарын 24-нөөс эхлэх юм байна. Ирэх долоо хоногоос …

  • 6 January

    МУГЖ С.Жавхлан шинэ жилээ ингэж тэмдэглэжээ

    “Монгол өлсөх учиргүй” тоглолтоо хийсэн МУГЖ С.Жавхлан шинэ жилийн баяр тэмдэглэхгүй гэдгээ хэлж байсан. Тэгвэл 12 сарын 29-ний өдөр тоглолтынхоо орлогоос  “Цагаан даваа”-ны хогийн цэг дээрх 200-300 хүүхдүүдэд монгол үхрийн сүү бэлэглэжээ. Тэрбээр “Би “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Энэ 31-ний орой Монгол …

  • 6 January

    Ким Кардашьян өөрийн хөшөөг босгуулна

    Реалити шоунаас төрөн гарсан од Ким Кардишан өөрийн бие галбир, царай төрхөөрөө дэлхий дахиныг шуугиулдаг гэхэд хилсдэхгүй. Харин түүний нөхөр Канье Вест өөрийн хайртай эхнэр Ким дээ зориулан хөшөө босгуулна гэдгээ олон нийтэд хэлжээ. Энэ ажилд 2 сая ам доллар зарцуулахад бэлэн байгаа тэрээр мөн мэдэгдсэн байна.

  • 6 January

    Отгон топ Х.Бадамгэрэл ууртай байна

    Ханиад томууны улиралд нийслэлийн цөөхөн хэдэн хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй самгардаж, өвчтэй хүүхдүүд коридорт хүртэл хэвтдэг жишиг хэдийнэ тогтоод хэдэн өвлийг ардаа орхисон. Тэгвэл хүүхэд нь өвдсөнөөс улсын эмнэлэг бараадаж, Монголын эрүүл мэндийн салбарын иргэдэд хүрч байгаа үйлчилгээ, бодит байдлыг биеэрээ мэдэрсэн отгон топ модель Х.Бадамгэрэл их л ууртай байна. Тэр эрүүл мэндийн салбарын талаар “Эмчилгээ бол улсын эмнэлэг үнэхээр …

  • 6 January

    Стресстэй байгаа эсэхээ өөрөө шалгах богино хэмжээний тест

    Стресс гэдэг нь “хучдэл” гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллүүдийн улмаас жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах зэрэг хор хөнөөлтэй цочролын улмаас хүн болон амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаалах урвал болох “хүчдэлийн байдлыг” стресс гэдэг. Өөрөөр хэлбэл гэнэтийн, санамсаргүй, урьдчилан төлөвлөөгүй аливаа тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбодь доройтон хямрахыг стресс гэнэ. Заавар : Сүүлийн …

  • 6 January

    Ц.Алдармаад хорих ялгүй үлдэх боломж бүрджээ

    Шинэ оноос өмнө батлан даалтад гараад байгаа “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаагийн ял хөнгөрөх бололтой. Урьд нт түүнийг бусдыг биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд хамааруулж, 7 жил 10 хоногийн  ял оноогоод байсан. Тэгвэл түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар Д.Оюунтуулын биед хүнд биш, хүндэвтэр гэмтэл учруулсан  болж, шинжээчийн дүгнэлт өөрөөр гарсан байна. …

  • 6 January

    Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард тодорно

    Өчигдөр  Эрүүл мэнд спортын яам болон Үндэсний статистакийн газар хамтран гурван сая дахь иргэнээ хэрхэн тодруулах тухай Засгийн газрын 400-р тогтоолын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн газар болоод Статистакийн газар, Аймаг дүүргийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Хуралд Эрүүл мэнд спортын сайд Г. Шийлэгдамба, Үндэсний статистакийн газрын дарга С.Мэндсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын …