Yearly Archives: 2015

July, 2015

  • 27 July

    Үсийг эрүүл болгож, хурдан ургуулах 8 хүнс

    Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эмэгтэйчүүд бид үс, хумс, нүүр будалт гээд л бүхий л зүйлтийг төгс байлгахыг хүсдэг шүү дээ. Урт үсэнд дуртай, эсвэл үсээ урт ургуулахыг хүсдэг охид бүсгүйчүүд наашаа анхаарлаа хандуулаарай. Бид бүхний мэдэхгүй ч үс ургахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүнсийг танилцуулъя. 1. Улаан чинжүү Улаан чинжүүг усанд 6-8 минут буцалгаж гаргасан усаар үсээ угаах …

  • 27 July

    Гишүүдийн “ном бичих” шинэ моод

    Улс төрчдийн дунд “ном бичдэг” нэг мода дэлгэрсэн бололтой. Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди “Титэм үг”-ний эзэн. Тиймдээ ч хэд хэдэн цуврал ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон. Тэгвэл өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “титэм үг”-ийг “Онч үг” болгож хувирган ном хэвлүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намтарчилсан “Оргил өөд” номоо хэвлүүлж гадаад хэлний хувилбартайгаар олон улсын зах зээлд …

  • 27 July

    “Мэдрэмжтэй” Б.Амархүүгийн гайхалтай бэлэг

    Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг гайхалтай хосууд гэдэг. Тэднийг  хамгийн “романтик”, “яг тохирсон”  хосууд хэмээн олны хайр хүндэтгэлийг хүртдэг хосууд бол тэд. Хайрын баяраар хайртдаа хамгийн сайхан бэлгийг өгч баярлуулдаг дуучин залуу олноос магтаалын үгийг харамгүй сонсдог. Тэгвэл заавал баяр, тэмдэглэлт өдөр гэлтгүйгээр бэлэг барьж хайртыгаа баярлуулдаг Б.Амархүүгийн хайртаа барьсан гэнэтийн бэлэг ихэд таалагджээ. Мэдрэмжтэй шүү баярлалааа хайртдаа …

  • 27 July

    “Сайн аав” Кристина Роналдо /фото/

    Алдарт хөлбөмбөгчин Кристина Роналдогийн хувийн амьдрал байнга л хэвлэлийн гол мэдээ болж байдаг гэхэд хилсдэхгүй. Үзэсгэлэнт бүсгүй, загвар өмсөгч Ирина Шэйк-ээс салсны дараахан телевизийн хөтлөгч бүсгүйг ээлжит амрагаараа сонгосон. Түүний хөлбөмбөгийн ногоон талбайн их спортын амжилт, янаг амрагийн паян үргэлжилсээр хэдий ч үргэлж сайн эцэг хэвээр байдаг гэнэ. Тэрбээр биеэ үнэлэгч бүсгүйгээс хөөрхөн хүүтэй болж, ээжээс нь салсан ч хүүгээ …

  • 27 July

    Солонгосын нэрт жүжигчин Бэ Юнг Жүн хуримаа хийлээ

    Солонгосын нэрт жүжигчин Бэ Юнг Жүн өнөөдөр хуримаа хийлээ.    Тэрээр хоёр сарын өмнө өөрөө 13-н насаар дүү, дуучин Пак Сү Жин-тэй хуримаа хийнэ гэж мэдэгдэж байсан ба хосууд таван сарын дараа гэр бүлдээ шинэ гишүүн нэмж хүүхэдтэй болох ажээ.     Хурим өнөөдөр Сөүл хот дахь “Walker Hill”  зочид буудалд болсон бол тэдэнд баяр хүргэхээр Япон, Тайвань, Сингапур, Хонг Конг …

  • 27 July

    Монгол сумочдын анхдагч Н.Цэвэгням зодог тайллаа

    Арлын Япон улсын мэргэжлийн сумод Монгол бөхчүүдийн анхдагч болон барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням нагоя башёгоор зодог тайлж байгаагаа мэдээллээ. Тэрбээр мэргэжлийн сумод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны 11 дүгээр сард дээд зиндаанд дэвшин барилдаж байсан. 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, 2012 оны тавдугаар сарын башёд 38 насандаа анх удаа түрүүлж байсан түүхтэй. Ийнхүү …

  • 27 July

    Ж.Энхбат: Хот хооронд зорчих тасалбарыг онлайнаар захиалах боломжтой

    Орон нутагт зорчих  гэж байгаа иргэд заавал зорчигч тээврийн төв рүү явах шаардлагатай болдог. Тэгвэл  нэг сарын өмнөөс  орон нутаг руу явах хүн  өөрийнхөө явах чиглэлийн тасалбарыг  онлайнаар  захиалах боломжтой болсон байна.  Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын  дарга Ж.Энхбатаас  цөөн зүйл тодрууллаа. – Орон нутагт  зорчих тасалбарыг онлайнаар захиалснаар  нэмэлт төлбөр төлөх үү? – Онлайнаар тасалбар захиалахад нэмэлт төлбөр төлөхгүй. http://www.transdep.mn/?m=1&link=home сайтаар орж захиалгаа өгнө.   Захиалгыг өгөхөд  хялбар  байхаар  хийсэн байгаа. – Хэзээнээс  энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бэ? – Авто тээврийн үндэсний төв нэг …

  • 27 July

    “Түмэн бумбаны тахилга”-аас хийсэн сурвалжилга

    Нар, хур нь тэгширсэн зуны налгар сайхан өдөр Налайх хотын Сайн Номуун хийдэд “Түмэн бумбаны тахилга” энэ сарын 24-26-ны өдрүүдэд гурван өдрийн туршид үргэлжлэн явагдаж өндөрлөлөө. Орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян, хийморь лундаа дэлгэрч, тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай хэмээн бумбыг эртнээс …

  • 27 July

    А.Цэрэнтогтох хүүд 10 сая төгрөг хандивлажээ

    Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “АХЫГ АВАРЪЯ” хандивын аян өрнүүлжээ. Шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80% түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах энэ аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт асрууд барин хандив цуглуулсан байна. А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэлийн өглөгийг наадамчин олон харамгүй өгч, нийт 10 гаруй сая төгрөг цугларчээ. Энэ …

  • 27 July

    Жуулчдын түрийвчинд ”халгаатай” улс орнууд

    Их Британийн үндэсний статистикийн хүрээлэн аялахад хамгийн үнэтэй байдаг улс, орнуудын чансааг гаргажээ. Аялал жуулчлал хөгжсөн улс, орнуудад нэг өдөр болоход жуулчин хүн хичнээн хэмжээний зардал гаргахыг шинжээчид тогтоосон байна. Жишээ нь, 2015 онд Карибын тэнгисийн Барбадос зуны амралтаа өнгөрүүлэхэд хамгийн үнэтэй улсаар тодорсон байна. Тэнд очсон жуулчид хоногт 168 доллар зарцуулах ажээ. Хоёрдугаар байрт Арабын Нэгдсэн Эмират Улс /156 …

  • 27 July

    100 гаруй жолооч нийтийн тээвэрт явах эрхээ хасуулжээ

    Нэг хэсэг хот хоорондын автобусыг хянах боломжгүй байсан билээ. Үүнээс үүдэн орон нутгийн замд осол ихээр гарах болсон. Харин Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын бүх автобусыг GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурсан байна. Улмаар хот хоорондын автобусны хурдыг 70 км/ц-аар тогтоосон юм. Энэ хурдыг удаа дараа зөрчсөн 100 гаруй жолоочийг 1-6 сарын хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн …

  • 27 July

    ЗАГВАР болон ЭЛЕКТРОНИК хөгжимийн фестиваль 2015

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд залуус та бүхэндээ Монгол Модель агентлаг болон Италийн SERGIO брэндийн хамт олон хамтран ажиллагч байгууллагуудын зүгээс та бүхэнд зориулж буй ЗАГВАР болон ЭЛЕКТРОНИК хөгжимийн томоохон фестивалыг танилцуулж байна. Маш олон байгууллагуудын хамтран бүтээж буй энэхүү шоу нь та бүхэнд шинэ содон маш олон зүйлийг үзүүлэх болно. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

  • 27 July

    Амьсгал нь бие сэтгэлийг холбогч гүүр юм

    Таны сэтгэлийн хөдөлгөөн таны амьсгалаар илэрч байдаг. Та сэтгэл хангалуун, тайван аз жаргалтай үед тань амьсгал жигд, урт байдаг. Харин та уурласан, бухимдсан, стресстэй үед таны амьсгал жигд бус,богино, чимээтэй болж амьсгалахад цээж болон мөр хөдөлдөг. Буруу амьсгалснаас болж та амархан ядарч ажлын бүтээмж буурах, өвчлөх гэх мэт сөрөг үр дагавар гарна. Өдөр тутамдаа хамрынхаа нүхээр орж байгаа болон гарч …

  • 27 July

    “Өвлийн олимп-2022” наадмын эрхийг БНХАУ-д олгохгүй байхыг хүслээ

    НЬЮ-ЙОРК. /ibtimes/. “Өвлийн олимп-2022”  наадмыг зохион байгуулах хотыг сонгох сүүлийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан уг наадмыг зохион байгуулах хотын шалгаруулалтаас Бээжинг хасахыг шаардсан хүсэлтийг Уйгур, Өвөр Монгол, Түвдийн идэвхтэнүүд Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ хүссэн байна. Бээжин болон Казахстаны Алмат хотын аль нэг нь наадмыг зохион байгуулах эрхийг авах бөгөөд үүнийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 31-нд Малайзын Куала …

  • 27 July

    Обамагийн охинтой гэрлэх гэж 70 хонь 50 үхэр санал болгож байна

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиятай  гэрлэхийн төлөө Кенийн нэг хуульч Феликс Кипроно 70 хонь, 50 үхэр, 30 ямаа санал болгож байна. Гэж америкийн хэвлэлүүд мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа. Кени эр Малиятай гэрлэхийг хэдийнээс хүсч түүнийг 2008 оноос эхлэн сонирхжээ. Хуульч эр “Үнэнийг хэлэхэд би өнөөг хүртэл хэнтэй ч  учирч байсангүй, түүнд үнэнч байна гэдгээ амлаж байна” гэснийг …