Yearly Archives: 2015

July, 2015

  • 10 July

    Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам маргааш албан ёсоор эхэлнэ. Баяр наадмыг тохиолдуулан  УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээ. 

  • 10 July

    Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр нэр бүхий хүмүүсийг шагналаа

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан – Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган – Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн – Сангийн  яамны Төрийн захиргааны удирдлагын газрын  Санхүү, зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Мөнгөнцэцэг – Хууль …

  • 10 July

    Түрүүлж, айрагдсан морины хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

    Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр хязаалан насан уралдаж, унасан морио айрагдуулсан хүүхдүүдэд хүндэт өргөмжлөл, медаль, нэг сая төгрөгийн даатгалын хадгаламжаар бэлэг барилаа. Шагналыг тус газрын дарга И.Нарантуяа гардуулсан юм. Уг шагналыг энэ жилийн наадмын зургаан насанд айрагдсан морины хүүхдүүдэд олгоно гэдгийг албаныхан хэлж байлаа. Ч.Бямбажав-Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын “Загал бор” үрээ …

  • 10 July

    Хуушуур /хошигнол/

    Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Гадаадын зарим сурвалжид “Монголчуудын эрийн гурван наадамд морь, бөх, сур/хуушуур орно” гэж бичсэн байдаг гэсэн. Монгол хуушуурыг а.нимгэн, б.супер нимгэн, в.ультра хөнгөн гэж ангилна. Наадмын анхны хуушуурыг хайраад “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан болог (борлог!)” гэж ерөөдөг байжээ. Хуушуурын мах анхдагч уу, гурил анхдагч уу гэдэг мөнхийн асуулт одоо болтол хариугаа хүлээсээр… Зарим хуушуураас мах олддоггүй …

  • 10 July

    Монголын цагдаагийн баг, тамирчид цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

    Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод зохион байгуулагдсан Цагдаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Пауэрлифтингийн төрөлд Монголын Цагдаагийн баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хvрэл медаль хvртэж амжилттай оролцлоо. Тус тэмцээнд цагдаагийн дэд хурандаа Эрдэнэцогт алт, ахмад Баярмаа алт, дэд хурандаа Хишигтогтох мөнгө, хошууч Баярмагнай хvрэл, дэд хурандаа Ууганбаяр хvрэл медаль тус тус хvртлээ. Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Монголын цагдаагийн …

  • 10 July

    Сэтгүүлчийг сулла

    Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал өчигдөр болохоор товлогдоод байсан. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн нэг Цэрэнханд шүүх хуралд ирж чадаагүй учир хойшлогдсон байна. Ингээд шүүх хурлыг энэ сарын 27 хүртэл хойшлуулсан бөгөөд сэтгүүлч С.Баттулга болон бусад дөрвөн шүүгдэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сэргээх шийдвэр гаргажээ. Сэтгүүлч С.Баттулга болон бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх хурлыг удаа дараа санаатайгаар хойшлуулсан, мөн …

  • 10 July

    Хөвсгөл далайн эрэгт зуны хамгийн саак шоу болно

    Энэ зуны хамгийн саак шоу Хөвсгөл далайн зүүн эрэгт зохион байгуулагдах гэж байна. Эх сувд нь болсон Далай ээжийнхээ эрэг дээр хэзээ ч мартагдахааргүй хөгжилтэй үдшийг өнгөрөөх боломжийг залууст Байгальд ээлтэй “Хөөрхөн Мөрөн” клуб, “Монгол Акустик” гитар клубынхэн олгож байна. Хөвсгөл далайн зүг яг одоо гарах гэж байгаа бол эргэлзэлгүйгээр 2015.07.13 нд хөвсгөл далайгн зүүн эрэгт байрлах “Монгол далай” camp-д …

  • 10 July

    Төв цэнгэлдэх, хүй долоо худаг орчмын тээврийн хэрэгслийн зогсоолын зөвшөөрлийн талаарх мэдээлэл

    “ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюунтүлхүүр” сангийн хашаанд орж зогсоно. Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун турд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “ДК” зогсоолын …

  • 10 July

    “Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдаан зарлалаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ”сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар  цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг  цахим …

  • 10 July

    Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаал болов /фото/

    2008 оноос “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж байна. Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

  • 10 July

    Алдарт уяач ​Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ

    Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан нас барианд орлоо. Энэ жилийн түрүүгээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун, Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын …

  • 10 July

    Памела Андерсон В.Путинд захиа бичив

    Жүжигчин Памела Андерсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хаягласан захидлаа цахим хуудастаа нийтэлжээ. Амьтны эрхийг хамгаалагч Памела Андерсон захидалдаа Исландын сэрвээ халим агнуурын онгоцуудыг Хойд тэнгист зорчуулахгүй байхыг хүссэн байна. Исландын агнуурын онгоцууд Хойд тэнгисийн усан замаар Японы боомтууд руу 2000 тонн сэрвээ халимны мах нийлүүлдэг ажээ. Сэрвээ халим дэлхийд нэн ховор, агнахыг хориглосон амьтан тул эдгээр хөлөг онгоцыг Суэц болон …

  • 10 July

    Ким Кардашьяны зураг авалтын стилийг нөхөр Канье Уэст сонгожээ

    Реалити шоугаар олны танил болсон 34 настай Ким Кардашьяны System сэтгүүлд зориулж авахуулсан  зургууд  бас л зориглосон зураг авалт болж олныг гайхашрууллаа. Одоогоор 2 дахь хүүхдээ тээж буй түүний хувцаслалтын стилийг нөхөр нь сонгосон аж. Уг зураг авалтыг Францад хийсэн бөгөөд System сэтгүүлийн зурагчин Юрген Теллер авчээ. C.Энэрлэн WWW.ZONE.MN

  • 10 July

    О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” яруу найргийн наадам болно

    Монголын яруу найргийн урлагийн Дашбалбаргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл Монгол улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” найргийн наадмыг түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болжээ. Иймд яруу найрагт дуртай, сонирхолтой хэн бүхнийг оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг:  94445597, 96960133, 91919391 утаснаас авах боломжтой www.urlag.mn