Yearly Archives: 2015

June, 2015

  • 5 June

    Бразиль улсад нохой хүүхдээс нь олон

    Бразильд явуулсан гэрийн тэжээмэл амьтдын  тооллогоор энэ улсын иргэдийн гэртээ тэжээдэг  нохой  нь тус улсын хүүхдийн тооноос давж гарлаа гэж Бразилийн үндэсний газарзүй, статистикийн хүрээлэн мэдээлсэн байна. Тооллогын дүнгээс үзвэл өмнөд америкийн энэ улсад 52 сая нохой тоолуулсан нь 14 хүртэлх насны 44,9 сая хүүхдийн тооноос давжээ. Бразилийн айл өрхийн 44,3 хувь нь гэртээ нохой тэжээдгээс үзвэл нэг айлд бараг …

  • 5 June

    Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2015 оныг  Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцлийг бүх талаар бүрдүүлэх, “Шилдэг тохижилт, ногоон байгууламж”-тай эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015.03.16-ы өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/304 дүгээр захирамж батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн …

  • 5 June

    Төрөөгүй хүүхдээ цахим ертөнцөөр худалдахыг оролджээ

    Атланта хотод амьдардаг нэгэн эмэгтэй цахим ертөнцөөр өөрийн хэвлийдээ тээж байгаа 6 сартай хүүхдээ худалдахыг оролдсон байна. Олон нийт үүнийг эсэргүүцэн түүнийг цагдаагийн байгууллагад өгсөн боловч хуулийн хүрээнд энэ нь ямар ч асуудалгүй болж таарсан аж. Эмэгтэй фэйсбүүк пэйж хуудаснаа “6 сартай жирэмсэн. Энэ хүүхдийг хүсэхгүй байгаа тул эм юмуу мөнгөөр худалдана. Баталгаатай цагаан арьстан. Надтай холбогдож тохиролцох гэсний хэрэггүй. …

  • 5 June

    Манай сагсчид Хятадын багийг хожлоо

    АНУ-ын Athletes in Action байгууллагын шугамаар БНХАУ Тайюуан хотод болж буй сагсанбөмбөгийн тэмцээнд манай улсын шигшээ баг оролцож байгаа. Тэд өчигдөр БНХАУлсын  үндэсний сагсан бөмбгийн лигийн Чононууд багийг 77 – 85 харьцаатай хожсон байна. Залуучуудын шигшээ баг маань ингэснээр Хятад улсын мэргэжлийн багийг хожсон монголын анхны баг хэмээх гайхалтай амжилтын эзэд боллоо. Тоглолтын тухайд  Шигшээ багийн хамгаалалт үнэхээр сайн байлаа. …

  • 5 June

    Өнөөдөр “Венийн үдэш” цэнгүүн 17 цагаас чингисийн талбайд эхэлнэ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох “Венийн үдэш” цэнгүүнийг 2 дахь удаагаа 06-р сарын 05-ны өдөр 17 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчдөөс гадна Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын Симфони оркестр, Улсын филармоний Симфони …

  • 5 June

    Энэтхэгт хэт халуун болсоны улмаас 2330 хүн нас баржээ

    Энэтхэгт хэт халсны улмаас олон тооны хүн нас бараад байна. Ойролцоогоор сүүлийн 14 хоногийн хугацаанд 48 цельсийн халуун болоод байгаа юм. Энэтхэгийн ард иргэд одоогийн байдлаар бороо орохыг л хүлээж байгаа боловч цаг агаарын байдлаар бороо орох шинжгүй байгаа гэнэ. Хэт халуун болсны улмаас 2330 хүн нас бараад байгаа бөгөөд 24 цагийн дотор 42 хүн нас бараад байгаа юм. Мөн Дели …

  • 5 June

    Та вазелиныг олон зүйлд хэрэглэдэгийг мэдэх үү?

    Айл бүрт л вазелин байдаг шүү дээ. Тэгвэл энэ хямд төсөр, гарын доорх тосыг юу юунд ашиглаж болох талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. Наалдсан бохь салгах Бохь зажлах зугаатай боловч зажилж дуусаад хогийн саванд л хийхгүй бол энэ тэнд наалдчихвал салгахад хэцүү. Ялангуяа үсэнд наалдвал бүр ч хэцүү. Ийм үед үсээ хайчлахын өмнө бага зэрэг вазелинаар үрээд үзээрэй. Сайн түрхэж, …

  • 5 June

    АТГ 2015 оны 5 дугаар сард: Нийт 43 байгууллагын 801 албан тушаалтны мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянав

    Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас хяналт шалгалт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. Говь-Алтай, Увс, Булган аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, …

  • 5 June

    Сүхбаатар аймагт 1500 айлын орон сууцны хороолол барина

    Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан аймаг бүрт орон сууц барих зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 1500 айлын орон сууцны барилга барих төслийг БНХАУ-ын “Сан Еэ” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн талаар тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ төслийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар дэмжиж, орон нутгийн зах зээлийн …

  • 5 June

    Малчны лавлах-109 утас ажиллана

    Хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийг бордоо, ургамал хамгааллын бодис, техник, технологийн …

  • 5 June

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дараахь байршлуудад цахилгаан хязгаарлана. Үүнд: Баянзүрх 11.00-17.30 16-р хороо 16-р хороолол 21, 22, 25, 25а, 27, 27а, 29, 67, 68, Дандарын 11, 19, 28, 31, 34, 68, Төмөр замын 200-203, УХ 9, Хайрцагны 24, ЭМЯ-ны 1-3-р байр, 44, 53-р сургууль, УБ нэгтгэл, 8-р цэцэрлэг болон ойр орчимд Сүхбаатар 10.00-17.00 19-р хороо  Голомт хотхон, Янзага зуслан, Багабаян амралт, …

  • 5 June

    2014 оны ажлаараа тэргүүлсэн Засаг даргын Тамгын газруудыг шагналаа

    Аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж бүс бүсдээ өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах арга хэмжээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр боллоо. Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааг Засгийн газраас (2013 оны 322 дугаар тогтоолоор) баталсан журмын дагуу УИХ, Засгийн газраас батлан мөрдүүлсэн бодлогын баримт бичгүүд, …

  • 5 June

    Өглөөг хэрхэн эхлүүлснээс бүх зүйл шалтгаална

    Бид ихэвчлэн ашиггүй үр дүнгээ өгөхгүй зүйлүүдэд цагаа зарцуулдаг. Хүн өдөрт дунджаар 5 цагийг ТВ үзэж өнгөөрөөдөг гэж судалгаагаар гарсан. За бүүр больё, нэг цагийг нь хасаад өдөрт 4 цаг үзлээ гэж бодоход бид амьдралынхаа 13 жилийг зөвхөн ТВ үзэхэд зарцуулж байна гэсэн үг. Зарим хүмүүс “би ТВ огт үздэггүй” гэж боддог, гэвч ажлаа төлөвлөөгүй, цагаа төлөвлөөгүй, хийх ажлаа цагийн …

  • 5 June

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар Улаанбаатар зочид буудлын Хөх Асар танхимд семинар зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд нээж үг хэлэх бөгөөд тус салбарын аж ахуйн нэгж байгууллагууд оролцох болно. Утас: 99159809, 88828910 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий …

  • 5 June

    Өнөөдөр хар хулгана өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 5. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 18. Сугар гараг. Суулга одтой, 1 цагаан мэнгэтэй хар хулгана өдөр.  Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг …