Yearly Archives: 2015

June, 2015

  • 4 June

    Жирэмсний үед тамхи татах, архи уух нь ямар хор хөнөөлтэй вэ?

    Жирэмсэн үедээ та өөрөө тамхи татах эсвэл тамхины утаатай орчинд байх нь хэвлийдээ байгаа ургийг зориудаар хордуулахтай адил юм. Мөн жирэмсний үед архи болон бусад согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь чухал. Ингэснээр та архи, тамхины хор уршгаас хүүхдээ болон өөрийгөө хамгаалах болно. Тамхи Тамхичин эцгүүд өөрийгөө ч бас өрөөлийг ч, хэвлийдээ бойжиж байгаа үрээ хүртэл хордуулж байна шүү дээ. Харин …

  • 4 June

    Дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа

    Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Филип.О.Коннелл болон бусад төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол улс БНСУ-ын дэмжлэгтэйгээр тус холбоонд элсэн орсон бөгөөд, нийтдээ 75 мянган гишүүнтэй аж.       Уулзалтын үеэр тус холбооны ерөнхийлөгч эрхтэн шилжүүлэн суулгах хууль эрх зүйн орчныг сайжруулах зохицуулалтыг хийж өгөх, мөн Монгол улсад эрхтэн шилжүүлэх зохицуулах зөвлөлийг байгуулахад …

  • 4 June

    Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) нэмэгдэн бүртгэгдлээ

    Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 30 хүн өвчилж, 2 хүн нас бараад байна. Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан бөгөөд түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан …

  • 4 June

    Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн баярын хуралд Ерөнхий сайд оролцож үг хэллээ

    Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан баярын хурал Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын хуралд оролцож, хүүхдийн байгууллагын үе үеийн багш, зүтгэлтнүүдэд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, талархал илэрхийллээ. Таван жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан “Залгамжлагч V” чуулганыг удирдан явуулсан зэрэг хүүхэд насны минь олон сайхан дурсамж энэ …

  • 4 June

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон: Энхийг дэмжих ажиллагаанд 6 оронд 1200 орчин цэрэг үүрэг гүйцэтгэж байна

    Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  “Төрийн  цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг батлагдсанаар өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөн Монгол Улсын хувьд нийт иргэдийг эх орноо батлан хамгаалах журамт үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах, батлан хамгаалах үйл ажиллагаанд төрийн …

  • 4 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Нью Иорк таймс” сэтгүүлд ярилцлага өглөө

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлого, хөрөнгө оруулагчдад хандсан бодлого шийдвэрийн талаар Нью Иорк таймс сэтгүүлийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодрууллаа. Монгол Улсын эдийн засаг, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар  товч мэдээлэл өглөө. Тэрээр өнөөгийн Монгол улсын хөгжилд орчин үеийн техник технологиос гадна чадварлаг боловсон хүчин чухал үүрэгтэйг ярилцлагын үеэр онцолсон …

  • 4 June

    Ерөнхий сайд Туркменистаны Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

    Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Ерөнхий сайд Монгол улсад анх удаа айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд айлчлал хоёр улсын эдийн засгийн харилцааг урагшлуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Туркменистан хийн түлш, нефтээрээ дэлхийд тэргүүлдэг бол Монгол улс нүүрс, уран, алтны нөөцөөрөө баялаг. Бид уул уурхайгаа ашиглахаас гадна …

  • 4 June

    Киви-гийн үдэш хит дууны баяр болно

    Монголын рок поп хөгжмийн урлагт 12 дэх жилдээ зүтгэж, өөрийн гэсэн өвөрмөц орон зайгаа бүрдүүлсэн “Киви” хамтлагийн үзэсгэлэнт бүсгүйчүүд эргэн нэгдэж  энэ сарын 13-нд хит дууны баяраа тэмдэглэх гэж байна. Хамтлагийн үзэсгэлэнт бүсгүй болох Ука нярайлж хөөрхөн хүүтэй болсон. Тэгвэл  Ц.Намуун “One moment” буюу “Ганц хором” анхны бие даасан цомгоо гаргаж  сонсогчдынхоо гарт хүргээд байгаа билээ. Харин Агийгийн хувьд УИХ-ын …

  • 4 June

    Нэгэн зэрэг инээдэм, уйтгар гуниг, аз жаргалыг мэдрүүлсэн “Эр хүн болгож өгөөч” кино нээлтээ хийлээ

    Жүжигчин Э.Батхүүгийн найруулсан “Эр хүн болгож өгөөч” кино өчигдөр нээлтээ хийлээ. Сонирхол татахуйц нэртэй  “Mind media” группын бүтээл болох энэхүү киноны найруулагчаар жүжигчин, СТА Э.Батхүү ажилласан бол гол дүрүүдэд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Д.Бямбацогт, Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар тоглосон байна. Харин киноны дууны үг, аяыг Б.Одбаяр /Oki/ бичиж, “Номин талст” хамтлагийн дуучин Батсүх болон залуу дуучин Ариу …

  • 4 June

    Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил эхэллээ

    Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль бүхий   цогболборын ажил эхэллээ. 5 дугаар сарын 31-нд болсон  цогцолборын шав тавих ёслолын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нарын албаныхан оролцсон. Сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэгчээр “ЁСи Эйч …

  • 4 June

    МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт татварын харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтыг Татварын ерөнхий хуульд заасан “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын …

  • 4 June

    12 настай охиныг бүтэн жил хүчирхийлжээ

    Бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг буурахгүй байгаа билээ. Хүүхдийг өөрийгөө хамгаалах чадваргүйгээр нь далимдуулж, хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангах, худлаа хуурч хүчирхийлдэг байна. Судалгаагаар хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ойр дотны хамаатан садангууддаа хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу

  • 4 June

    Нийслэлийн хэмжээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх хугацааг түр хойшлууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг түр хойшлуулах тухай” А/475 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар улаан бурхан өвчний дэгдэлт эрчимтэй явагдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэнд, спортын дэд сайдын “Улаанбурхан өвчний тухай” 2015 оны 1б/2235 дугаар албан бичигт дурдсаны дагуу нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг …

  • 4 June

    Байцаагчид Ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллана

    Улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлан системийн хэмжээнд мөрдөж эхэллээ. Улсын байцаагч нь ёс зүйг дээдлэн манлайлагч, хууль дээдлэн хэрэгжүүлэгч байх, шударга ёсыг сахиж хариуцлага хүлээх, ил тод, хараат бус байж тэгш байдлыг хангах, олон нийтэд үйлчилж хүртээмжтэй байх гэсэн зарчмыг ажилдаа баримтлах юм. Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх ёс …