Yearly Archives: 2015

June, 2015

  • 4 June

    Хүүхэдтэйгээ facebook-ийн талаар тохиролцох ёстой 8 зүйл

    13 настай, эмэгтэй үеэл дүүгээ фейсбүүкээр өөрөөсөө нэлээн ах хүүтэй танилцаж байхыг нь хараад би мэл гайхаж цэл хөхөрлөө. Аав ээжээс нь хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хэрхэн ханддагийг асуутал нэг их тоодоггүй, даяарчлагдаж байгаа дэлхий гэж хариулах юм. Энэ үг миний санаа зоволтыг багасгасангүй. Харин дүүтэйгээ Facebook болон бусад сошиал медиа сайтуудын талаар дараах хэдэн зүйлийг тохирохоор шийдсэн юм. 1. Хориглохгүй …

  • 4 June

    Хүнсний ногооны үнэ буурчээ

    2015 оны 6-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7610 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй …

  • 4 June

    Налайх хотын Захирагч хэн болох вэ?

    Налайх, Багануур дүүргийн иргэдийн хувьд  6 сарын 14-ны өдөр нэгэн чухал үйл явдал тохиох гэж байна. Энэ бол  тус дүүргүүд Нийслэлийн дагуул хот болсонтой холбоотойгоор анх удаа Хотын захирагчийг иргэдийн оролцоотой сонгох үйл явдал юм. Анх НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайханы санаачилсан Налайх дүүргийг Эко хот болгох төсөл яван явсаар Багануур Налайх дүүрэг Нийслэлийн дагуул хотын статустай болох боломж бүрдсэн. Өнгөрсөн өвөл дээрх …

  • 4 June

    Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид 300 гаруй нээлттэй ажлын байр байна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажил хайгч хэн бүхний өмнө нээлттэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Оюутан залуусын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор цагийн болон байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр үйлчлүүлэх оюутан залуусын цуваа тасрахгүй байна. Өчигдөр гэхэд нээлттэй …

  • 4 June

    Мод тарьж, төгөл байгуулах талаар санал солилцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг өнөөдөр “Ногоон Ази” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга И Шин Чолыг хүлээн авч уулзав. Ирэх долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатарт зочлох БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн айлчлалын үеэр “Сөүл хотын иргэдийн төгөл” байгуулах Санамж бичигт гарын үсэг зурах боломжийн талаар уулзалтын үеэр санал солилцсон юм. Таван жилийн хугацаанд …

  • 4 June

    Дуучин Нара Үндэсний баяр наадмаар үнэгүй дуулж өгий гэв

    Сар  гаруйн дараа Үндэсний их баяр наадам болно. Баяр наадмыг зохион байгуулах хороо аль хэдийн ажилдаа орж, бэлтгэл ажлаа хангаж байгаа. Жил бүр баяр наадмын нээлт дээр Монголын урлагийн томоохон төлөөлөл болсон дуучид ая дуугаа өргөдөг. Тэгвэл энэ жил дэлхийн одыг дуулуулахаар төлөвлөжээ. Тодруулбал наадмын нээлтийн тоглолтод дуучин, жүжигчин Женнифер Лопесыг дуулуулахаар ярилцаж байгаа гэнэ. Үндэсний баяр наадмаараа заавал гадны уран бүтээлчид …

  • 4 June

    410.000 доллараар авсан шинэ гэрт нь могой үүрлэсэн байжээ

    Жоди Жефф нар өөрсдийн хоёр хүүхдийн хамт мөрөөдлийн байшингаа худалдан авч тэндээ нүүж орсон байна. Ойролцоогоор 410000 доллараар худалдан авсан боловч эцэст нь тэд нүүхээс өөр аргагүй болжээ. Учир тэдний худалдан авсан байшинд могой, бусад төрлийн шавж үүрлэсэн байсан байна. Анх худалдан авахдаа тэд мэдээгүй бөгөөд энэ жил цаг агаар эрт дулаарсан учир могойнууд хөдөлж эхэлсэн аж. Тэд байшингаа эхлээд …

  • 4 June

    Тайландын цагдаа нар 425 хууль бус гудамжны уралдаан зохион байгуулагч дэмжигчдийг хорилоо

    Шөнийн уралдаанууд мэдээж маш том аюулыг дагуулж байдаг. Хууль бус, ямар нэгэн дүрэм журамгүй. Гэрэлгүй орчинд тэд өндөр хурдаар уралдаж байдаг энэ нь уралдаанд оролцогчдийн мөн иргэдийн амь насанд маш том аюул учруулж байгаа юм. Тиймээс бүх улс оронд шөнийн уралдаан хууль бус байдаг. Тайландын цагдаа нар хууль бус уралдаан зохион байгуулагч, мөн түүнийг дэмжигч 425 залуусыг баривчилан тэдний унааг …

  • 4 June

    Та хоёрын хайрын тоо хэд вэ? /сонжоо/

    Та хоёрын нэрээр тооцоог хийх болно. Б о л д + О ю у н 2+ 7+ 4+ 5 + 7+ 5+ 3+ 6 Yсэг бvр тодорхой тоотой. Энэ тоонуудыг дээрх маягаар нэм. 39 болж байна. Эл тооны цифрvvдийг бас нэмнэ. 3+9=12 Нэг тоо vлдээхийн тулд мөн нэмнэ. Ингээд 1+2=3 гарна <3> бол та хоёрын vерхлийн тоо болно. А=1 Б=2 …

  • 4 June

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередов бараалхав

    Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд тэрээр Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын  чин сэтгэлийн мэндчилгээ болон тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг урьсан урилгыг Монгол Улсын  Ерөнхийлөгчид уламжлав. Монгол Улсын  Ерөнхийлөгч хариу талархал илэрхийлээд “Манай хоёр орны хооронд уламжлалт сайхан харилцаа байдаг. Та Туркменистан Улсын …

  • 4 June

    Улсын онцгой комиссын 25 жилийн ой тохиож байна

    Улсын онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Төрийн ордонд болж, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улсын онцгой комиссын үе үеийн дарга нар, гишүүд оролцлоо. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчинг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай удирдлагын бүтцийг …

  • 4 June

    Энэ зун нийслэлд зохион байгуулах соёл урлагийн томоохон арга хэмжээнүүд

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг  3 үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх …

  • 4 June

    Аж ахуйн нэгжүүд “smile”, “гахай” наалтаар тохижилтоо үнэлүүлж байна

    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны “Түшиг” хүнсний дэлгүүр өөрсдийн хөрөнгөөр ус зайлуулах хоолой барьж, “Наран билэг” худалдааны төв, 3 дугаар хорооны “Нарны сайхан хороолол” сууц өмчлөгчдийн холбоо, 21 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн …

  • 4 June

    Нөхөртөө өглөөний цайг хэрхэн хялбархан хийж өгөх вэ?

    Энэ сэдэв эмэгтэй таны хувьд тун жижиг зүйл мэт санагдаж болох юм. Үнэндээ бол тийм биш ээ. Тэр өдөр ямар байх нь өглөөнөөс хамаардаггүй гэж үү. Танай гэр бүл ямар гэр бүл болохыг өглөөний унд ууж буй хэвшмэл дүр зургаар нь ч тодорхойлж болдог байна. Зөвхөн өглөөний цай гэхээс илүүтэй эхнэр нөхрийн хоорондын харилцааны нарийн ширийнийг тодруулах боломжит агшин ч …

  • 4 June

    Өнөөдөр болох үйл явдал

    10:00 цагт Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын Хяналтын алба үүсч байгуулагдсны 25 жилийн ойн зөвлөгөөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 99169053 10:00 цагт БНМАУ-ын АИХ-н тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуугийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан “Монгол төрийн мэргэн өвөө” үзэсгэлэнгийн нээлт Үндэсний Музейд болно. Утас: 70110913, 99123922 10:20 цагт Туркийн Элчин Сайдын Яам нь 2015 оны 6 дугаар сарын …