Yearly Archives: 2015

April, 2015

  • 28 April

    Улаанбаатарт 25-27 градус дулаан байна

    Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал …

  • 28 April

    Монголын үндэсний ”Billboard” ирэх сараас шилдэг бүтээлүүдээ нэрлэж эхэлнэ

    Монголын үндэсний албан ёсны “Billboard chart”  мэндлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр МҮОНРТ, “Hi-Fi” медиа групп, “Зохиолч хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”, “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” зэрэг байгууллагууд хамтран ажиллах санаж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр  “Монголын шилдэг дууны албан ёсны жагсаалт”-ыг долоо хоног бүр тогтмол гаргаж, ирэх тавдугаар сарын 20-ноос МҮОНРТ-ийн сувгуудаар үзэгчдэд …

  • 27 April

    Цэрэг, спортын “Дөл” тоглолт боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдын дунд  уламжлал болгон зохион байгуулдаг цэрэг, спортын “Дөл” тоглолт энэ жил 4 дахь удаагаа боллоо. Тус тэмцээн нь нийслэлийн ЕБС – ийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжилээ …

  • 27 April

    Ерөнхий зориулалтын цэргийн командлагч Р.Сүхбат БНХАУ-д айлчиллаа

    Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбат тэргүүтэй цэргийн төлөөлөгчид энэ сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч анх удаа БНХАУ-д айлчилж байгаагаараа онцлог болж байна. Айчлалын эхний өдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбатыг БНХАУ-ын БХЯ-ны байранд ХАЧА-ийн хуурай …

  • 27 April

    Т.Мэндсайхан: Шүүгчдийн цалинг хуулиар тогтоох нь зүйтэй гэх шийдвэр гарсан

    ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас шүүгчийн цалингийн асуудалтай холбогдуулан дараах зүйлийг тодруулсан юм. -Шүүгчдийн цалин дунджаар хэд байдаг вэ? -Шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс цалингийн асуудлыг сүүлийн хоёр жил шийдэж явсан. УИХ-аас ч дэмжлэг үзүүлж 15 тэрбум төгрөгийг нэмж баталсан. Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн асуудлаар багагүй хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна. …

  • 27 April

    Хууль сахиулах байгууллагууд ХБНГУ-ын туршлагаас хуваалцлаа

    Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академиас зохион байгуулсан сургалтад Тахарын ерөнхий газар, Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газар,Хууль сахиулах их сургуульболон Цагдаагийн байгууллагын ажилтнууд хамрагджээ. Сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Аугсбургийн Эрүүгийн цагдаагийн газрын дарга, эрүүгийн албан тэргүүн комиссар Клаус Байерл удирдан явуулсан бөгөөд тэрбээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын жишиг, …

  • 27 April

    Ховд, Баян-Өлгийд нэгдсэн шалгалт хийж байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хөдөлмөр,нийгмийн хамгаалал, газрын харилцаа, хил, хорио цээр, цацрагын чиглэлээр Баян-Өлгий, Ховд аймгууд, Булган, Цагааннуурын хилийн боомтуудад хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг нийт 40 обьектод үзүүлж, гурван төрлийн сургалтыг орон нутагт зохион байгуулж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус аймаг, сумдад эрсдэл ихтэй гэж бүртгэгдсэн аж ахуй нэгж, байгууллагууд, хүнсний аюулгүй …

  • 27 April

    Их уулын гүүр нурж 50 гаруй машин саатжээ

    Завхан аймгийн Их уулын гүүр өмнө нь хэд хэдэн удаа нурж байсан. Тухайн үед нь засдаг ч модон гүүр хугацаа нь болсон гэдгээ харуулсаар байна. Хүнд даацын машины жолооч гэмтэж, бие нь сайнгүй байгаа аж Тус гүүр өчигдөр дахин нурж, Аймгийн онцгой байдлын газраас шуурхай баг гарган ажиллаж байна. Гүүр гэнэт нурснаас болж машин усанд унах дөхсөн гэнэ. Хүнд даацын …

  • 27 April

    Таны Тавантолгойг ломбарданд тавих гэж байна

    Олон зүйл нуршаад яахав. Дэлхийд дээгүүрт эрэмблэгдэх Тавантолгой орд газрыг ашиглах тухай төсөл олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн төслийг гацаанаас гаргаад цааш нь явуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байгаа ч УИХ босгоороо давуулахгүй эсэргүүцэж буй. Хууль тогтоох дээд байгууллага ч өөрсдөө дотооддоо хоёр хуваагдсан байр суурьтай байна. Ингэхээс ч яахав, Засгийн газрын бүтэц нь бараг тэр …

  • 27 April

    Монголын улс төрийн намын фракциуд

     Бидний нэрлэж заншсан “фракц” гэдэг үгийг дэлхий нийтэд юу гэж ойлгодог вэ?  Фракц /латинаар “хугарал”, “бутрал”/ Бидний нэрлэж заншсан “Намын Фракц” гэдэг үгийг Европын улс орнуудад тэр дундаа Герман, Франц, Швецарь гэх орнуудад парламент дахь нэг намын эсвэл эвслийн бүлэг гэдэг утгаар нь ойлгодог. Тухайлбал нэг намаас сонгогдсон гишүүд парламентад нэг бүлэг болж нэгдэхийг фракц гэж нэрлэдэг байна. Жишээлбэл яг …

  • 27 April

    Хараа голын гүүрэнд засвар хийх цаг болжээ

    МХЕГ-аас улсын хэмжээнд зохион байгуулсан “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд улсын байцаагч нар өнгөрсөн сарын 24-ний өдөр шалгалт хийж дүгнэлтээ гаргалаа. Гүүрний зорчих хэсгийн асфальт бетон хучилтанд торон хагарал гарч, хучилт хуйларсан, конусын хамгаалалтын бетон бүтэц хөдөлгөөнд орсон нь шалгалтаар тогтоогдлоо. Мөн гүүрний хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч хагарсан, заадсын түвшин зөрсөн, ус тусгаарлагч ажилладаггүй, ус зайлуулах хоолойг …

  • 27 April

    Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Уран бүтээлийн тоглолт” дахин тайзнаа

    Монголын соёл урлагийн салбарт хийж бүтээсэн олон гайхалтай үйл хэрэг, уран бүтээлүүдээрээ түмэн олны талархлыг хүлээсэн хүн бол Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ.    Тэрбээр нийтдээ 300 орчим бүтээл туурвисаны дотор киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, “Монголын хөгжмийн 12 хөрөг” /Сонатын аллегро/, “Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь” хөгжим …

  • 27 April

    Суу алдарт П.И.Чайковскийн төрсөн өдрийг тэмдэглэнэ

    Оросын болон дэлхий дахины суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский 1840 оны 5 сарын 7-нд хуучны Оросын Вотинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ. Тэгвэл энэ жил гоц авъяас билэгт хөгжмийн зохиолч мэндэлсний 175 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүний төрсөн өдрийн баярыг Улсын Филармонийн Сифони найрал хөгжим тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. Суу алдарт П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан тоглолтонд …

  • 27 April

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн алдааг засна

    Сүүлийн үед цагдаа тагнуул, гэх мэт Хууль хүчний байгууллагуудын нэр хүнд унаж, алдаатай хууль, шударга бус хуульчдын балгаар олон хүн хэлмэгдэж, нэр хүнд эрүүл мэнд, ажил төрөл, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь нууц биш.  Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав  эрх зүйн шинэчлэлийн хүрээнд томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Тэрээр суурь хуулиуд болох Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг шалган …

  • 27 April

    УИХ-ын дарга З.Энхболд тусгай үзэсгэлэнгийн нээлтэнд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.27/ Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занбазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан “Номын их хүрээг нээсэн нь Сарьдгийн хийдийн судалгаа” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээлтийн ёслолын үеэр УИХ-ын дарга З.Энхболдыг тус арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, энэхүү үзэсгэлэнг “Найрсаг …