Монгол Улсын Филармони санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төсөл амжилттай хэрэгжин өндөрлөж байна. Төслийн хүрээнд нийт 9 тоглолтыг тайзнаа тавьсан бөгөөд морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, дуу хөгжмийн тус тус гурван уран бүтээлийн тоглолтыг амжилттай тайзнаа тавьжээ. “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис бүтээлүүдийг бүтэн улирлын турш үзэгчиддээ хүргэсэн ба үе …
Yearly Archives: 2015
March, 2015
-
23 March
Хөдөлмөрийн яам Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллахаар боллоо
Өнөөдөр Хөдөлмөрийн яаманд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар гарын үсэг үзэглэлээ. Энэхүү санамж бичигтээ гурван гол асуудлыг тусгасан байна. 1.Барилгын салбарт ажиллагсдын амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, даатгалд хамруулдаг болох, ажилчдын бэртэл гэмтэл, амь насыг тухайн ажил олгогч хариуцах тухай. 2.Шинэ …
-
23 March
Фернандо Алонсо Малайзын Гранприд эргэн ирнэ
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эмчийн үзлэгээр орсон Ф.Алонсог энэ амралтын өдрүүдэд Малайзын Граприд уралдахад бэлэн гэдгийг МакЛарен Хонда баг мэдэгджээ. Тэрээр шинэ улирлын өмнөх Испаний Барселона дахь тестийн гараанд осолд орж, энэ улирлын нээлтийн гараанд оролцож чадаагүй байсан юм. Өдгөө Фернандо Алонсо нарийн, тусгай төлөвлөгөөн дор, аюулгүй байдлыг нь хангаж, мэргэжлийн багаар удирдуулан бэлтгэлээ хангаж байна. “Фернандо Алонсо жолооныхоо …
-
23 March
МУБИС орчимд халаасны хулгай ихэсчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдэд онцын зөрчил байхгүй ч харин гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэлээ. Харин Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу МУБИС-ийн орчмоор халаасны хулгайн гэмт хэрэг өссөн байна гэлээ. Мөн Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн …
-
23 March
Сүрьеэ нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт байна
Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриатайгаар тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Монгол-Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга П.Оюунцэцэг, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Глобал сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Июнт У нар оролцлоо. Сүрьеэ нь амьсгалын …
-
23 March
Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал
1984 оны 3 сарын 24-ний энэ өдөр НБА-н 2 удаагийн аварга, Олимпийн наадмын аварга, сагсан бөмбөгийн ДАШТ-ний хүрэл медальт Крис Бод Техас мужийн Даллас хотод мэндэлжээ. 4 настайдаа тэрээр сагсан бөмбөгтэй танилцаж байжээ. К.Бошийн эцэг нь түүнд сагсан бөмбөгийг тэр дундаа дриблыг хэрхэн гүйцэтгэхийг заан өгч байжээ. К.Бош үеийн хүүхдүүдээс өндөр байсан юм. Мөн К.Бош ахлах сургуульд орох хүртэлээ бейсболын …
-
23 March
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. АСЕМ-ын уулзалтаар Ази, …
-
23 March
Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Энэхүү хөтөлбөрийн төслийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн бүлгүүдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд шударга хандлагыг бий болгох, төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай …
-
23 March
“Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам” төслийн гэрээг байгуулна
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 53 дугаар зүйлд тусгагдсан “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн “Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх” гэсэн хэсгийн “Уралдаант шалгаруулалт явуулах” гэснийг “Шууд гэрээ байгуулах” гэж өөрчиллөө. Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төслийн шууд гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих …
-
23 March
Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг боловсруулахдаа жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, ангиллыг нарийвчлан тогтоох, хуулийн харилцааны зохицуулалтыг оновчтой болгох, хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх …
-
23 March
Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 6 удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. 5 талбайд шинээр оролцогч аж ахуйн нэгж шалгарч …
-
23 March
Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах шинэчилсэн бодлого 2016-2025 оны хооронд хэрэгжинэ
“Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган батлахыг Хууль зүйн сайд Б.Дорлигжав, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт зөвшөөрөв. Хүнс, хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12,2 хувийг бүрдүүлдэг ба нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг чухал ач холбогдолтой салбаруудын нэг юм. …
-
23 March
“Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 600 мянга гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хоёр хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж …
-
23 March
“Богдхан” төмөр зам, “Улаанбаатар” холимог тээврийн ложистик төвийг байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Рашаант өртөөнөөс салбарлан Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Мааньт өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замыг барих урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг бэлтгэжээ. Энэхүү төмөр замын шинэ …
-
23 March
Цистит өвчний тухай
Ихэвчлэн гэдэсний савxанцар,стафилокок,стрэптокок зэрэг элбэг байдаг нянгууд давсагт нэвтрэн орж салст бүрхэвчийг гэмтээснээр үрэвсэл үүсдэг. Гэхдээ давсагт нян орох бүрт үрэвсээд байдаггүй. Учир нь бидний бие орж ирсэн нянгуудыг чадлынхаа хэрээр устгаж явдаг. Гэхдээ дархлаа сул, хэт даарсан, давсаг гэмтсэн, харшилтай эсвэл ядрангуй байснаас болж нян үржиж үрэвсэх таатай орчин бүрэлддэг. Мөн байнга хөдөлгөөнгүй, суугаа ажил хийснээр аарцагны цусан хангамж …