Yearly Archives: 2015

March, 2015

  • 24 March

    Ахлах зөвлөх Скотт Макдональдс нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах зөвлөх Скотт  Макдональдс Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Тэрбээр Калифорнийн их сургуулийг Улс төрийн шинжлэх ухааны бакалавар, олон улсын менежмент ба төрийн байгуулалт мэргэжлээр мастер зэрэгтэй төгссөн. АНУ-ын СанФранциско хотын нийтийн аж ахуйн газарт ерөнхий менежер, хотын даргын нийтийн бодлого ба санхүүгийн хэлтсийн татварын бодлогын шинжээч, АНУ-ын конгресст  ахлах бодлогын шинжээч, Зүүн Азийн орнууд …

  • 24 March

    Эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP –ийн үндсэн зарчмууд сэдэвт сургалт боллоо

    Монгол Улсад “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг хэрэгжүүлэгч үйлдвэрүүдийн ажилтнуудад GMP –ийн суурь болон ахисан түвшний мэдлэг олгох, GMP хэрэгжилтийг сайжруулах, Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал, чанарын хяналт, хүн хүчин, эрүүл ахуй ариун цэвэр, гэрээт үйлдвэрлэл ба шинжилгээ, дотоод хяналт, чанарын аудит, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, материал, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, савлалтын үйл ажиллагаа, тогтвортой чанарын судалгаа зэрэг ДЭМБ-ын удирдамж болгосон нийт …

  • 24 March

    Эмээлт чиглэлд он гарсаар газар хөдлөлтийн чичирхийлэлт 107 удаа бүртгэгджээ

    “Говийн чоно-2015” дадлага сургалтын нээлт өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд боллоо. Монгол Улсад 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа “Говийн чоно-2015” дадлага сургалтыг АНУ-ын Ази номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардитай хамтран гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны бодит байдалд ойртуулан 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдээд байгаа. Газар хөдлөлтийн аюул бол …

  • 24 March

    Иргэдийн эрх ашгийг зөрчиж буй СӨХ-д нэгдсэн хяналт шалгалт хийнэ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гол чиг үүргийн нэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал байдаг бөгөөд жилд ирж буй өргөдөл гомдлын 80-90 хувь нь хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гомдлууд байна. Үүнээс 2014 онд 2869 өргөдөл гомдол хүлээн авсны 60 хувь нь байрны метр квадрат дутуу, 25 хувь нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байна. Тухайлбал лифтний асуудлаа шийддэггүй, оршин …

  • 24 March

    Экспорт, импортын гэрчилгээг орон нутаг олгодог болно

    Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох эрхийг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэдийн гаргасан энэ тушаал ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Одоогоор иргэд гэрийн тэжээвэр амьтан, …

  • 24 March

    “Босоо хөх Монгол” бүлгэм Чингисийн талбайд тайван цуглаан зарлалаа

    Ерөнхийлөгчийг огцруулах санал цуглуулахаар суулт зарлаж байсан “Босоо хөх монгол” бүлгэмээс суултаа түр хугацаагаар зогсоосон тухай өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ. “Босоо хөх Монгол” бүлгэм 2015.03.13-ны өдрөөс эхлэн хэлмэгдэгчдийн хөшөөний дэргэд Ноён уулыг хамгаалах, гол мөрөн, ой модыг хамгаалсан хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэх, Үндсэн хууль зөрчсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэй байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулах зорилгоор улс төрийн суулт …

  • 24 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.24/

    2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Томуу, томуу төст өвчин, Нийслэлийн хэмжээнд: Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 78392 хүн хамрагдсанаас 4586 хүн (5.9%) нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8%-иар буурч, дүүргүүдийн хувьд Хан-Уул дүүрэгт 0.6%, Чингэлтэй дүүрэгт 0.2% тус тус өсч, бусад дүүрэгт буурчээ. Нийт өвчлөгсөдийн 81.7%-ийг 0-9 …

  • 24 March

    Улсын драмын эрдмийн театрт “Сонгодог жүжгийн өдрүүд” эхэллээ

    Улсын драмын эрдмийн театрт “Сонгодог жүжгийн өдрүүд” У.Шекспир “Гамлет” жүжгээр нээлт эхэллээ. Олон улсын театрын өдөрт зориулан Дэлхийн шилдэг сонгодог бүтээлүүд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. У.Шекспир “Гамлет”  3-р сарын 22-нд 17:00 цагт  3-р сарын 24-нд 19:00 цагт 4-р сарын 5-нд 17:00 цагт 4-р сарын 11-нд 18:00 цагт 4-р сарын 12-нд 16:00 цагт 4-р сарын 18-нд 17:00 цагт  В.Хюго “Парисын …

  • 24 March

    “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ – ыг татан буулгана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэн авах тухай, Орон сууц хувьчлах тухай, Хөрөнгө худалдан авах тухай, “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар татан буулгахаар боллоо. Татан буулгах үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг нийслэлийн …

  • 24 March

    “ДЦС-4”-д осол гарч 49 настай хүн амиа алджээ

      Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад өчигдөр өглөө осол гарч 49 настай эрэгтэй хүн амиа алджээ. Тус станцын зуухан цехийн цахилгаан шүүлтүүр дээр өчигдөр үйлдвэрлэлийн осол гарсан байна. Ослын улмаас 49 настай Баярсайхан гэж эрэгтэй амь насаа алджээ. Одоогоор ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзэж байгаа бөгөөд үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүх эмнэлэгийнхэн ажиллаж байгаа юм байна. Хэргийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст …

  • 24 March

    Lady Gaga өмд өмсөхөө мартсан бололтой

    Саяхан сүй тавьсан гэх 28 настай алдарт дуучин бүсгүй маань  Нью Орлеанд хагас нүцгэн гудамжаар явж байгаад папарацийн дуранд өртжээ. Магадгүй энэ нь тийм ч буруу биш байх л даа. Гэхдээ сүүлийн үед стиль имиджээ эрс өөрчлөн даруухан бүсгүйн дүрийг бүтээгээд байсан дуучин маань өмдөө өмсөхөө мартсан бололтой.  Тийм ч жигшмээр хэрэг биш ч шүтэн бишрэгчид нь түүнийг гайхсан байх. …

  • 24 March

    Манила хотын 3D музей

    Манила хотын 3D музей нь жуулчидын сонирхлыг ихээр татдаг бөгөөд ямар нэгэн хоосон  зайгүйгээр үзэгчидийг шууд 3D зурагын нэг хэсэг болох боломж олгодогоороо онцлог юм. Энэ музейг үзсэнээрээ үзэгчдэд маш том туршлага болох бөгөөд шинэ санаа цаашид амьдралд шинийг санаачлах урам авдаг гэж музейн эрхлэгчид үзэж байна. Музей нь шууд зурагтай харьцаж түүний нэг хэсэг болон өөрөө орчинд нь байгаа …

  • 24 March

    О.Энхмаа: Царцсан 4 дүгээр төрөх эмнэлгийг ашиглалтанд оруулах зорилгоор хандивын тоглолт хийнэ

    Нэг сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд төрөх гурван эмнэлэг бий. Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилга царцаж, нам зогссон байсан. Тус эмнэлгийг ашиглалтанд оруулах зорилгоор “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хандивын тоглолтыг  зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний нарийн …

  • 24 March

    Бороо Гоулд ХХK-ийн Орон нутагтай харилцах ажилтны хүү 100,000$-аар гайхуулав

    “Ноён уулаа аварцгаая” үндэсний хөдөлгөөнөөс цахим хуудсаар дамжуулан нэгэн ноцтой мэдээллийг олон нийтэд түгээлээ. “Бороо Гоулд ХХK буюу Сентерра Голд koмпаний Орон нутагтай харилцах ажилтан Б.Туяагийн хүү болох Э.Эрдэнэбаяр нь өнгөрсөн 7 хоногт 100,000$ атгасан зургаар фэйсбүүкийн профайл зургаа чимж, тус мөнгийг “аваанз” хэмээн баярхан бичжээ. Мөн Жаргалтулгын Эрдэнэбат нь Мандал сумын хэсгийн хороодын дарга нарт 30.0 сая төгрөг өгч, …

  • 24 March

    ДОХ-ын вирусыг санаатай тараасан уу?

    Хэрвээ та урьд ємнє нь уншаагvй юм уу, видео бичлэгээр vзээгvй бол Стрекерийн сануулга материалыг олж авахыг танд би санал болгож байна. Доктор Стрекер ДОХ-ын эргэн тойронд болж байгаа зvйлийн талаар видео сануулга єгсєн билээ. Тэрээр ретровирустай ажилладаг бєгєєд энэ чиглэлийн эксперт хvн юм. Тэр видеогоо ТВ-ээр vзvvлж, засгийн газрууд тvvнийг сvрдvvлж байв. Тэд vvнийг ивээн тэтгэсэн сенатч ахыг нь …