Монгол Улсад “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг хэрэгжүүлэгч үйлдвэрүүдийн ажилтнуудад GMP –ийн суурь болон ахисан түвшний мэдлэг олгох, GMP хэрэгжилтийг сайжруулах, Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал, чанарын хяналт, хүн хүчин, эрүүл ахуй ариун цэвэр, гэрээт үйлдвэрлэл ба шинжилгээ, дотоод хяналт, чанарын аудит, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, материал, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, савлалтын үйл ажиллагаа, тогтвортой чанарын судалгаа зэрэг ДЭМБ-ын удирдамж болгосон нийт сургалтын 20 модиулуудыг сургалтанд ашиглах, суралцагчдад мэдлэг чадвар хандлагыг эзэмшүүлэх зорилготой 3 өдрийн сургалтыг ЭМСЯ, АШУҮИС-Эм зүй Биоанагаахын дээд сургуультай хамтран АХБ-ЭМСХХ-4 төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Сургалтад үндэсний эмийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл болон чанарын хяналт хариуцсан менежерүүд, АШУҮИС-ийн Эм зүй, Биоанагаахын сургуулийн багш нар, Монос дээд сургууль, Этүгэн дээд сургуулийн багш нар оролцож байна.
Зайлшгүй эзэмших мэдлэг: Чанарын баталгаажилт, Эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавигдах зохистой дадал, Эмийн үйлдвэрийн Ариун цэвэр, эрүүл ахуй, Гомдол барагдуулах, Бүтээгдэхүүнийг буцаан татах, Гэрээт үйлдвэрлэл ба шинжилгээ, Дотоод хяналт, Чанарын аудит, Хүн хүчин, Сургалт, Үйлдвэрийн байр, Тоног төхөөрөмж, Материал, Эцсийн бүтээгдэхүүн, Урвалж болон тэжээлт орчин, Баримтжуулалт, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, Савлалтын үйл ажиллагаа, Тогтвортой чанарын судалгааны цогц мэдлэгтэй болно.
Зайлшгүй эзэмших чадвар: Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал, чанарын хяналт, хүн хүчин, эрүүл ахуй ариун цэвэр, гэрээт үйлдвэрлэл ба шинжилгээ, дотоод хяналт, чанарын аудит, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, материал, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, савлалтын үйл ажиллагаа, тогтвортой чанарын судалгаа зэрэг бүх чиглэлээр үйлдвэрлэлийн хүний нөөц, хяналтын байцаагч нарт тогтмол сургалт явуулах чадвар эзэмшсэн байна.
Зайлшгүй эзэмших хандлага: Монгол Улсын эмийн үйлдвэрүүдэд ”Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг эмийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаанд баримтлах, тогтмол мөрдүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ДЭМБ-ын удирдамжийн дагуу хэрэгжүүлэх хэрэгжүүлэх хандлагыг эзэмшсэн байна.