МУГЖ С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгийг мэтгэлзээнд дуудаад хэд хонож буй. Тэрбээр олон нийтээс ирсэн асуултыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргэх зорилготой. Хэд хоногийн өмнө МҮОНРТ-д Төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүдийг мэтгэлзээнд дуудсан боловч хэн ч ирээгүй. Мөн тус телевизийн зүгээс нэвтрүүлгийн цагийг хойшлуулсан нь нэлээн маргаан үүсгэсэн юм. Энэ талаар С.Жавхлан хэвлэлийн хурал хийж, тус телевизийн захирал Оюундарийг …
Yearly Archives: 2015
March, 2015
-
23 March
Багшлах эрхийн шалтгалтад 752 хүн тэнцжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас багшаар ажиллах эрхийн шалгалтыг орон даяар өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд авсан. Улмаар шалгалтын дүн өнгөрсөн баасан гараг буюу гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Энэ удаагийн шалгалтад нийт 2000 орчим хүн оролцсоноос 752 нь тэнцэж, ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрхтэй болсон байна.
-
23 March
Гурамсан номын нээлт боллоо
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарын зохиол бүтээлийн дээж болсон “Тархины фитнесс”, “Чөдөр гурвалжин”, “Гандирсан” зэрэг гурамсан номын нээлт өнөөдөр уран зургийн галерейд боллоо. Ном тус бүрдээ 108 хайку шүлэг оруулсан бөгөөд 4 хэл дээр орчуулгатай юм байна. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Монголын хайку шүлгийн холбооны нээлт давхар тохиолоо. СГЗ, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар нь дэлхийн хайку …
-
23 March
АНУ-д Монгол эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртжээ VIDEO
АНУ-д хоёр монгол эмэгтэй хүчирхийлэлд өртсөн тухай “Nbcwashington.com” сайтад мэдээлжээ. Монгол эмэгтэйчүүд мэдүүлэгтээ ажилд авна гэх зарын дагуу очиж хүчирхийлэлд өртсөн тухайгаа Виржиниа мужийн Фэрфаксын цагдаагийн газарт ярьсан байна. АНУ-д суралцахаар ирсэн хоёр Монгол бүсгүй энэ сарын 8-нд Арлингтон дахь Балстон Коммон худалдааны төвд ажил хайхаар очжээ. Ингээд тэнд өөр нэгэн монгол эмэгтэйтэй танилцаж, тэдэнд өөрийгөө дуудлагаар гэр цэвэрлэх бизнес эрхэлдэг …
-
23 March
Ерөнхий боловсролын дунд сургуулиуд эцэг эхээс нэмэлт төлбөр авах нь зөв үү Л.Гантөмөр сайдаа
Монгол улсад бүрэн дунд боловсрол хуулиараа үнэ төлбөргүй байдаг. Гэтэл Ерөнхий боловсролын дунд сургуулиуд бага, дунд, бүрэнд дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээгээр сурагчдаас элдэв аргаар мөнгө төгрөг татах явдал байсаар байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын 52-р сургуулийг энд дурьдаж болох юм. Тус сургууль 1-12 жилийн анги бүрээс нэг анги бүлэг бүрээс гүнзгийрүүлсэн сургалттай нэг анги бүрдүүлж, тухайн ангийн …
-
23 March
Сингапурын анхны ерөнхий сайд нас баржээ
Сингапурын анхны ерөнхий сайд Ли Куан Ю 91 насандаа өвчний улмаас өөд болжээ. Экс ерөнхий сайд хоёрдугаар сарын эхээр уушигны үрэвсэлтэй гэсэн оноштойгоор Сингапурын төв эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлж байсан аж. Өнгөрсөн долоо хоногт Ли Куан Ю-гийн өвчин нь хүндэрч эрүүл мэндийн байдал муудаж өчигдөр амьсгал хураажээ. Үүнтэй холбогдуулан түүний хүү Сингапур улсын ерөнхийлөгч Ли Сянь Лун Сингапурт нэг долоо хоногийг …
-
23 March
Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нар зөвлөлджээ
Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нарын “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох ” нэгдсэн зөвлөгөөн Соёл, урлагийн их сургуулийн “Оюутан” театрт 3-р сарын 23-нд боллоо. Уг үйл ажиллагаанд БСШУ-ны сайдын зөвлөх Батсүх, БСШУЯ-ны Стратегиийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, …
-
23 March
УИХ-ын гишүүн Д.Батцогт, аймгийн удирдлагууд Хөшөөтөд ажиллажээ
2015 оны 3 дугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд тэргүүтэй ажлын хэсэг Хөшөөтийн уурхайн удирдлагуудтай уулзаж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн өдрийн 10 цаг 30 минутад Хөшөөт багийн иргэдтэй уулзав. Тус уулзалтад багийн ард иргэд дараах асуудлуудад шүүмжлэлтэй хандлаа. Хөшөөтийн уурхайн нэр бүхий компаниуд Хөдөлмөрийн …
-
23 March
Мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүд
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 2015 оны 03 дугаар сарын 23-ны байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа- 60 өргөн мэдүүлэгдээд байгаа- 57 Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, Байнгын …
-
23 March
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан төслүүдийг Засгийн газар дэмжив
Монгол Улсын Засгийн газрын өчигдөр үдээс хойш болсон хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Авлигатай тэмцэх хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа юм.
-
23 March
Нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа Эрүүл мэнд, спортын яам албан тоотоор хариу мэдэгдлээ. “Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна. “Арцны …
-
23 March
“Гадаадын боловсрол” олон улсын тэтгэлэгт үзэсгэлэн болно
БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Праксис ХХК-тай хамтран “ Гадаадын Боловсрол- Олон улсын тэтгэлэгт үзэсгэлэн – 2015” зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь дэлхийн боловсролын жишиг болсон улс орнуудын дээд боловсролын тогтолцоо,боловсролын бодлогын асуудлыг олон нийтэд бодитоор таниулах, тухайн улсад эзэмшвэл зохих мэргэжлийг зөв сонгоход туслалцаа үзүүлэх, төгсөх ангийн сурагчдад тохирсон оновчтой зөв сонголт хийхэд гүүр болох …
-
23 March
Цагдаагийн 400 гаруй алба хаагчийн цолыг эргүүлэн олгоно
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар томилогдсоныхоо Цагдаагийн албаны тухай хуулийг батлан өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдсөн билээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн цол олгох журамд өөрчлөлт оруулж, албан тушаалын цол болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл тухайн албан хаагч ямар албан тушаалд томилогдоно тухайн албан тушаалынхаа цолыг авахаар журамласан байдаг. Үүнтэй холбоотойгоор 400 гаруй хүн цолоо хураалгаж, тушаал буураад байсан юм. …
-
23 March
Дорноговь аймагт амьд хөгжмийн наадам боллоо
Дорноговь аймгийн Залуучуудын холбоо, Дорноговь аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, Дуу бичлэгийн Крешендо студи, Дорноговь аймгийн Рок поп төв, Ивээл уул ХХК, My music club хамтран Дорноговь аймагт анх удаа амьд хөгжмийн наадмыг Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрт зохион байгууллаа. Уг наадмыг Дорноговь аймгийн амьд хөгжим сонирхогч залуусын тоог нэмэгдүүлэх, шинэ залуу уран бүтээлч төрүүлэх зорилгоор жил бүр уламжлал …
-
23 March
Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд хатагтай Элизабет Хов Овегийг хүлээн авч уулзлаа
Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд манай улсад ажлын айлчлал хийж байгаа Олон Улсын Прокуроруудын Холбооны ерөнхий зөвлөх, хатагтай Элизабет Хов Овегийг 2015 оны 03-р сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. Хатагтай Элизабет Хов Ове нь Сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж Монгол Улсад болон Олон Улсын түвшинд хэрэгжүүлж буй прокурорын байгууллагын албан хаагчидын сургалт, хөгжлийн …