Monthly Archives: February 2016

February, 2016

  • 18 February

    Ди Каприогийн ээлжит бай Ирланд бүсгүй

    Хэвлэлүүд жүжигчин ди Каприог хэзээ хайртыгаа олох бол доо хэмээн хүлээж залхаад түүнд хос болчихоор хүүхэн олж өгөхөөр шийджээ. Хамгийн боломжит бүсгүйгээр тэд Ирландын үзэсгэлэнт хүүхэн Лора Уитморыг сонгосон байна. Гэхдээ түүний ээлжит найз бүсгүй хэн байж болохыг сэтгүүлчдэд Лео өөрөө хэлж өгсөн аж. Гэрчүүдийн өгүүлж байгаагаар BAFTA шагналыг гардуулах ёслолын үеэр Лео телевизийн хөтлөгч бүсгүйг хараад алмайрсан гэнэ. “Тэрбээр …

  • 18 February

    Сэрэмжлүүлэг: Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар цас орж, шуурна

    2016 оны хоёрдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    Хоёрдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  Салхи 19-20-нд зарим газраар, 21-22-нд Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон …

  • 18 February

    Фэйсбүүк дэх Like, share, comment-ийн тоог хэрхэн өсгөх вэ

    Орчин үед Facebook нь зөвхөн найз нөхдийг холбоод зогсохгүй бизнес эрхлэгч нарыг хэрэглэгчидтэй холбох гүүр болсон гэдэгтээ маргах хүн бараг гарахгүй л болов уу. Хэр их хэрэглэгчтэй болно төдий хэмжээгээр таны Facebook-т төлөх төлбөр багасах бөгөөд төдий хэмжээгээр таны зар сурталчилгааны зардал буурна. Тиймээс Facebook дэх хандалтын тоог хэрхэн нэмэгдүүлэх тухай дараах 4 зөвлөмжийг хүргэж байна. 1. Зорилтот үйлчлүүлэгч/хэрэглэгчээ тодорхойлох …

  • 18 February

    Л.Гүндалай хууль зөрчихөө зарлав

    Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай дуу зохиогчийн зөвшөөрөлгүйгээр “Монголоороо байгаасай” хэмээх дууг дуулж, дүрсжүүлснийг санаж байгаа байх. Түүгээр ч зогсохгүй дууны үгийг өөрөө зохиосон мэтээр ойлгуулж амжив. Богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татсан түүний клипийг элдвээр элэглэсэн эвлүүлгүүд цахим ертөнцөд олноор тархсан билээ. Л.Гүндалай сошил ертөнцөд  түгсэн эвлүүлгүүдийг  нүүр номын лайк, шэйрээр уралдуулан, мөнгөн урамшуулал олгоно гэдгээ мэдэгджээ. Гэвч …

  • 18 February

    Нийтийн дууны шинэ өнгө төрх болсон Н.Ундрал ээжийн дуугаа хүргэлээ

    Уран бүтээлийн өнгө аяс, стиль имижээрээ аргагүй л үе тэнгийнхэнээсээ ялгарч яваа залуу дуучин Н.Ундрал “Урт наслаарай ээжээ” нэртэй шинэхэн дуугаа сонсогч фэнүүддээ хүргэлээ. Эхийнхээ элбэрэл хайр, ач буяныг санан дурсаж уудам хорвоод урт наслуулж, удаан жаргаахыг хүссэн дуучин залуу эл бүтээлээрээ олны талархлыг хэдийнэ хүлээгээд эхэлж. МУГЖ Ц.Түвшинтөгсийн дуулснаар сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Сүүдэр цармын цэцэг” дууг 20 гаруй …

  • 18 February

    Монголбанкны удирдлагуудад хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцуулав

    Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн өгсөн үнэлгээг танилцуулах, 2016 оны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тухайн байгууллагын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудтай хийх уулзалтыг цувралаар зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалтыг Монголбанкинд өнөөдөр зохион байгуулав. Уулзалтад Монголбанкны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэн, Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, …

  • 18 February

    П.Цогтбаатарыг авилгатай тэмцэх газар шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 дугаар хэрэгт холбогдуулж 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

  • 18 February

    ДиКаприо Монголд хувийн тогоочтойгоо ирэх гэнэ

    Америкийн Кино академийн дээд шагнал болох 88 дахь удаагийн Оскарын шагналд нэр нь дэвшээд байгаа Холливудын жүжигчин Леонардо ДиКаприо нэрт аялагч Йохан Эрнст Нильсоны удирдах аялалд оролцож Монголд 10 хоног аялах тасалбарыг 95 мянган ам.доллараар худалдан авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрээр Шведийн судлаач, аялагч Нильсоны аяллаар холын монголд ирж Хөвсгөл далайгаар аялахдаа монголын хүнд нөхцөлд өөрийн хувийн тогоочоо, бас хэд хэдэн зааварлагчаа дагуулж ирнэ хэмээн гаднын хэвлэлийнхэн бичжээ. ДиКаприо монголд ирэх тов хараахан олон нийтэд ил болоогүй ч тэрээр энэ …

  • 18 February

    Наранцэцгийн тосоор байнга амаа зайлбал эрүүл болно

    Германы нэг эмч эрдэмтэн олон жил өвддөг байсан үе мөчний болон сахарын өвчнөөсөө салсан байна. Эмчийн өөрийнх нь судалгаагаар хорт хавдарын болон өвчин үүсгэгч нян бактерууд нь хүний хэлэн дээр тогтож, цагаан өнгөр болж харагддаг байна. Энэ өнгөрийг өглөө бүр гүйцэт цэвэрлэх арга бол наранцэцгийн тосоор зайлах арга гэнэ. Толгой өвдөх, архаг бронхит, сүрьеэ, шүд өвдөх, цусны архаг өвчин, үе …

  • 18 February

    “Монгол цэргийн жавхаа” уралдааны нээлт энэ сарын 24-нд болно

    “Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ болоход бэлэн боллоо. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах зорилготой энэ уралдаан 02 сарын 24-ноос 05 сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Нийслэлийн нутгийн захиргааны …

  • 18 February

    Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах, эргэлтэд оруулахад Засгийн газар бодлогоор дэмжинэ

    “Эс Эм Контейнер Байг” ХХК байгуулагдаад 10 гаруй жил болж буй. Тус компанийн хүнд даацын уутны үйлдвэр уул уурхайн болон ахуйн хэрэглээний бүх төрлийн шуудай үйлдвэрлэдэг. Жилд 240 мянган ширхэг даацын уут үйлдвэрлэх хүчин чадалтай, 120 гаруй ажилтантай, нэхмэл оёдлын иж бүрэн үйлдвэр ажээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр “Шийдлийн цаг”-аар тус үйлдвэртэйтанилцлаа. Үйлдвэрийн хүчин чадал 1000 орчим хүн ажиллуулж, 700-гаас …

  • 18 February

    Таны турахгүй байгаа 6 шалтгаан

    Бидний олонхи нь хооллох үед эрүүл бус сонголт хийдэг. Хичнээн хичээж бэлтгэл хийгээд байгаа мөртлөө нүдэнд харагдахуйц үр дүн харагдахгүй байхаар бидний урам хугардаг. Жингээ хасья, хурдан сайхан бие галбиртай больё гэж бодож байвал мэдээж муу хоол идэх зуршлаа хаяхаас хамгийн түрүүнд эхэлнэ. Жингээ хасаж чадахгүй байгаа нь үнэндээ энгийн боловч бидний анзаардаггүй хэрэглэсээр хийсээр байдаг зуршилуудтай холбоотой. Тэгэхээр нэгэнт …

  • 18 February

    Исламын улс /ИГИЛ/-ын аюул

    Дэлхий нийт – өнөөгийн түгшүүр Алтайн бүгд найрамдах улсын Сэтгүүлчдийн холбоо болон “Вестник Горно-Алтайска” сонины редакцтай  байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооноос санал болгосноор энэхүү нийтлэлийг орчуулан толилуулж байна. /ОХУ-ын дээд шүүхээс тус улсад аливаа терорист байгууллыг хориглох шийдвэртэй/ Исламын улс /ИГИЛ/-ын аюул Исламын улс гэгч бол солиотой галзуучуудын бөөгнөрөл биш. Энэхүү шашны бүлэглэл нь өөрийн шашны үзэл …

  • 18 February

    ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдлээ

    Өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдварын 2 шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь албан ёсоор батлагджээ. Эмч нар “Халдварыг 30-45 насны хоёр эрэгтэй авсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байна. Тохиолдлуудыг идэвхтэй тандалт судалгаагаар илрүүлэн, эмчийн хяналтанд оруулсан. Тандалт судалгаа үргэлжилж байна” нэж мэдээллээ. Эдгээр нь манай улсад бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын 201 дахь тохиолдол болж байна. Дархлалын …