Monthly Archives: February 2016

February, 2016

  • 29 February

    “Олимп хөгжил сангийн цом” Архайнгай аймагт аялаж байна

    Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар “Олимп хөгжил сангийн цом”-ыг нэр бүхий томоохон байгууллагууд, 9 дүүрэг, 21 аймагт аялуулж байгаа. Архангай аймагт нэг сарын турш аялахаар уг цом өнөөдөр аймгийн ЗДТГ-т шилжин ирлээ. Тус цомыг аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн тэргүүтэй ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хүлээн авлаа. “РИО-2016” зуны XXXI олимпийн тоглолтонд Архангайгаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Отръядын …

  • 29 February

    Лам нар номоо уншихаас “харамласаар” л байх уу

    Монголд шарын шашин дэлгэрээд нэгэн жарныг илээлээ.  Хоолтой явая гэвэл шашин дага гэдэг үг ч эгэл ардын дунд байсан гэдэг. Хүүхдээ дайн самууны хэцүү үед шашингүй хэмээн нууж үлдэх гэж ихээхэн тэмцдэг байсан тухай ч түүх өгүүлдэг. Өдгөө шарын шашинд олон нийтээрээ даган шүтээд энэ олон жилийг өнгөрүүлэхдээ засал, ном, айлтгал, овоо тахилга, гэх мэт маш олон төрлийн зан үйлийг …

  • 29 February

    “Халх гол төсөл”-ийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

    Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.  Тус хуралдаанаар 21 асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний төлөвлөгөө батлах, Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулах, Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор баталсан …

  • 29 February

    Дундговь аймагт Хаваржилт хүнд байна

    Дундговь аймгийн удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Луус сумын хаваржилт хүндрэлтэй Суварга, Буянт багийн 15 өрх, 60 гаруй малчидтай уулзаж, цагийн байдалтай газар дээр нь танилцаад иржээ. Цагийн байдлын хувьд тус газруудад малын хөлөөр ханзарч байсан цасан дээр хоёр хоногийн өмнө орсон цас нэмж битүүрүүлсэн ,мөн зарим газарт ерөөсөө нүдлээгүй цасан дээр цас ихээр орсноор хаваржилтийг улам хүндэрүүлсэн байна. Үүнээс үүдэж …

  • 29 February

    “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээг шуурхай болгохыг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/153 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, үйлчилгээг шуурхай болгох, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Үүнд: Газар, барилгажилтын зөвлөлийн хурлыг долоо хоног бүр тогтмол хуралдуулж, тухайн долоо хоногт ирсэн …

  • 29 February

    Өсвөрийн Шатрын УАШТ өнөөдөр “Хүннү молл”-д болно

    Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын УАШТ-ий нээлт өнөөдөр болно. Өчигдөр “Хүннү молл”-д эхэлсэн тус тэмцээний аваргууд ирэх сарын 3-нд тодрох юм. Тэмцээнээс ангилал тус бүрт алтан медаль хүртсэн 12 шатарчин ирэх дөрөвдүгээр сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрх авна. Мөн …

  • 29 February

    Аймгийн Засаг дарга ажилчдыг халахгүй байхыг санууллаа

      Аймгуудын хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаан долоо хоног бүрийн мягмар гарагт болдог. Энэ долоо хоногийн шуурхай хурлаар Өвөрхангай аймгийн Засаг даргаас нэгэн сануулгыг агентлагийн дарга нарт өглөө. Энэ нь төрийн албан хаагчдыг солих, халах тухай юм. Тэрээр эдийн засгийн хямралтай, цалингийн зээлтэй энэ хүнд үед ажилчин, алба хаагчдаа халахгүй, цомхотгохгүй байхыг анхаарууллаа. “Би аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа аль …

  • 29 February

    Японд Зика илэрлээ

    Өнгөрсөн жилээс эхлэн Латин Америкт дэгдээд байгаа Зика вирусын шинэ тохиолдол Япон улсад илэрлээ. Энэ сарын 9-нөөс 20-ны хооронд Бразил улсад аялаад ирсэн Канагава мужид амьдардаг өсвөр настанд Зика вирусын халдвар илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсоныг Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр мэдэгдлээ. Өвчтөн 20-ны өдрөөс эхлэн халуурсан бөгөөд өнгөрсөн даваа гаригаас эхлэн бие нь загатнах шинж тэмдэг илэрч эхэлсэн …

  • 29 February

    Монгол циркчид олон улсын шүүгчдийг суудлаас нь бостол гайхшруулжээ

    Монголд циркийн урлаг үүсч хөгжөөд 70 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид маань нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явна. Тухайлбал, дэлхийд данстай монгол циркчид маань Испани улсад болж байгаа олон улсын циркчдийн тэмцээнд оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд өнгөрсөн жилийн “Идол” олон улсын циркийн наадмын мөнгөн цомын эзэн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид шидэх банз, дудартай акробатын төрөлд оролцож …

  • 29 February

    “Өндөр жил”-д мэндэлсэн 1973 иргэн байна

    Григорийн тооллоор 2016 он бол 366 хоногтой  өндөр жил тохиож байна . Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сар бол 29 хоногтой. Дөрвөн жилд нэг удаа хуанлийн хуудсан дээр бичигддэг хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүмүүстэй бид онлайнаар холбогдож энэ өдөртэй холбоотой сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн юм. Хүлээн авна уу. Д.Өнөржаргал: Би өнөөдөр 7 нас хүрч байна Эхний зочин бол Доржхандын Өнөржаргал. 1988 оны хоёрдугаар …

  • 29 February

    Нийслэлийн удирдлагууд хийсэн ажлаа мянган сэтгүүлчдэд тайлагнана

      Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 02 сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ил тод нээлттэй Улаанбаатар” форум зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монголын Үндэсний сэтгүүл зүйн 103 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг 03 сарын 04-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны …

  • 29 February

    “Oscar” наадам энэ үдэш болно

    Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын “Долби” театрт өнөөдөр үдэш болно. Кино академийн дээд шагналд нэр дэвшигчдийн нэрсийг зарлажээ. Оскарын хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ “The Revenant”, “The Martian” болон “Mad Max: Fury Road” кинонууд тэргүүлж байна. Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо энэ жилийн Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид дахин нэр дэвшив. Тэбрээр өмнө нь Академийн …

  • 29 February

    Зүү залгисан өвчтөнг эмнэлгүүд хүлээн авахгүй таван цаг нааш цааш нь явуулжээ

    Сар шинийн баярын өмнө санамсаргүйгээр зүү залгисан нэгэн эмэгтэйг эмнэлгүүд хүлээж авахгүй нааш цааш олон цаг явуулсан хэрэг гарсан байна. Юу болсон талаар өвчтөний ээж Б.Уранчимэгээс тодрууллаа. -Таны охин зүү залгисан ч эмнэлгүүд хүлээж авахгүй нэг нэгэн рүүгээ явуулсан гэсэн. Юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу? -Нэгдүгээр сарын 22-нд баасан гариг байсан юм. Намайг ажил дээрээ байхад манай хүргэн утсаар …

  • 29 February

    Л.Болд: Ардчилалыг эвлэлдэн нэгдэж авч үлдэх л ёстой

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. -АН дотор МоАН гэж нэгдэл бий боллоо гэж байна. АН-д шинэ фракц бий боллоо гээд байх юм. Ямар учиртай юм бэ? -Энэ бол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Үүсгэн байгуулах хуралд оролцсон, санаачилгад нэгдсэн хүмүүсийн дийлэнх нь улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө санаа зовнидог, нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог хүмүүс байгаа учраас …

  • 29 February

    БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг тогтоох тогтоолын төслийг өргөн барьжээ

    Өнгөрсөн доло хоногт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус уулзалтын үеэр АНУ БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барьжээ. Умард Солонгосын өнгөрсөн сард хийсэн цөмийн туршилт болон энэ сард хөөргөсөн алсын тусгалтай пуужин зэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтоохоор төлөвлөж байгаа юм. АНУ-ын танилцуулсан хориг арга хэмжээний …