Monthly Archives: April 2016

April, 2016

  • 8 April

    Нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэж байна

    Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд чийгтэй болон хуурай цэвэрлэгээг хийж байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд, Чингисийн талбайг Мягмар, Пүрэв гараг бүр өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байна. Замыг 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин механизмаар …

  • 8 April

    Шуурхай мэдээ: Өнөөдөр 20 цагаас эхлэн эзэмшигч нь тодорхойгүй кабелиудыг тасална

    АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам  талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлэг болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг 04 сарын 08-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг таслахаар болсон юм. …

  • 8 April

    Эмч, мэргэжилтнүүдэд “халтай” хатуу хууль хэрэгжих нь

    Эрүүл энхийн манаанд зогсч, энэлж шаналан өвдөж зовсон өвчтөнийг эмчлэх үүрэг хүлээсэн эмч, мэргэжилтнүүдийн эсрэг буюу тэдэнд “халтай” халгаатай хуулийн төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, сувилагч нарт зориулсан хуулийн төсөл арай л хатуудсан бололтой. Тухайлбал, өвчтөнд хүнд гэмтэл учруулсан эсхүл нас барсан тохиолдолд  1-3 жил эмчлэх эрхийг заавал …

  • 8 April

    Г.Сэлэнгэ: Эцэг эхийн буруугаас хүүхэд осолдож байна

     Он гарсаар гурван сарын хугацаанд 8 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алджээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн, осол гэмтэл хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэлэнгээс тодрууллаа. –Зам тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Аль насны хүүхэд ихэвчлэн  өртөж байна вэ? -Хүүхдүүд маш ихээр зам тээврийн осолд өртөж байна. Замын цагдаагийн газрын тоон мэдээнээс үзэхэд ослын хувь урд …

  • 8 April

    Та “Улаан ном”-ыг хэр сайн мэдэх вэ?

    БОНХАЖЯ, түүний харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, санаачлан Байгал хамгаалах сан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн ЕБС-ийн захиргаад хамтран  БОНХАЖ-ын сайдын ивээл дор “Монгол Улсын “Улаан ном”-ыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт сургалт, танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулна. Уг тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн сурагчид хоёр үе шатанд өрсөлдөх аж. Эхний шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын …

  • 8 April

    Б.ХУЛАН: БИ ӨНГӨРСӨНӨӨ ЭРГЭЖ ХАРАХ ДУРГҮЙ

    Адал явдалт, инээдмийн төрлийн хайрын тухай өгүүлэх “ӨРТӨӨ” уран сайхны киноны албан ёсны нээлтээ өнөөдөр кино театруудаар хийнэ. Сүүлийн үеийн монгол кино ерөнхийдөө сайжирч байгаа энэ үед цоо шинэ өвөрмөц шийдэлтэй, өнгө төрхтэй “ӨРТӨӨ” уран сайхны кинонд чадварлаг жүжигчид тоглосон гэдгээрээ онцлог юм. Тус киноны голд дүрд тоглосон СТА жүжигчин Б.Хулантай амьдрал, уран бүтээл, үзэл бодлынх нь талаар ярилцлаа. -“Өртөө” …

  • 8 April

    Зуслангийн газар өмчлүүлөх цахим бүртгэл эхэллээ

    Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/  зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 216 нэгж талбарыг  өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө.  Хүсэлт гаргах иргэн ньwww.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл …

  • 8 April

    Ахмадын үгийг сонсож сураагүй байж дэлхийтэй харьцах тухай бүү бод

    Одоогийн залуучууд их дээд сургууль төгсчихөөд “өмд” гэж бичиж чадахгүй төвшинд байна. Жилд 2 000 000 орчим төгрөг төлбөртөө эцэг эхээрээ төлүүлж, өдөрт 7500-10800 төгрөгийн хичээлийг үзэж байгаа оюутнууд 70200 төгрөгийн тэтгэмж нэхэхээс өөрсд рүүгээ өнгийх нэг ч алхам хийхгүй байна. Хэдэн жилийн дараа нэг юм сургуулиа төгсөөд “цавуутай цаасаа” авахаараа ажлын эрэлд гарна. Хэн нэг дарга болон нутаг усны нөлөө, эцэг …

  • 8 April

    П.Ганхуяг: Хөгжил, хөрөнгө оруулалт гэхээсээ илүү хүн, хүнээ хайрлах сэтгэлгээг хөргөхгүй байх нь чухал

     Дорноговь аймгийн Засаг дарга Пантийн Ганхуягтай ярилцлаа. Япон улсын Засгийн газар хүнд үед тусалсаныг мартаж болохгүй Та Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаад найман жил болжээ. Аймгийн Засаг даргын хувьд олон ажлыг эхлүүлсэн байх. Өнгөрсөн хугацаанд таны эхлүүлсэн ямар ажил хамгийн их  үр дүнд хүрсэн бэ? Засаг дарга гэдэг бол тухайн орон нутгаа удирдахаас гадна том хариуцлагыг хамтад нь авч явж …

  • 8 April

    Мадонна хүүгээ сургуульд нь суулгана

    Их Британийн папарацци нар өчигдөр Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудал дээр гайгүй юм дэгээндээ оруулжээ. Нью-Йорк хотоос ирсэн өглөөний нислэгээр Америкийн дуучин Мадонна газардсан байна. Дуучин эмэгтэй том хүрээтэй нарны шил зүүсэн байсан ч амархан танигдав. Түүний 15 настай хүү Рокко аав Гай Ричи рүүгээ зугтсанаас хойш ийнхүү Мадонна Их Британид анх удаагаа ирж байгаа юм. Мадонна өсвөр насны …

  • 8 April

    Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

    Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёс төртэйгээр өргөдөг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр /2016.04.07/ Дархан-Уул аймгийн төрийн албанд ажиллах өндөр босгыг бүрэн хангасан 27 албан хаагч Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн Тангараг өргөлөө. Төрийн албан хаагчийн Тангараг өргүүлэх Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар, Төрийн албаны …

  • 8 April

    Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болно

    2016 оны 1-р ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-27-нд сумдад, нэгдсэн татлага 4 сарын 30-нд Зуунмодод болно. Эхний ээлжинд баруун талын 14 сумын 18-25 насны 1800 гаруй иргэн хамрагдана. Эдгээр хүмүүс заасан хугацаанд иргэний үүргээ биелүүлэхгүй бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цэргийн штаб анхааруулав. Гэхдээ сүүлийн жилүүдэд алба хаах хүсэлтэй иргэдийн тоо харьцангуй нэмэгджээ. Энэ жил …

  • 8 April

    Хэт даврагчид үйлдвэрийн ажилчдыг барьцаалжээ

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид өчигдөр 20.00 цагийн орчимд Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоох цементийн үйлдвэрийн ажилчдыг барьцаалсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид үйлдвэрийн 120 гаруй ажилчныг найман автобусанд хуваан суулгаж, өөрсдийн хяналтад байгаа бүс нутаг руу авч явжээ. Сирийн Хүний эрхийн байгууллага “Үйлдвэрт 150-180 гаруй ажилчин ажиллаж байсан” гэсэн байна. Дамаск хотоос зүүн хойд зүгт 48 км …

  • 8 April

    Нэг хувийн татварын биелэлт муу байна

    Нийслэлчүүд  оны арван сараас эхлэн  архи тамхи дэлгүүрээс худалдан авах хийгээд зочид буудал, ресторан, баар, амралтын газраар үйлчлүүлэх бүрдээ татвар төлөх хуулийг мөрдөж буй. Нэг хувийн татвараас оны  2015 оны төгсгөлд нэг тэрбум, энэ онд 13-14 тэрбум төгрөг төвлөрүүлнэ  гэж тооцсон ч биелэлт муу байгааг албаныхан онцолжээ. Тодруулбал,  өмнөх оны төгсгөлд 481 сая төгрөг,   он гарсаар 577 сая төгрөгийн  татвар төвлөрчээ. Энэ …

  • 8 April

    Зургаан хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

     Цэргийн 032 дугаар ангийн дэргэд байрлах “The salvation army” байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол нь цоорхой хүүхдүүдийн үзлэгийг өчигдрөөс үнэ төлбөргүй хийж эхэллээ. Үзлэгийн дараа зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар төлөвлөжээ. Энэ талаарх мэдээллийг 91997268 утсанд холбогдож авах боломжтой юм байна. “The salvation army” хүмүүнлэгийн байгууллага БНСУ-ын Данвон эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хойш …