Monthly Archives: April 2016

April, 2016

  • 6 April

    Рианна YouTube дээр 20 сая дагагчтай

    27 настай поп дуучин Рианна дагагчдынх нь тоо 20 сая давсан YouTube-ийн анхны бүсгүй болжээ. Энэ тухай дуучин бүсгүй өөрийн бичил блогийг дагадаг хүмүүст мэдээлэхдээ бичил дүрс бичлэгийг байршуулсан аж. Тэрбээр бурханд талархаж буйгаа илэрхийлсэнбөгөөд Kiss It Better дууныхаа шинэ клипыг YouTube-ын RihannaVEVO суваг дээр үзэж, үнэлж цэгнэхийг уриалсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

  • 6 April

    ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлыг зургаадугаар сард дуусгана гэв

    Эрүүл мэнд, спортын яамны Төрийн бичгийн дарга С.Ламбаа ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа. Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Түүнтэй адил Монгол Улсын хэмжээнд ч хавдрын өвчлөл буурахгүй байна. Манай улсад жил бүр 5500 орчим хүн хорт хавдартай гэж оношлогддог. Үүний 75 хувь хожуу үе шатандаа оношлогддог байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвчилсөн дөрвөн хүний гурав нь хожуу …

  • 6 April

    Цуврал алуурчин өөрийн намтрыг өөрчлүүлжээ

    Америкт бүх насаараа хоригдох ялыг эдэлж буй цуврал алуурчин Чарльз “Текс” Уотсон өөрийнх нь тухай бичсэн нийтлэлийг бага зэрэг өөрчлөхийг Википедиагаас хүсчээ. Хийлгэхийг хүссэн өөрчлөлтүүдээ тэрбээр захидал хэлбэрээр ирүүлсэн байна. Түүн дотроо өөрийн гараар бичсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг хийсэн аж. Уотсон өдгөө “Текс Уотсон” гэж нэрлэгдэж буй нийтлэлийг “Чарльз “Текс” Уотсон” гэж өөрчлөхийг санал болгожээ. Мөн тэрбээр нийтлэл дотроос Mad Charlie …

  • 6 April

    Э.Ганболор сингл байхаас уйдахгүй

     Дуучин Э.Ганболор өдгөө телевиз удирдаж байгаа билээ. Хамтлагийн бүсгүйчүүд нь хэдийнэ амьдрал зохиож ээж болцгоосон ч Э.Ганболор сингл хэвээрээ л байна. Харин тэрбээр сингл байхаас уйдахгүй байгаа бөгөөд гэр бүл зохиох гэж яарахгүй байгаа гэнэ. Энэ талаар тэрбээр “Манайхан гэр бүлсэг, европчуудыг бодвол бас ч гэж эрт гэр бүлийн амьдрал зохиодог. Миний хувьд нэг их санаа зовдоггүй ээ. Ер нь …

  • 6 April

    Мартагдсан маршал Г.И.Кулик

    Аугаа Эх орны дайны эхний хэдэн сар ЗХУ-ын хувьд сүйрэл болсон юм. Зөвлөлтийн тал фашист-германы гэнэтийн довтолгоонд асар их тооны нисэх онгоц, танк, хуягт тээвэрлэгч, автомашин, их буу өртөж сүйрсэнээс гадна амь үрэгдсэн, шархдсан, олзлогдсон цэргийн тоо хэмжээ төсөөлөхийн аргагүй өндөр байв. (Германы зарим эх сурвалжаар бол нийтдээ Улаан армийн 3,6 сая цэрэг олзлогдсоны ихэнх нь дайны эхний хэдхэн сарын …

  • 6 April

    П.Анужингийн экс нөхөр А.Эрдэнэбат Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар нарт залилуулжээ

    “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ нийтэд танигдсан П.Анужингийн экс нөхөр буюу “Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нарт одоогоос гурван жилийн хулхидуулж, бизнес хийх орчингүй болсон гэдгээ А.Эрдэнэбат зарласан юм. А.ЭРДЭНЭБАТ ЯРИХДАА: “Миний бие одоогоос гурван жилийн …

  • 6 April

    Хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө

    Энэ сарын 05-ны  өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 208 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтэж, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. …

  • 6 April

    дуудлага худалдаанд ялсан иргэнд үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/257 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар газрын эрхийн нээлттэй дахин дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  иргэн  Я.Гэрэл  нь  дуудлага  худалдаанд  дуудсан  үнэ  болох 86 сая 406 мянган төгрөгийг бүрэн төлсөн тул Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Витсамо үйлдвэрийн хойд талд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 4500 метр квадрат …

  • 6 April

    Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зусланд амьдарч буй иргэд газраа өмчлөх боллоо

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газартай хамтран зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар оролцлоо. Газар өмчлөлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын нэг болох “Зуслангийн газар …

  • 6 April

    Эрэгтэй хүн найз охин, эхнэрээсээ хэр хурдан уйддаг вэ?

    Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Захидлын маань гарчигнаас юу асуух гэж байгааг ойлгосон байх. Тэгэхээр би найз залуутайгаа үерхээд 5 сар гаруй болж байна. Бид хоёр хоёулаа 25-аас доош настай жирийн л хосууд гэхдээ нэг асуудал нь сүүлийн нэг сарын хугацаанд тэр надтай ерөөсөө унтсангүй. Бид хоёр хамт амьдраад 2 сар гаруй болж байгаа юм. Эхэндээ ч долоо хоногт …

  • 6 April

    Концессын гэрээгээр дунд голын дээгүүр гүүр барина

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 5-нд болж хуралдаанаар концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг концессын гэрээгээр барихаар Нийслэлийн ИТХ-ын 2014 оны …

  • 6 April

    Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв

    УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүний эрх, ардчиллын институтийн ахлах зөвлөх Стивен Мартин, зөвлөх Улви Акундлу нарыг хүлээн авч уулзав. Байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд хэлэхдээ, энэ 2016 он бол Монгол Улсын тухайд түүхэн үйл явдлаар дүүрэн хариуцлагатай жил. Удахгүй Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 6 April

    Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долоодугаар форум болж байна

    Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциацийн хамтран зохион байгуулж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форумын нээлт өнөө өглөө боллоо. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон …

  • 6 April

    Нүүрээ нуусан “Элемент” ХХК-ийн захирал З.Баярсайхантай яагаад өрсөлдөж болдоггүй гээч…

      Манайд эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдалыг устгах чиг үүрэг бүхий ганцхан компани бий. Энэ нь “Элемент” ХХКомпани юм. Тэднийх хувь хувьсгалын нийлсэн олон мянган эмнэлгийн хог хаягдалыг Улаанчулуутын хогийн цэгт устгал хийдэг цорын ганц эрх бүхий компани. З.Баярсайхан захиралтай тус компани 1996 онд анх машин засварын үйлчилгээ эрхлэн байгуулж байсан аж. Улмаар 1999 оноос эхлэн бүх төрлийн барилга угсралт, засвар, …

  • 6 April

    Төрийн үйлчилгээний авто машинуудаар зочдод үйлчилнэ

    АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 4-нд Зам тээврийн яаманд хуралдаж, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатарт ирэх долоодугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтсан, дагалдах хурлуудын эхний арга хэмжээ болох уг уулзалт дөрөвдүгээр сарын 21-23-нд …