Monthly Archives: July 2016

July, 2016

  • 11 July

    Хүй долоон худагт цагдаагийн явуулын камер ажиллаж байна

    Хүй долоон худагт 2000 гаруй цагдаагийн алба хаагч нийгмийн хэв журмыг сахиулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн байгууллага болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид нэмэлтээр гарч байгаа аж. Цагдаагийн алба хаагчид энэ жил интернэт холболт болон эрчим хүчгүйгээр ажиллах боломжтой явуулын камерын систем, худалдаа үйлчилгээний төвүүдэд суурин хяналтын систем ашиглаж эхэлжээ. Мөн морьт болон нохойт, явган эргүүлээр нийгмийн хамгааллыг сахиулан …

  • 11 July

    Ц.Элбэгдорж: 9 хөлт цагаан тугаа тойрч, дэвэх юм сан гэж боддог байсан

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд ярилцлага өгсөн юм. Тэрээр наадмын нээлтийн ёслолын үеэр Есөн хөлт цагаан тугаа тойрч, дэвсэн. Харин энэ талаар ярилцлага өгөх үеэрээ тайлбарлалаа. Тэрээр “Би найман жилийн турш наадмынхаа нээлтийн ёслолыг нээлээ. Энэ хугацаанд есөн хөлт цагаан тугаа тойрч үзэх юм сан гэж бодож байсан. Морин талбай дээр очоод мориа уначихдаг, сурын талбай …

  • 11 July

    “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадмын шилдгүүд тодорлоо

    Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам”-ыгЧингисийн талбайд амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн дүүргүүдийн үндэсний хувцастай парадын шилдэгээр Сонгинохайрхан дүүрэг шалгарч 5 сая төгрөг, Шилдэг Монгол дээлтэй хосоор иргэн А.Хишигбаярын гэр бүл шалгарч, 500 мянган төгрөг, МАЖХ-ноос Япон улсад аялах 50 хувийн хөнгөлөлийн эрхийн бичиг, Монгол үндэсний хувцастай …

  • 11 July

    Хүй долоо худаг руу ”RAILBUS” үйлчилж байна

    Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор Хүй долоон худаг руу “RAILBUS” үйлчилж эхлээд байна. Тодруулбал, энэ сарын 14-ныг хүртэл Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос “RAILBUS” Хүй долоо худаг руу 500 төгрөгөөр үйлчлэх бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот …

  • 11 July

    6000 гаруй цагдаа хэв журам сахиулна

    Үндэсний их баяр наадмаар иргэдийн тайван байдал, олон нийтийн хэв журмыг сахин хамгаалахаар цагдаагийн байгууллагын 6000 албан хаагч, нэмэлтээр оюутан цагдаа, олон нийтийн цагдаа, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Мөн 5000 орчим замын цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Тэдний  570 орон нутгаас, сайн дурын 150 сонсогч …

  • 11 July

    УИХ-ын дарга М.Энхболд ард түмэндээ наадмын мэндчилгээ дэвшүүллээ

    Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын маань эрх чөлөөт иргэд ээ, Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчууд аа, Манай сайхан оронд айлчилж байгаа болон ажиллаж амьдарч, улс түмний  найрамдал, найрсаг харилцааны элч болж буй хүндэт зочид гийчид,  гадаадын иргэд ээ, Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105, Ардын хувьсгалын 95 …

  • 11 July

    Наадмаар худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний  газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД 07 дугаар сарын  10–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд …

  • 11 July

    Наадмын өдрүүдэд дараах замыг түр хаана

    Долдугаар сарын 11-нд 09.30-11.00 цагт есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх рүү залах ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Ноme плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. Мөн энэ сарын 12-ны өдрийн 21.50 минутанд Есөн хөлт их цагаан тугийг Төв цэнгэлдэхээс Төрийн ордон руу буцаан залах ёслолын арга хэмжээний үеэр Төрийн …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд чингисийн талбайд болох соёл, урлагийн арга хэмжээнүүд

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. “Улаанбаатарын үдэш” рок поп шоу2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагааё Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу …

  • 11 July

    Алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 200 гаруй хурдан азарга бүртгүүлснээс гарааны зурхай руу 177 хурдан буян хөдөлсөн. Хурдан  азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач  Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ.  Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Д.Баянбатын хонгор азарга аман …

  • 11 July

    Д.Наранбаатар: Элэгний С вирүстэй 4000 гаруй хүн эмчилгээнд ороод, эдгэрч байна

    Оном сангийн ТУЗ–ийн дарга, Доктор Д.Наранбаатартай элэгний өвчлөл, эрүүл мэндийн салбар зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа. 2020 он гэхэд бид С вирүсыг устгасан дэлхийн анхны улс болно – Сүүлийн гурван жил элэгний өвчлөлийг бууруулахад анхаарал хандуулан ажилласан шүү дээ. Яагаад энэ асуудалд анхаарал хандуулах болов? – Миний суурь мэргэжил эмч биш ч гэсэн биофизикийн чиглэлээр докторын зэрэг АНУ-д хамгаалсан. АНУ-ын …

  • 11 July

    “ЯГ ТҮҮН ШИГ”-ийн СУПЕР ялагч тодорлоо

    Endemol Shine Group-ийн “Яг түүн шиг” шоу -г “Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ 5 дугаар сарын 08-наас эхлэн ням гариг бүрийн 20:00 цагт хүргэж байгаа билээ. Тус шоуны оролцогчид нь арван дугаарын турш монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн өрсөлдөх дүрэмтэй. Харин тус шоу нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар болж өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногийн 9 дэх дугаараар …

  • 11 July

    “Монгол хуушуур” фестиваль өнөөдөр болно

    Наадмын талбайд өнөөдөр “Монгол хуушуур 2016” фестиваль зохион байгуулна.Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилтыг тавиад буй “Монгол хуушуур -2016” фестивалийг  Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хоёр өдөр зохион байгуулах юм. Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо …

  • 11 July

    “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд хоёр дахь жилдээ толилууллаа

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ толилуулж, үзэгч олноо баясгав. Энэхүү тоглолтын гол дүр  Юндэнд  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,    Нансалмаад  УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран,   Хоролмаад УДБЭТ-ын  гоцлол дуучин …