Monthly Archives: April 2017

April, 2017

  • 18 April

    С.Эрдэнэ: Бид “Ардчилсан нам” гэсэн нэг л фракцтай болсон

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байгаа билээ. Хэдийгээр шахуу хөтөлбөртэй яваа ч зарим сумдаар хүртэл орж, шинэчлэлийн бодлого, Дотоод сонгуулийн үр дүнг батламжлах ажлаа үргэлжлүүлсээр явна. Өнгөрсөн долоо хоногт зүүн гурав, Говийн бүсийн аймгуудаар ажилласныхаа дараа тэрээр Багануур, Төв аймагт ажиллаад Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийг зорьжээ. Түүний Багануур хотод ажиллаж байхдаа хэлсэн “Бид Ардчилсан нам …

  • 18 April

    “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгжинэ

    Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрээр Дэлхийн Банкны Группын Олон Улсын Санхүүгийн Корпорацаас /ОУСК/ Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Дэлхийн Банкны Группийн Олон Улсын Санхүүгийн Корпорациас өмнө нь манай улсад 2009-2016 онд “Бизнесийн хяналтын шинэтгэл”-ийн төсөл амжилттай хэрэгжиж байсан билээ. Улмаар тус байгууллагаас энэ онд “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж …

  • 18 April

    Эрүүгийн 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу 1 гомдол мэдээллийг шилжүүлсэн бол ажиллагаанд одоогоор 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт …

  • 18 April

    Улсын хэмжээнд 20 гаруй мянга га талбай түймэрт өртжээ

    Улсын хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртсөн байна. Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн …

  • 18 April

    Талийгаач цэрэг гар бөмбөг дээр хэвтэж, бусдынхаа амийг аварчээ

    Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Зэвсэгт хүчний Сургалтын төвд өнгөрөгч 4 дүгээр сарын 11-ний өдөр хээрийн сургуулилт хийх үеэр гар бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан билээ. Тэгвэл амиа алдсан ахмад Б.Мөнгөншагай тэсэрч буй гар бөмбөг дээр цээжээрээ хэвтэж, өөрийнхөө амийг золиослон бусдынхаа амийг аварчээ. Энэ талаар  БХЯ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар нар талийгаач Б.Мөнгөншагайн …

  • 18 April

    Их Засгийн оюутан охин дипломоо бариад гэртээ харьж чадсангүй

    Улс орондоо хэрэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдсэн залуус эрдмийн ширээнээс, ажлын ширээнд шилжиж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна гэдэг тун эмгэлэнтэй хэрэг. Дөрвөн жил эрдэм сурч, одоо л нягтлан бодогчоор ажиллаж, сурсан мэдсэнийхээ үр шимийг хүртэнэ гэж төсөөлж, төлөвлөж явсан оюутан охин төгсөлтийн баяраа тэмдэглэж яваад өөд болсон байна. Энэ хэрэг өнгөрөгч бямба гаригт буюу 4 дүгээр сарын …

  • 18 April

    Цуврал аллага үйлдсэн эмэгтэйчүүд

    Дэлхий дээр цуврал аллага үйлдсэн аймшигт эмэгтэйчүүдийн тухай бодит баримтуудыг өгүүлье. 1. Каролайн гэх эмэгтэй Австралид гэр бүлийнхээ дөрвөн гишүүний амь насыг хөнөөсөн цуврал алуурчин юм. Тэрээр 1953 онд Австралийн шоронд шархаа даалгүй нас барсан байна.   2.Жен Топпан 31 хүний амь насыг хөнөөсөн гэдэг. Тэрээр сувилагч мэргэжилтэй байсан учир өвчтөнүүдэд морфин тариа шахаж амь насыг нь авч одсон байна. …

  • 18 April

    Төв аймгийн Засаг дарга автын осолд орж, жолооч нь газар дээрээ нас баржээ

    Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал автын осолд оржээ. Ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барсан байна. Харин хамт явсан ЗДТГ-ын ажилтнуудын бие тааруу ГССҮТ-д хүргэгдэн иржээ. ГССҮТ-д ирсэн хүмүүсийн дунд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал байсан бөгөөд ослын шалтгаан хараахан тодорхой болоогүй байгаа ч хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа уусан байж болзошгүй байна.

  • 18 April

    ЕБС-ийн сурагчдыг төгсөлтийн баяраар аялал зугаалгаар явуулахгүй байхыг үүрэг болгов

    Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233,545 сурагч суралцаж байгаа юм. Энэ хичээлийн жилд бага боловсролыг 19,127, суурь боловсролыг 14,182, бүрэн дунд боловсролыг 15,062 сурагч дүүргэсэн. “Боловсролын тухай хууль”, Боловсрол соёл, Шинжлэх Ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаал, болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төгсөлтийн баярыг тэмдэглэх …

  • 18 April

    П.Баярхүү: Улаанбаатар хотын автозам анх удаа мастер төлөвлөгөөтэй боллоо

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны ард иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НЗД-ын орлогч П.Баярхүү нар салбарын хэмжээнд болон нийслэлд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч …

  • 18 April

    Завханы Идэр суманд дахин нэг хүн шатсан хэрэг гарлаа

               Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг сануулахад, 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин асгаж улмаар өөрийгөө гаодан шатааж амиа егүүтгэсэн юм. Талийгаач эмэгтэй Идэр сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан бөгөөд ажлаасаа халагдаж, хүнд дарамтад орж, өр зээлээ …

  • 18 April

    Өтгөн хатахаас яаж сэргийлэх вэ?

    Хоолны дэглэм сахих:Хоолонд голчлон ногоо, жимс, ислэг ихтэй бүтээгдэхүүн их хэрэглэх, өглөө буцалсан хүйтэн ус уух, хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Мөн өлөн элгэн дээрээ хоёр ширхэг алим хальстай нь идвэл сайн. Мах бага хэрэглэж, чавга, байцаа, лууван, хар, талх, жигнэмэг, тараг, гүүний саам, ногооны салат сайн идэх хэрэгтэй. Бургуй тавих:Шамбарамтай бол …

  • 18 April

    10-р хорооллын туслах замын шинэчлэлийн ажил эхэллээ

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн X хорооллын туслах замын 812 метр авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай авто зогсоол, 5825 метр квадрат талбай бүхий зүлэг, 1220 метр урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7 метр квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 …

  • 18 April

    Олгой хэрхэн үрэвсдэг вэ?

    Олгойн үрэвсэх хэлбэр нь олон янз бөгөөд хоол, хүнс, хялгас зэрэг янз бүрийн шингээгүй зүйлс, зарим тохиолдолд хорголон баас, цагаан хорхой олгойд орж  үрэвсүүлдэг байна. Гэдэс өвдсөн тохиолдолд болж л өгвөл мэс заслын эмчид үзүүлэх зүйтэй аж. Олгой өвдөхдөө гүйлгэн эхний үед ходоодон дээр өвдөж, 1-2 цагийн дараа хэвлийн баруун доод уруу өвдөлт нь шилждэг байна. Мөн 1-2 удаа бөөлжих …

  • 18 April

    Цензургүй яриа – Ц.Нямдорж Хятадын тагнуул байсан уу

    Даваа гариг бүрийн орой гардаг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Ж.Баатар оролцож, сонирхолтой яриа өгчээ.