Дуучин Бейонси Жэй Зи нэр ихэр хүүхэдтэй болохоо зарлаад удаагүй байгаа билээ.Тэд 2008 онд гэрлэж байсан бөгөөд 5 настай Blue Ivy хэмээх охинтой юм. Бейонсигийн хоёр дахь жирэмслэлт юм. Харин тэрээр өчигдөр өөрийн Инстаграмм хуудаснаа хөл хүнд уран сайхны зурагнуудаа дэлгэсэн бөгөөд Биднийг бурхан хоёр дахь удаагаа адислалаа. Энэ удаад ихэр байгаад бид маш их баяртай байна” хэмээн нийтэлжээ. …
Yearly Archives: 2017
February, 2017
-
3 February
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотойгоор Хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дуусна. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, …
-
3 February
Жүжигчин Ли Дон Ган Т-аra хамтлагийн дуучин ЖиЁон нар салжээ
Жүжигчин Ли Дон Ган болон Т-ага хамтлагийн дуучин ЖиЁон нар салжээ. Хосуудыг салах гэж байгаа талаар цуу яриа их гарч байсан ч цуу яриа нь үнэн болж хосууд албан ёсоор салжээ. Хосуудыг салсан тухай мэдэгдлийг жүжигчин Ли Дон Ганий харьяалагддаг “FNC Entertainment”-аас хийжээ. Тус мэдэгдэлд: Тэд салсан нь үнэн. Саяхан салсан. Өөрсдийн хувийн амьдралд анхаарлаа хандуулахаар шийдсэн. Хоёулаа завгүй байсан учраас аажимдаа хөндийрсөн. …
-
3 February
Налайх дүүргийн албан бус боловсролд хамрагддаг хүүхдүүд “үдийн цай” уудаг боллоо
Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Тэр дундаа хүүхэд бүр тэгш орчинд сурч хүмүүжиж, боловсрол авах эрхтэй. Гэвч албан бус насан туршийн боловсролд хамрагддаг хүүхдүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдын адил “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Энэ асуудлыг Налайх дүүрэгт шийдвэрлэж, албан бус насан туршийн боловсролд хамрагддаг бага дунд ангийн 130 гаруй хүүхэд 7 хоногт 2 удаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг …
-
3 February
Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн гала тоглолт болов
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг, Биеийн тамир спорт хорооны 2016 оны ажлын тайлан, “Спорт өдөрлөг-2017” гала тоглолт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Гала тоглолтын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимэдцогзол, Засаг даргынТамгын газрын дарга А.Дамцагдорж, Биеийн тамир спортын газрын …
-
3 February
Л.Эрхэмбаяр: Ардчилсан нам “хаан”-аа сонголоо
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа. -Ардчилсан нам их том сонгуулийн ард гарлаа. Нэг намын дотоод сонгууль гэхэд нэлээд өрсөлдөөнтэй, ширүүн ч сонгууль боллоо? -Харин тэглээ. Яг л УИХ-ын сонгууль шиг болж өнгөрлөө. Би нэр дэвшсэн таван хүндээ талархал илэрхийлмээр байна. Ардчилсан нам нээлттэй гэдгийг нэгдүгээрт харуулсан. Хоёрт, Ардчилсан намын шинэчлэлийн төлөө нэр дэвшиж, цаг …
-
3 February
Мэрайя Кэри хуримаа цуцалж бүжигчин залуутай хайр сэтгэлийн холбоотой болжээ
Мэрайя Кэригийн өөрийн хувийн амьдралын талаар ярилцсан тухай 8 хэсэг баримтат кино гарчээ. Тэрээр тус баримтат кинонд өөрийнхөө талаар илэн далангүй ярьжээ. 46 настай дуучин бүсгүй Австралийн тэрбумтан Жеймс К. Пакертай гэрлэх байсан ч тэрээр хуримаа хийхээсээ татгалзжээ. Учир нь дуучин бүсгүй тэрбумтан найз залуугаасаа салж бүжигчин залуу Брайан Танакатай хайр сэтгэлийн холбоотой болсон тухайгаа баримтат кинондоо ярьжээ. Брайан Танакан …
-
3 February
Л.Бямбажаргал: АН-д Лу.Болд, Н.Алтанхуяг хоёроос өөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч байхгүй
АН өнгөрсөн сонгуулиудад шат дараалан ялагдал хүлээснийхээ дараа шинэчлэлийнхээ асуудалд илүү нухацтай хандах боллоо. Өөрөөр хэлбэл намын ахмад партизануудаас эхлээд шинэ гишүүд, дэмжигчид хүртэл тэднийг ардчилсан нэр зүүсэн коммунистууд болчихлоо,намын дүрмээ шинэчилж, асуудлаа шийдвэрлэж, ялагдалдаа дүгнэлт хийе гэж буй. Иймд гишүүд, дэмжигчдийн шахалт шаардлагын ачаар тэд хөдөлж эхэлсэн юм. Ардчилсан нам их хурлаа хийж, эхний ээлжинд нийт гишүүдээсээ даргаа сонгохоор …
-
3 February
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл хуралдлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар болов. Энэ дагуу үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга …
-
3 February
Энэ сард 2, 7 улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч албан татвар, төлбөрөө төлнө
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нэгдүгээр сард татвар төлбөрөө төлөхөөр заагдсан. Өнгөрөгч нэгдүгээр сард нийслэлийн хэмжээнд 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай 80757 тээврийн хэрэгсэл албан татвар, төлбөрт хамрагдах байсан аж. Үүнээс 24161 буюу 30 хувь нь хамрагдсан байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд …
-
3 February
Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “100 хоног” тайлант өдөрлөг боллоо
2016 оны Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сонгогдсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 100 дахь хоног Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөртэй давхцан өнөөдөр тохиов. Энэ хугацаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулах зорилгоор “100 хоног”тайлант өдөрлөгийг дүүргийн Соёл урлагийн ордонд зохион байгууллаа. Налайх дүүрэг 25 мандаттай. Үүнээс МАН 21, ардчилсан нам 4 суудал …
-
3 February
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна. 2017 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 …
-
3 February
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаагчин үхэр сарын 7. Сугар гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Уул Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой …
-
2 February
Б.Нэргүй: Дүүргийнхээ хөгжлийн төлөө гэсэн нэг итгэл үнэмшилтэйгээр бид сэтгэл зүрх гарган ажиллах ёстой
Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүйтэй ярилцлаа – Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу? Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ-ын онцлогийн талаар яриагаа эхлэх үү? – Сайн, сайн байна уу, сайхан өвөлжиж байна. Өнгөрсөн намар болсон дүүргийн ИТХТ-ийг сонгох сонгуулиар Налайх дүүргийн ИТХ-ын 25 төлөөлөгчөөс МАН 21 суудлыг авсан. Дүүргийн иргэд МАН-д итгэл хүлээлгэн биднийг сонгосон. ИТХ-ын …
-
2 February
Нийслэлийн иргэд Бямба гаригт номоо солилцоно
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1-р сард төв талбайд амжилттай зохион байгуулсан билээ. Нийслэлийн 300 гаруй иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү 2-р сарын 4-ны Бямба гаригийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл