Monthly Archives: April 2018

April, 2018

  • 28 April

    Хоолны дэглэм сахихад гаргадаг 7 том алдаа

    Үзэж байж л мэднэ дээ, жин хасна гэдэг тийм ч амар зорилт биш шүү. Хэрэв амархан байсан бол бид цөөн хэдхэн хүн жингээ хасах гэж, дараа нь тэр хассан жингээ хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байхыг үзэхгүй байхсан. Өдөр бүр зарцуулдагаасаа  бага  илчлэгтэй хоол иднэ гэдэг амархан санагдаж болох юм, гэвч идэж буй хоолныхоо болон шатааж зарцуулж буй  илчлэгийнхээ …

  • 28 April

    Бусдын даалгавраар амьдрахаа больё!

    Мундаг чадвартай, уран гартай мужааны нас нь нилээд явжээ. Үйлдвэрийн дарга буюу компанийн эзэн нь хэдэн сарын дараа тэтгэвэрт нь суулгах болсныг нь ч дуулгав. Эзэн нь нэг чадварлаг ажилтнаа компаниасаа явуулж буйд дотроо их харамсаж байсан ч тэтгэвэртээ гарахаасаа өмнө нэг байшин барьж өгөхийг хувиасаа уг мужаанаас хичээгүйлэн хүсчээ. Мужаан эзнийхээ хүсэлтийг зөвшөөрсөн хэдий ч барилгын явцыг нь харахад …

  • 28 April

    11 настай монгол охин Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо

    Жюү жицүгийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдож байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай улсаас анх өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу нийт 50 тамирчин, эцэг эх албаны хүмүүс нийлсэн 65 хүний баг оролцож байна.  4-р сарын 20, 21-ний өдрүүдэд “World Kids Festival” буюу дэлхийн хүүхдийн их наадам зохиогдож 50 гаруй орны 1300 …

  • 28 April

    Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ?

    Олон хүн биеийнхээ зарим хэсгүүдээр ихээхэн өөхөлж таргалсан байдаг нь хөдөлгөөн бүрт нь бэрхшээл учруулдаг.  Та гэдэснийхээ эргэн тойронд хуримтлагдсан, хэзээ ч арилах дургүй зузаан өөхөн бүрээс буюу харвинтай олон сая хүний нэг бол гараа өргөөрэй? Хоолны дэглэм барьж, хичнээн их дасгал хөдөлгөөн хийсэн ч гэдэсний харвин арилахгүй хэвээрээ байдаг нь урам хугалдаг. Идэвхтэй амьдралын хэв маяг баримтлахын хажуугаар гоолиг …

  • 28 April

    Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ

    Засгийн Газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэв. Үүнийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, нийслэлийн Ажлын хэсгийг сайд нар болон Улсын онцгой комиссын гишүүд ахлах юм байна. Гоц халдварт, халдварт болон паразитах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг …

  • 28 April

    Солонгос оддын жингээ барьдаг нууцаас

    Солонгосын ихэнх одууд чихэрлэг төмсийг өдөр тутмын хоолны дэглэмдээ байнга хэрэглэдэг гэнэ. Чихэрлэг  төмс нь  орчин  үед  хоолны  дэглэмийн  сонгодог бүрэлдэхүүн болоод байгаа билээ. Энэ нь энгийн төмснөөс илүү  шим тэжээл амин дэмээр баялаг ногоо юм. Чихэрлэг төмс нь ихээхэн чихэр агуулсан уурагт бодис юм. Энэхүү ногоо нь артерийн судасны ханыг уян хатан болгож , артерийн судас хатуурах өвчнөөс урьдчилан …

  • 28 April

    Л.Одгэрэл Азийн спортын наадмын шүүгчээр ажиллана

    Азийн спортын 18 дахь удаагийн наадам ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болох билээ. Тус наадмын спортын төрлүүдэд ажиллах шүүгчдийн нэрс тодорч эхэллээ. Хүндийг өргөлтийн төрлийг анх удаа монгол эмэгтэй шүүгч шүүхээр болжээ.Тодруулбал, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл юм. Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан, өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн гээд олон анхдагчын нэг …

  • 28 April

    ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ

    Монгол Улсын 2017 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо. “ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид …

  • 28 April

    Жигжиджавын гудамжны авто замыг хаана

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жигжиджавын гудамжны авто замыг түр хаахаар болжээ. Тус замыг сэтэлж, цахилгааны шугам татахаар болсон байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 28-ны 23:00 цагаас 29-ний өглөө 07:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж. Дээрх хугацаанд жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.  

  • 28 April

    Таны амралтад: Бөөрөнхий махтай төмстэй шөл хийх жор

    ОРЦ: Үхрийн мах – 100гр Өндөг – 1 ширхэг, Төмс – 1 ширхэг, Лууван – 30гр, Яншуй, вандуй – 20гр, Цөцгийн тос, давс, сонгино – 50гр, сүү – 50гр, талх 2 зүсэм Зөвхөн нэг хүний порцний орц учир хүссэнээрээ хийж идэж болно.    

  • 28 April

    Аялахад таатай өртөгтэй улсын тоонд Япон оржээ

    Засаг, төр нь тогтворгүй ч өндөр хөгжсөн танай улсын нууц юунд байна вэ хэмээн гадаадын сэтгүүлч Японы ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн эрхмээс асуужээ. Хариуд нь тэрбээр “Хүн нь солигддог ч бодлого нь өөрчлөгддөггүй” хэмээн хариулсан байдаг. Эдийн засгийн тулгуур салбараасаа гадна шинэ салаа мөчрийг хэрхэн тарьж, ургуулдаг болохыг тэдний аялал жуулчлалын бодлогын хувьсгал, амжилтаас харж болно. Ерөнхий сайд Шинзо …

  • 28 April

    Фото: Хоёр Солонгосын тэргүүн хатагтай нарын анхны уулзалтын торгон агшнууд

    Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтаар хоёр Солонгосын тэргүүн хатагтай нар  өчигдөр анх удаа уулзлаа. Хойд Солонгосын тэргүүн хатагтай И Сол Жүг Панмунжомд хүрэлцэн ирэхэд тэргүүн хатагтай Ким Жон Сүг угтан авсан. Хоёр орны тэргүүн хатагтай нарын анхны уулзалт болж, тэд хамтдаа оройн зоогт орсон юм. Ким Жон Ун өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тэргүүн хатагтай И Сол Жүгийн хамт явсан билээ. Энэхүү уулзалт болохоос …

  • 28 April

    Дуучин Укагийн шинэ уран бүтээл “Гэрэл асаа” 

    Амралтын өдрийн видео мэдээ булангаараа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дөрөв дахь бие даасан “Don’t stop  цомогт багтсан “Гэрэл асаа”  дууг хүргэж байна.  

  • 28 April

    “Яг түүн шиг 3” шоунд загвар өмсөгч О.Билгүүн оролцоно

    “Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох долоон оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, …

  • 28 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 13. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, таван шар мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …