Monthly Archives: September 2018

September, 2018

  • 28 September

    Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын 30-нд зодог тайлна

    Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон аж. Харумафүжи Д.Бямбадорж …

  • 28 September

    Таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 18. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 28 September

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим …

  • 27 September

    Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

    Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын …

  • 27 September

    “Монгол эм импэкс концерн”-ыг Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа

    Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг одонгоор шагнадаг уламжлалтай. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 26-ны өдөр хуралдаж, Улаанбаатарын оршин суугчид төдийгүй монголын ард түмний эрүүл мэндийн “манаанд” 95 жил зогсож буй “Монгол эм импэкс концерн”-ыг уг одонгоор шагнах тогтоол гаргасан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр болж …

  • 27 September

    Хүүхэд эмнэлэгт төрсөн өдрөөс эхэлж регистрийн дугаар олгоно

    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Санамж бичгийн үр дүнд …

  • 27 September

    Х. Мандахбаяр: “Сэтгүүлч ордон” олон нийтэд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгана

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт тусгасан “Сэтгүүлч ордон” барих ажил эхэлж, 1000 сэтгүүлчдийн орон сууцны шав тавихад бэлэн болсон талаар МСНЭ-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ. “Сэтгүүлч ордон” Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн зайд буюу 32-ын тойрогт байрлах ба 678 кв.м талбайтай байх ажээ. Тус ордны газрын асуудлыг тавдугаар сарын 3-нд зохион байгуулсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан …

  • 27 September

    Е.Примаковын 10 боть бүтээлийг А.Гутерришд гардуулжээ

     ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын нарийн бичгийн дарга Антониу Гутерришд Евгений Примаковын 10 боть бүтээлийг дамжуулан өгчээ. Ботийг гардуулан өгөх ёслол НҮБ-ын нарийн бичгийн даргын байранд болсон байна.

  • 27 September

    Д.Трамп БНХАУ-ыг баримт нотолгоогүй сэрдэв

    11 дүгээр сарын 6-нд болох АНУ-ын завсрын сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцох зорилготой байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг буруушаав.

  • 27 September

    Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна

    Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Энэ үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх …

  • 27 September

    Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ) Азарбайжаны Баку хотод өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Чехийн бөх Лукасыг ялж, медалийн тавцанд зогслоо. Тэрбээр шөвгийн наймд “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар хагас шигшээд үлдээд байсан юм. Улмаар Европын аварга Гүржийн …

  • 27 September

    “Ил-20”-ийн сүйрэл илүү ноцтой үр дагаварт хүргэж болох байсан

     Газрын Дундад тэнгист сүйрсэн Оросын цэргийн “Ил-20” нисэх онгоцтой холбоотой үйл явдал “илүү ноцтой үр дагавар дагуулж болох байсан” гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

  • 27 September

    Асашёорюү Д.Дагвадорж, МУГЖ Ц. Энхманлай нарын мэндэлсэн өдөр тохиож байна

    Өнөөдөр Асашёорюү Д.Дагвадорж, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай нарын мэндэлсэн өдөр тохиож байна. Асашёорюү Д.Дагвадорж 1980  оны 9-р сарын 27-нд төржээ. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашёорюү сүмогийн түүхэн дахь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай 1956 оны энэ өдөр мэндэлжээ.Тэрээр Харанга хамтлагийн анхны гавьяат юм. 1974 онд анх уран …

  • 27 September

    ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярт ял оноожээ

    Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгдэх С.Анхбаярт хоёр жил хорих ял оногдуулжээ. Тодруулбал,  энэ сарын 25-нд  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Анхбаяр, Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 …

  • 27 September

    Зургаан цагаан мэнгэтэй, шийдэм одтой хар нохой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 17. Бархасвадь гараг. Зургаан цагаан мэнгэтэй, шийдэм одтой хар нохой өдөр. Барилдлага: Хотол чуулган Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Мод Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг …