Хаван гэж юу вэ? Биед натри ихээр хуримтлагдаж, шингэний тэнцвэр алдагдсанаас хаван үүсдэг бөгөөд хаван нь харагдах байдлаасаа гадна өөрт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тиймээс уншигчиддаа ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна. Хаван юунаас үүсдэг вэ? Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие …
Monthly Archives: February 2019
February, 2019
-
14 February
Зүрхний өвчин, түүнээс сэргийлэх нь
Зүрхний булчингийн. агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч, цусны …
-
14 February
МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Бат-Энэрэл нарын “Тархи зүрх” тоглолт болно
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна. СТА Т.Дэлгэрмөрөн бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн шүтэн бишрэгч бөгөөд түүний дуулсан “Цамбагарав” дуунд сөхөрч явдгаа ярьжээ.
-
14 February
Д.Урианхайн нэрийг Нобелийн хороонд хүргүүлжээ
2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын …
-
14 February
Танилц:Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан тоглолтууд
Гэгээн Валентины өдөрт зориулсан тоглолтуудын мэдээллийг хүргэж байна. Zorigt & Hishigdalai – Love’S Theme Concert Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:00 цагт Хаана: Crocus Event Hall-д Tасалбар: Тасалбарыг LendMN app-с 20% хөнгөлөлттэй үнээр буюу 40,000 төгрөгөөр 2 хүн үзэх боломжтой Тоглолтонд: Дуучин Наагий (Naagii), AM-C, Lil Thug E, GINJIN, Жижгээ & Цогтоо, Assassins Dance Crew , Хөтлөгч: Анхаа, Идэр-Од, Алтаншагай (Фантастик) Хосуудад зориулсан нэгэн …
-
14 February
Монгол Улсад “Валентин” нэртэй гурван иргэн байдаг
Үндэсний Статистикийн Хорооноос Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан сонирхолтой инфографик бэлтгэжээ. Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна. Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2019 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар “Валентин” нэртэй гурван хүн, ижил нэртэй гэрлэсэн 350 хос бүртгэгдсэн байгаа аж. Мөн хоёрдугаар сарын 14-нд төрсөн 3,180 хүн байгаа гэнэ. Тэдний хамгийн түгээмэл нэр нь …
-
14 February
Автобусны яндангаас ялгарах хорт утааг 97 хувь бууруулах технологийг нутагшуулж эхэллээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэл, үр дүнд хүрээгүй байдаг. Өнөөдөр ч агаарын бохирдол гамшгийн хэм хэмжүүрийг давж, олон нийтийн бухимдлын “мөнхийн сэдэв” болсон. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээг давсан нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа нэг шалтгаан нь болдог. Тэгвэл Улаанбаатар хотын …
-
14 February
Дуучин Т.Дэлгэрмөрөн найз бүсгүйдээ зориулан шүлэг бичжээ
“Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй. Найз залуудаа өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг. Гэгээн хайрын баярын өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд Т.Дэлгэрмөрөн бусад …
-
14 February
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос …
-
13 February
Ерөнхийлөгчийн охин Б.Намуун “Монголын Цагаан сар Капитол Хилл-д” арга хэмжээнд оролцов
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлэг хамтран “Монголын Цагаан сар Капитол Хилл-д” арга хэмжээг 2 дугаар сарын 5-ны өдөр Конгрессын байранд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Цагаан ордон, Конгресс, Төрийн Департамент, Батлан хамгаалах яам, Худалдааны яамны төлөөлөл болон Монголыг дэмжиж хамтран ажилладаг 200 гаруй хүн оролцсон байна. Мөн Монгол Улсаа төлөөлөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсаас …
-
13 February
УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах захирамж гаргав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, …
-
13 February
Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрчээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 12-ны өдөр гахайн африк мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн талаар тус аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ. Гахайн африк мялзан өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайнд халдварладаг цочмог халдварт өвчин юм. Өвчилсөн …
-
13 February
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдлоо
Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Энхээгийн Батбаяр томилогдлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаяр гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Боловсрол 1980-1990 – Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль; 1990-1992 – ЗХУ-ын Курган …
-
13 February
Жүжигчин Д.Ганцэцэг эрх зүйч мэргэжилтэй боллоо
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг хонхны баяраа тэмдэглэж байна. Тэрбээр Отгонтэнгэр Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр онц дүнтэй төгсөж өнөөдөр ромбо, дипломоо гардан авчээ. Авьяаслаг жүжигчин Д.Ганцэцэг Соёл Урлагийн Их сургуулийн кино драмын ангийг 2000 онд дүүргэсэн байдаг. Түүнээс хойш Улсын Драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллах болсон юм. Харин 2013 оноос эхлэн театрын урлаг гэхээсээ илүүтэйгээр дэлгэцийн уран …
-
13 February
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. Бодлогыг Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар 2029 он хүртэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл