Yearly Archives: 2019

March, 2019

  • 11 March

    Хөвсгөл далайд машинтайгаа осолдсон гурван иргэний цогцосыг гаргажээ

    Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 09-нд  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч …

  • 11 March

    Фото: Жао Вэй “Elle” сэтгүүлийн нүүрийг чимлээ

    “Хуанжу Гэг” киноны гол дүр Шио Ян Зигийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин, дуучин, найруулагч, Жао Вэй “Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тэрээр жүжигчин, кино найруулагч дуучин мэргэжилтэй бөгөөд Хятадад төдийгүй дэлхийд алдартай жүжигчин юм. Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байх үеэрээ Хуан жу гэг киноны гол дүр болох Шио Ян Зигийн дүрийг бүтээсэн нь түүнийг нэр алдрыг оргилд хүргэжээ. Тус дүрээр …

  • 11 March

    Жендерийн тэгш байдлыг хангахад шинэлэг инноваци ашиглана

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслол 3 дугаар сарын 7-нд Монголын Хөрөнгийн биржид боллоо. Монгол Улсад энэхүү арга хэмжээг 3 дахь жилдээ МҮХАҮТ, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл, Монголын Хөрөнгийн Бирж, НҮБ-ын Глобал Компактын Монгол Улс дахь сүлжээ байгууллага хамтран зохион байгуулав. Энэ жилийн хувьд “Тэгшээр сэтгэж, …

  • 11 March

    Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ

    Эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгож шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хураамж  сарын 3200, жилийн 38400 төгрөг болж өөрчлөгдсөн юм.  Өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 28800 төгрөг байсан байна. Ажил хийдэг иргэд …

  • 11 March

    Орон нутгийн англи хэлний багш нарын заах аргыг сайжруулахад хамтран ажиллана

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  Элчин сайд, ноён Филип Малон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг ирэх оны нэгдүгээр сард ИБУИНХЦ-д зохион байгуулах уламжлалт арга хэмжээ Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцохыг урилаа. БСШУС-ын сайд урилгыг хүлээж авснаа илэрхийлээд айлчлалын үеэр Монгол Улсыг сурталчлах уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар харилцан …

  • 11 March

    Дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” дуу “Multimedia awards 2019” уралдааны тэргүүн байрт шалгарлаа

    “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар бие даасан “Save” цомгийнхоо анхны уран бүтээл болох “Welcome to Mongolia” дууны клипээ шинэ оны эхний өдөр үзэгчдэдээ хүргэсэн билээ. Тэрээр энэхүү уран бүтээлээ гадаадаас Монгол руу зочлох жуулчдад хүргэхээр “Цолмон трейвэл” компанитай хамтран ажиллаж англи хэл дээр дуулсан юм. Тэгвэл дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” уран бүтээл ITB Berlin 2019 олон улсын аялал жуулчлалын томоохон …

  • 11 March

    УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцар улсад айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний …

  • 11 March

    “Халуун зүрх” киноны дууг Ц.Энгүүн дуулжээ

    “The Voice Mongolia” шоуны анхны ялагчаар дуучин Ука шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн тодорсон билээ. Тэрбээр Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг,  бөгөөд урлагийн гараагаа “The Voice Mongolia” шоунаас амжилттай эхлүүлж буй авьяаслаг дуучин юм. Тэрбээр “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны дууг дуулжээ. Дууны үгийг “Халуун зүрх” уран сайхны киноны найруулагчаар ажилласан Д.Ганцэцэг бичиж …

  • 11 March

    БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн цахим бүртгэл эхэллээ

    БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, өнөөдөр 09.00 цагаас цахимаар бүртгэж, маргааш 18.00 цагт хаагдах юм. Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлэх юм байна. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүрдүүлэх материал: -Гадаад паспорт эсвэл …

  • 11 March

    Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“  тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж …

  • 11 March

    О.Дөлгөөн:”Тэнгэрээс буусан Од” кинонд намайг яагаад сонгосон юм бол гэж бодсон

    “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан Од” киноны нээлт болоод удаагүй байна. Тус киноны гол дүр “Од” хэмээх бүсгүйн дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээсэн билээ. Тэрбээр АНУ-д суралцаж байгаа учраас киноны нээлтдээ ирж амжаагүй төдийгүй киногоо бүрэн эхээр нь одоог хүртэл үзэж амжаагүй байгаа аж. Энэхүү киноны нээлт дээр “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм алдрыг хүртсэн жүжигчин …

  • 11 March

    НӨАТ-ын урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол  гуравдугаар сарын 17-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо …

  • 11 March

    Монголын хоккейчид хошой аварга боллоо

    Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээн өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртлээ. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 9:5-аар, хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийж 13:3-аар хожсон бол гурав дахь тоглолтоо Филиппин улсын багтай хийж хожигдсон. Ийнхүү хагас шигшээд дахин талбайн эзэн баг Малайзтай учраа таарч 12:6 харьцаагаар хожиж финалд шалгарсан. Харин энэ …

  • 11 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 5. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …

  • 11 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын …