Yearly Archives: 2020

July, 2020

  • 24 July

    Нийслэлийн аврах 105 дугаар анги шинэ багаж хэрэгсэлтэй боллоо

    НИТХ, НЗДТГ-аас болон Нано Планет” ХХК-иас НОБГ-ын аврах анги 105-д аврах ажиллагааны шинэ  багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө. Энэхүү багаж хэрэгсэл нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Ингэснээр  нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос …

  • 24 July

    Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 288 боллоо

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунууд болон эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг танилцууллаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 709 шинжилгээ хийхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн бөгөөд 39 настай, …

  • 24 July

    А.Ариунзаяа: Олон улсын зөвлөх багийг бүхий л талаар дэмжиж ажиллана

    Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн халдварт ковид-19 цар тахал олон улс оронд хурдацтайгаар тархаж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хүндрэл бэрхшээл учруулсаар байна. ​Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар тодорхой төлөвлөгөө, стратегийг боловсруулах ажлыг гүйцэтгэж буй НҮБ-ын олон улсын …

  • 24 July

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд …

  • 24 July

    Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил …

  • 24 July

    Боловсролын салбарт шинэчлэл хийх зорилготой реформ хөдөлгөөний төлөөлөлтэй уулзлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн боловсролын салбарын хөгжилд өөрчлөлт, шинэчлэл хийх хүсэлтэй салбар бүрийн төлөөллийг нэгтгэсэн реформ хөдөлгөөний төлөөллийг урьж уулзлаа. Боловсрол бол зөвхөн ганц яамны биш нийгмийн асуудал гэж үздэг, энэ агуулгаар боловсролын шинэчлэлийг хууль тогтоогч, бодлого боловсруулагч, боловсролын хэрэглэгч бизнес эрхлэгч, эцэг, эхчүүд бүгд хийх ёстой гэдгийг ойлгодог, тэдний оролцоог нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэдэг байх, хамгийн гол нь боловсролын хэтийн …

  • 24 July

    БШУЯ: Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг ирэх сарын эхээр мэдээлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-ээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж Монгол Улсын Шадар сайдад танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг наймдугаар сарын эхээр хийнэ.

  • 24 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 4. Сугар гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: СансарСуудал:  Гал Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа …

  • 24 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говь, зүүн …

  • 23 July

    Хэзээ магистр хамгаалах вэ? Хэзээнээс бодож, хэрхэн бэлдэх вэ?

    Магистрт суралцахаар төлөвлөж буй уншигчиддаа зориулан Блоггер Ж.Танын блогтоо нийтэлсэн нийтлэлийг хүргэж байна. Нэг өдөр магистраа хамгаална даа гэж бодож байгаа бакалаврын оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд зориулж, нэгэн уншигчийнхаа саналын дагуу энэ блогийг бичлээ. Би 9 жилийн өмнө Харвардаас бакалавр зэрэгтэй төгсөж, 4 жил уул уурхайн салбарт ажиллаад Оксфорд руу бизнесийн удирдлагын магистраар (MBA) сурахаар явсан билээ. Эргээд харахад “яагаад бас …

  • 23 July

    Баган дахь эртний сүм хийдүүдийн үзэсгэлэнт гэрэл зургууд

    Баган нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Мьянмар дахь эртний хот юм. 9-13-р зууны үед энэ хот нь Баган хаант улсын нийслэл байсан бөгөөд хожим орчин үеийн Мьянмар улсад багтсан байна. Тус улсын сүм хийдүүд нь эртний уран чамин архитектурын шийдэл, хийцээрээ алдартай төдийгүй газар зүйн хувьд ч үзэсгэлэнтэй байгальтай газар оршдог ажээ. Шөнийн одот тэнгэр Нар жаргахад Нар мандах үеэр Ийм үзэсгэлэнтэй газрыг дээрээс нь …

  • 23 July

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнэ томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томиллоо. Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Ажлын туршлага: 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,2013 онд Дэлхийн банкны төслийн …

  • 23 July

    Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноолоо

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Шүүхээс энэхүү хэргээс Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компаний үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр болсон байдаг.  Долдугаар сарын 22-нд шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн тэднийг …

  • 23 July

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7-р сард ашиглалтад орно

    УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа. Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг …

  • 23 July

    Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээнд хамрагдах иргэдийг маргаашнаас бүртгэж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г 2020 оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэх гэж байна. Тус үйлчилгээнд хамрагдах иргэдийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний …