Дэлхий нийтэд тохиолдож байгаа цар тахалтай холбоотой бүхий л сургууль, цэцэрлэг хаагдсан энэ үед Лондон хот дахь Монгол сургалтын төв нь монгол хүүхдүүддээ зориулж төрөл бүрийн монгол дуу, шүлэг сурах аяныг эцэг эхчүүдийнх нь тусламжтайгаар амжилттай зохион байгууллаа. Ардын Хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадам алтан соёмбот Монгол Төрийн далбааны өдрийг тохиолдуулан Төрийн дууллаа дуулж сурцгаая Төрийн далбаагаа …
Yearly Archives: 2020
July, 2020
-
23 July
Б.Хурцад гурван жилийн ял оноолоо
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлсэн билээ. Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм. Уг …
-
23 July
Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдлоо
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Монголын соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэрээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан билээ. Ийнхүү соёл, урлагийн салбарын мянга мянган ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийн хүслэн болсон шинэхэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат …
-
23 July
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг, нутгийн зүүн хагаст 32 градусыг давж аагим халуун болохыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон …
-
23 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 3. Бархасвадь гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
22 July
Герман Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжихийг хүслээ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэв. Тэрбээр ХБНГУ-аас Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан …
-
22 July
Л.Цэдэвсүрэн: Оюутнуудыг багш, эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил хийх боломжийг нэмэгдүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын оюутны холбооны төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зарим их, дээд сургуулийн оюутны зөвлөлийн тэргүүнүүд оролцов. Сайд оюутнуудтай сургалтын чанар, лаборатори, номын сангийн үйл ажиллагаа болон нийгмийн баталгаа болох эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт, дадлага хийх, судалгааны багт ажиллах боломж, дотуур байр, нийтийн хоолны үйлчилгээ, биеийн тамирын хичээлийн чанарын талаар чөлөөтэй ярилцаж, …
-
22 July
ГХЯ: Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно
Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өнөөдрийн байдлаар 14,367 иргэнийг татан аваад байна. Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах …
-
22 July
Хонконг шинэ хязгаарлалт зарлалаа
Хонконгт хорио цээрийн хатуу дэглэмийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх аж. Олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх ёстой бөгөөд дүрмийг зөрчсөн хүнийг дээд тал нь 5000 Хонконг доллар буюу 645 ам.долларын торгууль төлөх гэнэ. Спорт заал, шөнийн клуб зэрэг хэд хэдэн газар 07 дугаар сарын 28 хүртэл ажиллахгүй. 18:00 цагаас хойш ресторан, хоолны газруудыг ажиллахыг хоригложээ. Хонконгийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн …
-
22 July
А.Ариунзаяа: Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкевичийг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч уулзсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай олон чиглэлд хамтарч ажилладаг бөгөөд энэ удаагийн уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон дэлхий нийтэд дэгдээд буй ковид-19 цар тахалд хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээний талаар онцлон ярилцлаа. Сайд А.Ариунзаяа НҮБ-ын ХХ-тэй хамтран Тогтвортой …
-
22 July
Тайланд улс онц байдлын хугацаагаа сунгаж байгаагаа зарлав
Тайланд Улс онц байдал тогтоосон хугацаагаа 08 дугаар сарын эцэс хүртэл сунгаж байна гэдгээ мэдэгдэв. Тус улсад коронавирусын халдвар гарсантай холбогдуулан онц байдал зарласан. Ерөнхий сайдын уг зарлигаар гэрээсээ гарах, олон нийтийн цугларалт, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон байна. Тайландад сүүлийн хоёр сарын хугацаанд халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад Тайландад харьцангуй цөөн тохиолдол …
-
22 July
Иргэдийн онцгой комисст гадаад улс орнуудад гацсан иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирүүлжээ
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон УОК-ын гишүүдийн төлөөлөл өнөөдөр Иргэдийн онцгой комисс санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн онцгой комисст гадаад улс орнуудад гацсан Монгол Улсын иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирсэн тухай Шадар сайдад танилцуулcан юм. Улсын Онцгой комиссын дарга иргэдийн татан авалттай холбоотой мэдээлэл хүртээмжтэй, ил тод байх ёстой талаарх байр суурийг өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн хурлаар дамжуулан …
-
22 July
Аялалын гэрэл зурагчдын гэртээ хийсэн сонирхолтой аялал
Дэлхий дахины хорио цээрийн дэглэм нь гэрэл зурагчдын хувьд нэгэн сорилтыг бий болгож байна. Ялангуяа аялалын гэрэл зурагчид хаашаа ч явах боломжгүй болсон учир шинэ санаагаа уралдуулсаар. Гэрэл зурагчин, аялагч Александра болон Серж Сиро нар влогтоо нэгэн сонирхолтой аялалын гэрэл зургуудаа нийтэлжээ. Тэд влогтоо “Бид хаашаа хаашаа ч аялах боломжгүй болсон байна гэдгийг хагас жилийн дараа ухаарлаа. Гэхдээ бид өөдрөг …
-
22 July
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зарлагдлаа
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 10 байршилд дахин зарлаж байна. Цахим дуудлага худалдаа 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем www.mle.mn албан ёсны вэб хуудсаар зохион байгуулагдана. Энэ удаагийн дуудлага худалдаанд хөдөө аж ахуй болон аялал жуулчлал, орон сууцны зориулалтаар ашиглах газрууд зонхилж байна. Дуудлага худалдаанд оролцогч: mle.mn вэб …
-
22 July
ГХ-ны сайд Н.Энхтайван Эмиратын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 21-нд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзав. Элчин сайд Абдулла Аль-Тинижи Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж АНЭУ-ын Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль-Нахъянаас ирүүлсэн захидлыг гардуулан өгөв. Сайд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл