Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга …
Yearly Archives: 2022
April, 2022
-
5 April
Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2022.04.05/ өргөн барилаа. УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдсан. Үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн /ТХХТ/ талаарх эрх зүйн орчин, бий болсон гэж үздэг. Гэвч Концессын тухай хууль нь концессын …
-
5 April
МҮЭ-ийн холбооноос барааны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан УИХ, Засгийн газарт “Мэдэгдэл” хүргүүллээ
МҮЭ-ийн холбооноос Өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.04.05/ зохион байгуулж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ. Уг хэвлэлийн бага хурлаар МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газарт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар эхний ээлжинд оруулж ирэх, холбогдох газрууд хяналт шалгалт хийх, долларын ханштай холбоотой арга хэмжээ авах, энэ хүрээнд нийгмийн зөвшилцлийн хүрээнд хамтран ажиллахыг хүсэж, …
-
5 April
Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өнгө, үзэмжийг сэргээж, засварлахыг үүрэг болгов
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай өчигдөр зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 17 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.1 хувьтай байжээ. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ жилийн хувьд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 26 байршилд 639 гарааш буулгаж, 9873 …
-
5 April
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.05/ хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав. Тэрбээр, Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуульд нийгмийн хор аюул бага буюу тэр даруйд залруулах боломжтой зөрчилд сануулах арга хэмжээ авахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгосон, торгох шийтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх …
-
5 April
“Баялаг гүрэм” хоршоо сумаасаа шууд биржийн арилжаанд оролцож, ноолуураа борлууллаа
ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” нь орон нутагт загвар хоршоог хөгжүүлэх зорилгоор менежментийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг чанараар ангилах, анхан шатны тордолт хийх, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж, хоршооны гишүүдийн ноолуурыг стандартын дагуу бэлтгүүлж, биржээр арилжаалах бэлтгэл хангах ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Үүний нэг жишээ болж, 2022 оны …
-
5 April
Д.Есөн-Эрдэнэ: Хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэх бүх бэлтгэл ажлыг хангаж байна
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа. –Улсын хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? -Энэ жилийн хувьд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаан буудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 …
-
5 April
Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимд шилжүүлнэ
НЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Д.Сумъяабазар: Авлига, хүнд суртлаас ангид байх ажлыг эрчимтэй хийнэ Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнөөдрийн арга хэмжээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, дүүргийн Засаг …
-
5 April
З.Төмөртөмөө: Нийслэлийн төсвөөр зургаан сургууль, есөн цэцэрлэг, есөн цогцолбор барина
“Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж-өнөөгийн байдал асуудал шийдэл” хэлэлцүүлэг Боловсрол, шинжлэх ухааны яаманд боллоо. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, дүүргүүдийн боловсролын хэлтсийн ажилтнууд болон Хувийн цэцэрлэгүүдийн холбоо ТББ, хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож, сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны алдаа оноог …
-
5 April
ДЭМБ Ерөнхийлөгчийн зарлигийг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица-тай уулзлаа. Уулзалтаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, түүний хэрэгжилтийг хангах хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд …
-
5 April
“D-Parliament” аппликейшн нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр (2022.04.05) Төрийн ордонд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 2200 гаруй оролцогч танхим болон цахимаар оролцлоо. Монгол Улсын …
-
5 April
С.Эрдэнэбат:Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай
МҮЭ-ийн холбооноос Өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.04.05/ зохион байгуулж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ. Уг хэвлэлийн бага хурлаар МҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Засгийн газарт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар эхний ээлжинд оруулж ирэх, холбогдох газрууд хяналт шалгалт хийх, долларын ханштай холбоотой арга хэмжээ авах, энэ хүрээнд нийгмийн зөвшилцлийн хүрээнд хамтран ажиллахыг хүсэж, …
-
5 April
Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болголоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх …
-
5 April
Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсын …
-
5 April
АТГ:Өнгөрсөн долоо хоногт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл