Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур …
Yearly Archives: 2022
April, 2022
-
4 April
ЗГ:Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын …
-
4 April
“Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолт болно
Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчид “Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолтонд Анатолийн бүс нутгийн Турк маягийн “Морин хуур” гэж нэрлэж болохоор Саз хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийг өвөрмөц арга барил, техникээр тоглож, Монголын ард түмэн, ахан дүүстээ толилуулахаар Монгол оронд ирээд байна. Тус уран бүтээлчид нь Турк ардын хөгжмийг Монголын ард түмэнд таниулах зорилгоор …
-
4 April
Тацуяа Хамадаг Монгол улсыг Гадаад улсад сурталчлах “Аялал жуулчлалын элч”-ээр өргөмжлөв
БОАЖ-ын сайдын ивээл дор Монголын Аялал Жуулчлалын Холбооноос санаачлан Аялал Жуулчлалын Хөгжлийн Төвтэй хамтран “21 аймгийн аялал жуулчлалын холбоодын үндэсний чуулган”-ыг анх удаагаа зохион байгуулж байна. Чуулганд БОАЖЯ, НАЖГ, АЖХТ, МАЖХ мөн 21 аймгийн БОАЖГ болон аялал жуулчлалын холбоодын нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ үеэр Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамадаг Монгол улсыг Гадаад улсад сурталчлах “Аялал жуулчлалын …
-
4 April
БГД-ийн Хүүхдийн салбар эмнэлэгт 204 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Нийслэлийн ЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа нар БГД-ийн Эрүүл мэндийн төвийн Насанд хүрэгчдийн болон Хүүхдийн салбар эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тус тус ажиллалаа. БГД-ийн Эрүүл мэндийн төв нь тус дүүргийн 250000 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийт хүн амын 92000 гаруй нь 0-18 насны хүүхдүүд байна. Хүүхдийн томуу, томуу төст өвчлөлд RSV …
-
4 April
Бид “Киокушинкай” Карате, буудлагын спортоор мэргэшиж, бие болоод сэтгэл зүйн дархлаагаа бэлтгэсэн
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар нь 30 гаруй жилийн түүхтэй. Гучин жилийн түүхтэй энэхүү газар нь байгуулагдсан цагаасаа хойш гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлийг таслан зогсоох, барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгсэл, объектыг чөлөөлөх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ чин үнэнчээр, нэр төртэй гүйцэтгэж байна. Тус …
-
4 April
Нийтийн албанд томилогдох 364 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 364 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 207 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг …
-
4 April
“Аялал жуулчлалын үндэсний чуулган” эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтуудыг дэвшүүлсэн. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлт”-ийг тодорхойлж, цаашид “Орон нутгийн аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын тусламжтайгаар аялал жуулчлалын салбарыг …
-
4 April
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25-аас бүртгэнэ
Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дөрөвдүгээр сарын 25-аас бүртгэж эхлэхээр болжээ. Бүртгэх квот дуусахад бүртгэлийг хаах юм байна. Тодруулбал, БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас танилцуулжээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09.00 …
-
4 April
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч, хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Цаашид ихэнх нутгаар цаг агаар дулаарах тул …
-
4 April
МАН:Нэр бүхий 9 гишүүнийг өөрийн хүсэлтээр хуулийн байгууллагад шалгуулахыг үүрэг болгов
Монгол Ардын Нам 30-р Их хурлаараа дүрмэндээ шинэчлэл хийж авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон бол гишүүнчлэлээс түдгэлзүүлэх өөрчлөлтийг оруулсан билээ. Намын дүрмийн шинэчлэлийг Улсын дээд шүүх 2022 оны 2-р сарын 9-нд баталгаажуулсан. Энэ хүрээнд хамгийн эхэнд Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдээс тайлбар авч, дүрмийнхээ дагуу ажиллаж байна. Дүрмийн өөрчлөлтөд зааснаар намын гишүүн нь …
-
4 April
Үс засуулахад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын адаг хөх луу сарын 3. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Модон хохимой өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …
-
4 April
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун …
-
1 April
НЭМҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн шинжилгээ, судалгааны ажлыг зохих орчин нөхцөлд, олон улсад хэрэглэгддэг өндөр хүчин чадалтай багаж төхөөрөмжид түшиглэн явуулахаар зорин ажилласнаар Шим тэжээл, орчин, хор судлалын шинжилгээг гүйцэтгэх иж бүрэн лавлагаа лабораториудын хүчин чадлыг сайжруулан нээж, өнөөдөр ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМҮТ-ийн Ерөнхий …
-
1 April
БГД-ийн Жаргалан сургуулийн сурагчид МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцлаа
Нийслэлийн Баянгол дүүргийн Жаргалан дунд сургуулийн хамт олон “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд олон ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд тус сургуулийн 90 сурагч өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороонд зочилж, Олимпын музейтэй танилцав. Энэ үеэр сурагчид гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалайтай уулзалт ярилцлага хийн, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тус сургуулийг төлөөлж спортоор хичээллэдэг, тодорхой хэмжээний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл