Yearly Archives: 2022

April, 2022

  • 7 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюул болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч …

  • 6 April

    Хөгжлийн банкны асуудлыг Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулж, шалгана

    Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хороо Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдах боллоо. Түр хороо Хөгжлийн банкны асуудлыг шалгана. Энэ талаарх тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2022.04.06/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь: -нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах …

  • 6 April

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.  Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга …

  • 6 April

    Нийслэлийн 468 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

    Цар тахлын улмаас 2022 оны нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан үнийн өсөлтийг бууруулах зорилгоор бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махны нэг кг тутамд 900-1100 төгрөгийн дэмжлэгийг батлагдсан төсөвтөө багтаан олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан үхрийн ястай мах 8900 төг/кг, хонины ястай мах 8300 …

  • 6 April

    “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулав

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгууллаа. Эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов. Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол …

  • 6 April

    Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Шинэ Зуунмод хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, эх үүсвэрийн зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах зардлыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө, аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улс, орон нутгийн жил бүрийн …

  • 6 April

    МҮЭ-ийн холбооноос үнийн өсөлтийг эсэргүүцэж улс орон даяар “Цахим жагсаал” зохион байгууллаа

    МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2022.04.06/ улс орон даяар үнийн өсөлтийг эсэргүүцэж “Цахим жагсаал” зохион байгууллаа. Энэхүү цахим жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал сүүлийн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийтдээ 25 хувиар нэмэгдээд байгааг онцолж байв. Цахим жагсаалын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, өргөн …

  • 6 April

    Л.Оюун-Эрдэнэ: Шүүмжлээд, гомдоллоод, улс төржөөд энэ хямралыг даван туулж чадахгүй

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байна. Хуулийн төслийг танилцуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын …

  • 6 April

    “Гэгээн Муза-16”: “Жангар” хүүхдийн жүжиг 8 төрөлд нэр дэвшлээ

    Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” олон улсын театрын наадам энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зургаадугаар сарын 11-ний өдөр болно. “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадамд өрсөлдөх уран бүтээлчдэд “Нэр дэвшигчийн гэрчилгээ” гардуулах арга хэмжээ өчигдөр /2022.04.05/ Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд …

  • 6 April

    ТЕГ: Нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан таван иргэнийг баривчилсан

    Тагнуулын ерөнхий газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ. ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр: Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгье. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн итгэл үнэмшилтэй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион …

  • 6 April

    Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

       Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн …

  • 6 April

    Өмнөговь аймгийн 46, Говьсүмбэр аймгийн 61 үйлчилгээ “e-Mongolia”-д нэгтгэгдлээ

    Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг Өмнөговь аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 46 үйлчилгээг дахин загварчилж, “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээӨмнөговь аймгийн Автотээврийн төв – 3 үйлчилгээДаланзадгад сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээӨмнөговь аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар – 2 үйлчилгээӨмнөговь аймгийн Цагдаагийн газар – …

  • 6 April

    Ханнес Асток: Төрийн үйлчилгээг гар утаснаас авах боломжтой болсноор Монгол Улс олон улсад сайн жишиг болж байна

    Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток 2022 оны дөрөвдүгээр сарын 05-10-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалантай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд, ЦХХХ-ны сайдын үүрэг хариуцагч, ноён Л.Энх-Амгалан …

  • 6 April

    “Гэгээн Муза-16” наадмын Драмын жүжгийн төрөлд “Анна Каренина” жүжиг нэр дэвшлээ

    Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” олон улсын театрын наадам энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Наадамд өрсөлдөх уран бүтээлчдэд “Нэр дэвшигчийн гэрчилгээ” гардуулах арга хэмжээ өчигдөр /2022.04.05/ зохион байгуулагдлаа. “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри …

  • 6 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын адаг хөх луу сарын 5. Буд гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ …