“Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шинээр бэлтгэгдэх нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэг эхэллээ. Сургалтын нислэгийг “Cabri G-2” нисдэг тэргээр үйлдэж байгаа юм. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт” …
Yearly Archives: 2022
April, 2022
-
8 April
Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлага бүрийг судална, Ерөнхий сайд өөрөө ахална
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа шууд лайваар мэдэгдэл хийлээ. Тэрээр “Миний бие цагдаагийн байгууллагад үзэл бодлоо илэрхийлж буй залуусын аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг өгсөн. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа залуусын жагсаалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Миний бие орой 18.00 цагийн үед жагсаалд оролцож буй залуусын долоон шаардлагыг хүлээн авсан. 7 …
-
8 April
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун …
-
7 April
Д.Сумъяабазар: Эдийн засгийн форумд хөдөөгийн хөгжлийг маш оновчтойгоор хэлэлцэх хэрэгтэй
Төрийн ордонд болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна. -Улаанбаатар хот томоохон ямар төслүүдийг эхний ээлжид хэрэгжүүлэх вэ? -Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх төсөл бол гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг. Энэ бол дэлхий нийтэд 100 жил туршигдсан технологи. Энэхүү технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр ТЭЗҮ-ийг нь боловсруулаад, одоо Ажлын …
-
7 April
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн хоногийн хугацаанд гал түймрийн найм, ой хээрийн түймрийн нэг дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс шар өвс шатсан гурван дуудлага ирснийг Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоогийн 29-р гудамжинд хөрсний шар өвс шатаж байшин руу орж байна гэх дуудлага ирсэн. Гал түймэр унтраах, аврах 26-р …
-
7 April
ХХААХҮЯ: Борлуулагдаагүй үлдсэн буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна
Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн улаанбуудайг худалдан аваад байна. Түүнчлэн үлдэгдэл буудайнаас 4.4 мянган тонныг үрэнд, 2.3 мянган тонныг малын тэжээлд, 2.7 мянган тонныг спиртийн …
-
7 April
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт эхэлж, “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын …
-
7 April
Х.Баттулга:Ялалт байгуулахын тулд бидэнд сахилга бат хэрэгтэй байна
Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал өнөөдөр болж байна. Тус хурлын намын даргаа батламжлах санал хураалт явагдаж дууслаа. Ийнхүү АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжилж, тамга гардуулан өглөө. АН-ын даргаар сонгогдсон Х. Баттулга журмын нөхдөдөө хандан үг хэллээ. Тэрбээр “ Монголын …
-
7 April
Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ
Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, …
-
7 April
Эртний Монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг сэргээн, найрал хөгжмийн баг бүрдүүллээ
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд Монгол нутгаас олдсон, монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийг дахин сэргээн хийж, “Чингис хаан” музейн дэргэд найрал хөгжмийн баг бүрдүүллээ. “Хаан найрал” нэртэй хөгжмийн найрал нь эртний монголчуудын хэрэглэж байсан олдвороос илэрсэн 20 орчим хөгжмийн зэмсгийг шинээр үйлдэж, эгшиглүүлж байгаа юм. Мөн “Чингис хаан” музейн “Хаан найрал”-ын анхны хөгжим нь Монголын сүүлчийн эзэн хаан Чингис хааны удмын …
-
7 April
У.Хүрэлсүх: Нэн яаралтай үнийн өсөлтийг хязгаарлаж, хүнс, шатахууны найдвартай хангамжтай болох хэрэгтэй
“Монголын эдийн засгийн чуулган-2022” Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулав. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ, Эрхэм төрийн түшээд ээ, Эрхэм зочид, төлөөлөгчид өө! Хүн төрөлхтөн хүндхэн сорилт, бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн …
-
7 April
Монгол Улс “Экспо Дубай 2020” үзэсгэлэнд амжилттай оролцлоо
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэн 2021 оны 10 –р сарын 1-нээс 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл 183 хоногийн турш үргэлжилж, өндөрлөлөө. Үзэсгэлэн “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, …
-
7 April
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ
Бүх ард түмний 15-р их наадмын сорил болох чөлөөт, жүдо бөхийн насанд хүрэгчдийн Өмнөговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид оролцож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тодруулбал, чөлөөт бөхийн +125 кг-ын жинд Гал түймэр унтраах, аврах 21-р ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Анхбаяр мөнгөн …
-
7 April
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ
Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 -11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа. “11 -11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж …
-
7 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 07. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын адаг хөх луу сарын 6. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй, цагаан бар өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл