Хотод гэнэт гарч ирсэн “Хар хайрцаг тун удахгүй” гэсэн анхаарал татахуйц олон янзын сурталчилгаанд иргэд сонирхолтой таамгуудаа дэвшүүлээд байна. Жишээ нь бидний дунд хар хайрцагийг хараад замын хөдөлгөөний 360 градус камер, шинэ PUBG тоглоом, робот цагдаа, хар өнгөтэй хайрцаг, датагүй интернэт, тэсрэх бөмбөг, төрийн бодлого, шинэ брэнд, дотуур хувцасны шоу, адал явдал тулаант шинэ кино зэргээр бодож байгаа хүн цөөнгүй байна.
Мэдээ мэдээлэл
October, 2018
-
11 October
УИХ-ын Цахим бодлогын түр хороо ажлын ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа
УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өчигдөр 16 цаг 50 минутад 53,8 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн бөгөөд тус түр хорооны дарга Н.Учрал Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын 2018 оны намар, 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус түр хороо нь дөрвөн ажил …
-
11 October
Сувилагчдийг анх удаа резидент сургагч багшаар бэлтгэлээ
Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эмнэлзүйн (резидент) сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд 17 удаа сургалт зохион байгуулж, 393 эмчийг хамруулсан байна. Үүнээс …
-
11 October
Ц.Эрдэнэбаяр:Валютын ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн …
-
11 October
Шүүх Р.Ганзоригийг цагдан хорих прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ
“Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг цагдан хорих шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих …
-
10 October
Жүжигчин Т.Бархүүгийн гэрээр зочилсон тэмдэглэл
Сүүлийн үед Х Түц продакшн дэлгэцийн уран бүтээл дээр нэлээд түлхүү ажиллах болсон. Тэдгээр бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглосон хосын гэрээр айлчлах нэгэн завшаан надад тохиосон юм. Т.Бархүүгийнх гэдэг айлын үүдээр ороход классик загварын цагаан тавилга гэр гэрэлтүүлэн угтлаа. Харин үүдээ нээж зочноо хүндэтгэлтэйгээр урин залсан өрхийн тэргүүн гал тогооны өрөөндөө гал, тогоо, халбага нийлүүлэн зогсов. Тэрээр гэртээ ганцаараа байгаа хэмээн …
-
10 October
Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна
Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм. Тус парк нь Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин …
-
10 October
“Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын эзнийг тодруулна
Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг …
-
10 October
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулга уулзалтад оролцож байна
Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болж буй “Евроази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулгауулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Солтан нар оролцож байна. Спикерүүдийн чуулга уулзалтыг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга нар санаачилж, анхдугаар уулзалтыг 2016 онд Москвад, хоёр дахь уулзалтыг 2017 онд Сөүл хотноо тус тус зохион байгуулжээ. …
-
10 October
Хөшигийн хөндийн нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем нэвтрүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болов. Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, …
-
10 October
С.Эрдэнэ дэлхийн эдийн засгийг захирах гэнэ
Долларын ханшийн савлагаа, шатахууны үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан инфляци хөөрөгдөж, эдийн засгийн зарчмаар томоохон хөдөлгөөн мэдрэгдэж байна. Харин үүнийг эрх баригчдын эдийн засаг руу чиглүүлж буй бодлоготой холбон тайлбарлаж, улс төр хийх нь манайхны хувьд бол гаршсан үзүүлбэр. Сөрөг хүчний зүгээс энэ нийтлэг жишгээр асуудалд хандаж, АН ын дарга С.Эрдэнэ шатахууны үнийг буулгахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авч, улс төрийн дараагийн нүүдлээ хийхэд бэлдэж байгаагаа …
-
10 October
Сирийн 100 мянган дүрвэгч эх орондоо эргэн ирнэ
Энэ оны эцэс гэхэд эх орон руугаа буцсан Сирийн дүрвэгчдийн тоо 100 мянгад хүрнэ гэж Ливаны Аюулгүй байдлын ерөнхий газрын дарга Аббас Ибрахим мягмар гарагт мэдэгдсэн байна.
-
10 October
Эрдэнэтийн залуус санаачлан Уурхайчин залуус-2018 хэлэлцүүлэг зохион байгууллаа
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан компанийн Залуучуудын холбоо Монголын Залуучуудын холбоо, Чиглэлийн Залуучуудын Зөвлөлүүдтэй хамтран Уурхайчин залуу 2018 нөхөрсөг уулзалт, нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод 2018 оны 10-р сарын 04-нөөс 06-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт “Эрдэнэт” үйлдвэрийн цех хэсгийн төлөөлөл 30 шилдэг залуу, ДЦС-IV ТӨХК-ийн ЗХ, УБТЗ-ын ЗХ, ИНЕГ-ын Залуучуудын холбооны төлөөллүүд хамтран оролцов. Хэлэлцүүлгийн зорилго нь …
-
10 October
АН-ын хөөрсөн улс төр
Сонгуулийн хуульд заасны дагуу өнгөрсөн ням гарагт нөхөн болон дахин сонгууль боллоо. Долоон тойрогт болсон нөхөн сонгуулиас ганц Сүхбаатар аймгийн нөхөн сонгуульд АН ялав. Гэхдээ тус намынхан үүнийгээ түүхэн ялалт хэмээх мэссэжийг олон нийтэд тараахаар нэлээд чармайж байгаа бололтой. Элдэв зурган эвлүүлэг, намын гишүүдийн сошиал орчин дахь идэвх илт нэмэгдээд ирэв. Бүр “Нөхөн сонгуулийн түүхэн дэх хамгийн дуулиант ялагдлыг эрх баригчид хүртлээ”, …
-
10 October
Канье Вест, Дональд Трамптай уулзана
Америкийн реппер, дуучин Канье Вест пүрэв гарагт Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэж Цагаан ордноос мэдэгдлээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл