Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон гэжээ. Уусан …
Мэдээ мэдээлэл
October, 2018
-
12 October
“Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ
“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр Өргөө лазер синемад нээлтээ хийнэ. Тус уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, гол дүрүүдэд жүжигчин СТА С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг, туслах дүрүүдэд жүжигчин МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон байна. Найруулагч Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2”, зэрэг …
-
12 October
Буриадын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд тоглоно
Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин – Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан …
-
12 October
Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл эрх хасна
Замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгох заалттай байдаг. Урсгал сөрж явах нь хоромхон зуур осол гаргах аюултай. Иймд жолооч нарыг дээрх зөрчил гаргахгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. Тус албанаас өгсөн мэдээллээр, тээврийн хэрэгсэл жолоодохдоо урсгал …
-
12 October
Э.Энхмаа залуучуудын олимпийн аварга боллоо
Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж байгаа залуучуудын олимпиад буудлагын төрөлд Э.Энхмаа аваргын алтан медаль хүртлээ. Тус олимпийн буудлага спортын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгарын буудагч Залан Пеклер нарын баг, ОХУ болон Мексик тамирчдаас бүрдсэн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн холимог багийн төрөлд аваргаар тодорчээ.
-
12 October
Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийн талаарх санал дүгнэлтээ танилцуулна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэлж, 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болж байна. Мөн хуралдаан Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн талаар өөрийн санал дүгнэлтээ танилцуулахаар төлөвлөснийг өчигдөр буюу энэ сарын 11-ний чуулган өндөрлөх үед …
-
12 October
Дүрслэх урлагийн бүтээлүүдийг улсын санд худалдан авлаа
Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын дагуу өчигдөр 2018 оны шилдэг бүтээлийг шалгарууллаа. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран зохион байгуулсан уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн …
-
12 October
Өмгөөлөгч Х.Баасанжаргал Олон улсын шилдэг про боно хуульчийн шагналыг хүртлээ
Дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос жил бүр Олон улсын хуульчдын нэгдсэн чуулга (IBA Annual Conference) уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн чуулга уулзалтыг Италийн Ром хотноо энэ сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан бусад хуульчдын хамт оролцож байгаа билээ. Барын холбооноос жил бүрийн чуулга …
-
12 October
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, …
-
11 October
Олон улсын охидын өдрөөр 600 охид чууллаа
Олон Улсын Охидын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм. Үйл ажиллагааг нээж ГБХЗХГ-ын ХХХГ-ын дарга О.Сэлэнгэ …
-
11 October
Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв. Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу …
-
11 October
“Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны …
-
11 October
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг бэхжүүлнэ
Засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд өнөөдөр эхэллээ. Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МУИС хамтран зохион байгуулж байна. Иргэд өөрсдөө асуудалд оролцоод, харьцуулж бодоод, жижиг бүлгээр хэлэлцэж, ухаж ойлгоод шийдвэр гаргахдаа ямар ч дарга, эрдэм судлаачдаас …
-
11 October
Хар тамхи зарж, борлуулсан этгээдийг хайж байна
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан хэрэг үйлдсэн этгээдийг хайж байгаа аж. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсан Цэрэнчимэдийн Баяраа гэх этгээдийг эрэн сурвалжилж байна. Ц.Баяраа гэгч нь бусадтай бүлэглэн 2017 оны долдугаар сарын 29-нөөс 30-нд …
-
11 October
МЭХ-ны Тавдугаар чуулган оролцогчдынхоо эрхийг ноцтой зөрчжээ
Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал өнөөдөр UB Palace-т эхэллээ. “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны V-р чуулганд нийслэл болоод 21 аймгаас нийтдээ 3000 эмэгтэйчүүд оролцож байна. Чуулганаар 94 жилийн түүхтэй энэ байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, гэр бүл салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд асар олноороо бий болж буй явдалд анхаарал хандуулах, тэдний эрх ашгийн төлөө дуугарч ажиллахад гол анхаарлаа хандуулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл