Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт: ”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТАНАА Хуульд хэсэгчлэн хориг тавих тухай Улсын Их Хурал 2017 оны 11 дүгээр …
Мэдээ мэдээлэл
December, 2017
-
5 December
Р.Түмэн-Эрдэнэ:Хүний амьдрах орчин нөхцөл гэдэг бол маш чухал зүйл байдаг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж …
-
5 December
Хордлоготой 51 хүнээс 31 нь аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж байна
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төвийн эмч нар Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцжээ. Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь …
-
5 December
Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэв
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.12.05) Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, сансрын нисгэгч, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан Ж.Гүррагчаад баяр хүргэж, эрүүл …
-
5 December
Далай лам: Барак Обама чи залуу байна, илүү ихийг хийж чадна
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод Америкийн өмнөх ерөнхийлөгч Барак Обама Далай ламтай уулзаж бодь сэтгэл, асрал, энэрэл нигүүлслийн талаар ярилцжээ. Тэд өмнө нь таван удаа уулзаж байсан. Б.Обама таван хоногийн айлчлалынхаа үеэр Энэтхэгээс гадна Хятад, Францад очжээ. Тэрээр Далай ламтай 45 минутын хугацаанд дэлхийн энх тайвны талаар ярилцсан. Далай лам Б.Обамад хандаж “Чи зөвхөн Америкийн ерөнхийлөгч асан бус …
-
5 December
Жолооч шалгагч нар томуугийн вакцинд хамрагдлаа
“Зорчигч тээврийн нэгтгэл”, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хамтран нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлдэг жолооч, шалгагч, инженер техникийн ажилтнуудыг ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрууллаа. Томуугийн вакцинд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 540 ажилтан хамрагдсан юм. Насны хувьд 25-49 насны 386, 50-64 насны 121, 16-24 насны 30 ажилтан вакцин хийлгэсэн. Ханиаднаас урьдчилан сэргийлэх вакцинд жил бүр ажилчдыг хамруулдаг бөгөөд …
-
5 December
В.Путин: Сирийн ихэнх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байна
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ортодокс сүмийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ одоогийн байдлаар Сирийн бараг бүх хэсэг террористуудаас чөлөөлөгдөөд байгааг хэлжээ. Ерөнхийлөгч ОХУ-ын зүгээс Арабын Бүгд Найрамдах Улсад болсон үймээн самуунд өртсөн хүмүүс, Ислам болон Еврейн ариун газруудыг дахин сэргээхэд туслалцаа үзүүлнэ гэв. Сирийн нөхцөл байдал сайжирч буйн дээр Оросын цэргийнхэнтэй хамтарсан хамгаалах хүч нь бэхжиж эхэлсэн. Уулзалтын үеэр В.Путин “Сүүлийн …
-
5 December
ОУ-ын их мастерууд 100 мянган долларын төлөө өрсөлдөнө
Энэ сарын 6-8-ны хооронд БНХАУ-д зохиогдох 100 мянган долларын шагналын сантай тэмцээнд сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн дөрвөн эмэгтэй тамирчид оролцох болжээ. Тус тэмцээнд Хятадын мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөх аж. Манай баг тамирчдаас дэлхийн чансааны ОУ-ын их мастерууд болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Э.Лхагвадулам, З.Цэцэгзул нар оюун ухааны спртын тэмцээнд өрсөлдөхөөр боллоо. Тамирчиддаа амжилт хүсье.
-
5 December
Японд зодоон хийсэн Монгол залуусыг саатуулжээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу 12-р сарын 2-ны өдөр Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд Монгол залуус танхайрч, хоорондоо цусаа гартал зодолдсон хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан үндэслэлээр Монгол Улсын хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Кита дүүргийн Акабэнагийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас саатуулагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг …
-
5 December
Монголбанк 19.1 тонн алт худалдан авчээ
Монголбанк энэ оны 11-р сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн оны 12-р сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон зэрэг нь …
-
5 December
Эммануэль Макрон Франц хэлийг дэлхийн хэл болгоно гэв
Францын ерөнхийлөгч Эмманиэль Макрон баруун Африкийн улс болох Буркина Фасогийн нийслэл Оугадоугу хотын оюутан сурагчдад тавьсан илтгэлийнхээ үеэр Франц хэлийг дэлхийн нэгдүгээр хэл болгоно гэж амлажээ. Тэрээр “Франц хэл Африкийн анхдагч хэл болно. Магадгүй дэлхийн хэл болно. Францын тансаг чамин амьдрал, гоо үзэсгэлэнт байдал зөвхөн Францчуудад хамааралтай биш” гэсэн байна. Цаашлаад Ерөнхийлөгч Африктай цагаачлал, хүний эрх, терроризмтай холбоотой асуудал дээр өмнөхөөс …
-
5 December
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн орчны аюулгүй байдалд онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэдэг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 65-р сургууль дээр өчигдөр орой 18 цагт очиж ажиллан албаныханд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэмжээнд 6154 сурагч 3 ээлжээр хичээллэж байна. Эдгээр хүүхдүүдийн хичээл орой 19 цагт тарж байгаагаас шалтгаалж хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг багш ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал хүүхдүүд орой тарж байгаагаас зам тээврийн осолд өртөх магадлал …
-
5 December
Монголын дөрвөн бүсгүй Чувашийн тэмцээний шигшээд шалгарлаа
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээн өнөөдөр ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод эхэллээ. Монгол, ОХУ, АНУ, Эстони, Казахстан, Испани гэсэн зургаан орны эмэгтэй бөхчүүд найман жинд өрсөлдөж байна. Өнөөдөр урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан боллоо. Эмэгтэй бөхчүүдийн 2017 оны отгон тэмцээнд манай 18 бүсгүй зодоглосон бөгөөд 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн …
-
5 December
Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх Монголын талын хүсэлтэд нааштай хандана
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар энэ сарын 4-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах “Хамтарсан хэвлэлийн мэдээ”-г гаргалаа. Гадаад харилцааны сайд нар Монгол-Хятадын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрэв. Үүнд: 1. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өөрсдийн гадаад бодлогын …
-
5 December
Улаанбаатар хотод үүссэн агаарын бохирдолд олон улсын байгууллагууд санаа тавьж эхэллээ
Аргалын утаа боргилсон малчны гэрт хүн болж төрсөн гэх шүлэг өнөөдөр бодит байдал дээр нүүрсний утаанд эрүүл мэндээрээ хохирч, элдэв өвчлөлийг тээгч “бие” болон өсөн торниж байна гэж унших дээрээ тулжээ. Хүн болгонын амнаас энэ их утаа, агаарын бохидлыг яах вэ, боож үхлээ гэж ярьдагч утааны эсрэг хийсэн ажил бага. Бүр сүүлд ээж, аавууд холбоо байгуулан төрийн ордны гадны жагсаад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл