Улс төр

October, 2017

  • 5 October

    Б.Чойжилсүрэн: Энэ онд бүх хүүхдийн мөнгийг олгоно

    УИХ-ын намрын  чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хүүхдийн мөнгийг олгох талаар дурдлаа. Тэрбээр “ Төсвийн орлого 900 гаруй тэрбум төгрөгөөр давахаар ОУВС болон Засгийн газарт тооцсон. …

  • 5 October

    Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоог шүүх түдгэлзүүлж, Төрийн албаны зөвлөл буруутгалаа

    Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үнэн үг юм. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ. Үүрэг гүйцэтгэгчид долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон. Харин тэдний энэхүү сүүлчийн томилгоо хууль зөрчсөн талаар албан ёсны дүгнэлтүүд гараад эхэлжээ. Төрийн албаны зөвлөлөөс …

  • 5 October

    Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн УИХ-ын намрын чуулганд хэлсэн онцлох ишлэл

    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон  У. Хүрэлсүхийн Улсын Их Хурлын намрын ээлжит  чуулганы   үеэр хэлсэн онцлох  ишлэлүүдийг хүргэж байна. -Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. –  Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч …

  • 4 October

    Н.Номтойбаяр:Oслын талаар олон нийтэд ташаа мэдээлэл цацагдаж байна

    Олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр Төрийн сайд авто осол гаргасан хэмээн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тайлбар өглөө. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногт яамны тамгын газрын харьяа жолооч болон бусад хүмүүсийн хамт Хөвсгөл, Булганы чиглэлд зорчиж байсан. Өдрийн 15.00 цагийн алдад Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв замтай …

  • 4 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхээр болжээ

    Монгол улсын 30 дах Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдож,  тамга тэмдэгээ хүлээн авч, төрийн гүйцэтгэх засаглал эзэнтэй боллоо. УИХ-ын  47 гишүүн 100 хувийн саналаар түүнийг Ерөнхий сайдаар томилсон бол өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан тэргүүтэй 29 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсонгүй, түүнийг дэмжсэнгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үг тренд болж, сошл орчинд постер болон түгэж байна. …

  • 4 October

    УИХ-ын дарга М.Энхболд шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр  хүлээн авч уулзан, ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ. Энэ үеэрээ тэрбээр  “Таныг Улсын Их Хурлын гишүүд 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Төрийн хариуцлагатай, өндөр албанд тушаалд томилогдсон танд Улсын Их Хурлын зүгээс болон хувиасаа баяр хүргэе. Төрийн ажлыг төвшин нуруутай хашиж, шударга …

  • 4 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр хүлээн авч баяр хүргэв. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг  УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв. …

  • 4 October

    30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

  • 4 October

    С.Жавхлан: У.Хүрэлсүх шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн

     УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдад нэр дэвшсэн У. Хүрэлсүхийг  ерөнхий сайдад нэр дэвших эсэхийг хэлэлцэж чуулганд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр”Шадар сайд У.Хүрэлсүх   урьд өмнө нь шадар сайд   гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдийг бодвол ажлаа сайн хийсэн гэж  …

  • 4 October

    У. Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо

    УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар  сонгох эсэхийг  хэлэлцлээ. Ийнхүү УИХ-ын намрын чуулганд оролцсон нийт 47 гишүүдийн  100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх сонгогдлоо.Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон  У.Хүрэлсүхийн намтрыг  танилцуулж байна. 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн Эхнэр хоёр хүүхдийн …

  • 4 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй

    МОНГОЛ  УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ /бүрэн эхээрээ/ Манай Улсын ард иргэд ээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын Намын хамт олондоо гүн талархал илэрхийлье. Миний бие та бүхний …

  • 4 October

    “Сайд нарынхаа талыг өгөхгүй бол чуулганд суухгүй” гэж бойкотолж байна

    М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар ээлжит бохир улс төрөө яг одоо өрнүүлж байгаа мэдээлэл төрийн ордноос ирлээ. Тэр нь юу гэвэл, тэдний бүлэглэлийн зүгээс У.Хүрэлсүхд “Сайд нарынхаа 50 хувийн бидэнд өгөхгүй бол Ерөнхий сайдаар томилох хуралдаанд оролцохгүй” гэж ил шулуухан шантааж хэрэглэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд нараа бүрдүүлэхдээ бидэнтэй тохиролцохгүй бол өөрийн талын 30-аад гишүүдээ чуулганд оролцуулахгүй гэж …

  • 4 October

    60 тэрбумынхан  улс төрийн “шантааж” хийлээ

    УИХ-ын гишүүд  хувийн эрх ашгийг бус зөвхөн улс орны эрх ашгийг энэ тэргүүнд тавьж ажиллана гэж төрийн сүлдний өмнө тангараг өргөдөг. Гэтэл УИХ-ын гишүүдийн  тодорхой хэсэг буюу 60 тэрбумын багтай ямар нэг шижмээр холбоотой, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг  кноп дарсан гишүүд буюу  хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан, өмнөх засгийн газарт сайдаар ажиллаж байсан …

  • 4 October

    Х.Баттулга:У.Хүрэлсүхийг шударга ёсыг дээдэлж ажиллаж чадна гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулга хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулгадаа “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад …

  • 4 October

    Шударга ёс, хариуцлагыг шинээр томилогдох Ерөнхий сайдаас нэхье

    Монгол улс 4 жил тутамд сонгууль болж, сонгуулийн үр дүнд  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалууд солигдож байдаг  ардчилсан улс орны нэг. 2016 онд МАН УИХ-д 65 суудал авч олонхи болоод Мэргэжлийн засгийн газар гэх сүржин нэртэй, даржин үйлтэй засгийн газрыг байгуулаад тэр нь жил гаруй болоод огцорсон. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг УИХ-аас огцруулсаныг иргэд олон нийтийн дунд янз бүрээр л харж …