Энтертайнмент

January, 2019

  • 29 January

    “Аав хүүгийн аз жаргал” бүтээл олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ

    Олон улсын гэрэл зургийн 35AWARDS уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гэрэл зурагчин В.Баттулга хоёрдугаар байрын шагнал хүртжээ. Тэрбээр “Эцэг ба хүү” сэдэвт төрөлд “Аав хүүгийн аз жаргал” бүтээлээрээ хоёрдугаар байр эзэлсэн юм. “Эцэг ба хүү” сэдэвт төрөлд дэлхийн 77 орны 354 хотын 1323 гэрэл зурагчны 2766 бүтээл оролцсон байна. Энэхүү гэрэл зургийн бүтээлд аав хүү хоёр эмнэлэгийн цонхоор дөнгөж төрсөн дүүгээ …

  • 28 January

    Поп дива нар “O.Couture Mongolian fashion”  брэндийн хувцсаар гангарчээ 

    Монголын рок попын тайзнаа “Поп дива” хэмээн өргөмжлөгдсөн дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран нар үндэсний хувцастай зураг олны анхаарлыг татаж байна. Поп дива нар цагаан сарын баярт зориулсан “Хүрээ донж” ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Монголынхоо дизайнеруудын урласан үндэсний хувцсаар гоёжээ. Монгол Улсын гавьяат дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын хувьд “O.Couture Mongolian fashion” брэндийн дизайнер Д.Отгонжаргалын урласан үндэсний дээлээр гоёж, худалдан авчээ. …

  • 28 January

    “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

    Боловсрол телевизийн  “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно. Ингэхдээ стэнд-ап, …

  • 26 January

    Rokit Bay “The Worlds best” шоунд шүүгчээр ажиллажээ

    Дэлхийн 38 орноос  цугларсан 50 гаруй шүүгчдээс бүрдсэн АНУ-ын CBS телевизийн  уран бүтээл болох “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds  best”  шоу нэвтрүүлэг удахгүй цацагдана. Уг шоу нэвтрүүлгийн шүүгчээр реппер О.Баярсайхан буюу Rokit Bay  ажиллажээ. Нэвтрүүлгийн зураг авалт  энэ сарын 24-нд хийгдсэн байна.  Нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд  …

  • 24 January

    Жүжигчин Ш.Жавхлан хоёр буурайд шинэ гал тогоо бэлэглэлээ

    “Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” брэнд хамтран бэлтгэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн хамт олон зургаа дахь айлдаа мөрөөдлийн гал тогоог нь өчигдөр /2019.01.23/бэлэглэлээ.“Гал тогоо” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн супер ялагчаар “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан тодорсон бөгөөд “Kitchen all” брэндийн фэйсбүүк хуудсанд ирсэн гал тогоотой болох 150 гаруй хүсэлтээс М.Нямгүр, Х.Дашаа гэх хоёр буурайг сонгосон байна. М.Нямгүр, Х.Дашаа нар …

  • 24 January

    Дэлхийн шилдэг номын санчийн тоонд Монгол номын санч багтжээ

    Дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч  IFLA (Олон Улсын номын сангийн холбоо), OCLC (Онлайн Комьпютер Номын Сангийн Төв)-аас хамтран хэрэгжүүлдэг номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог тэтгэлэгт хөтөлбөрт монгол номын санч багтжээ. Тодруулбал, Дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч Олон Улсын номын сангийн холбоо болон Онлайн комьпютер номын сангийн Төв хамтран хөгжиж буй орнуудын номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог тэтгэлэгт …

  • 24 January

    Хайрттайгаа хамт үзэхэд хамгийн тохиромжтой кинонууд

    Та жинхэнэ хайртайгаа учирсан гэж бат итгэж байгаа бол хайрттайгаа эдгээр кинонуудыг хамт үзээрэй. Хамт байх, нэг нэгнээ эцсийн мөч хүртэл хайрласаар байх нь ямар гайхамшигтай, ямар их утга учиртай болохыг ойлгоно. Legend of the white Snake буюу Цагаан могойн домог Хятадын “Цагаан могойн домог” гэх тулаант кино. Бидний танил Жет Ли тоглосон учраас ямар кино вэ гэдгийг гадарлаж байгаа …

  • 22 January

    Дуучин П.Баярцэнгэл анхны бие даасан тоглолтоо хийнэ

    “Universe best songs” наадмын 2010 оны шилдэг оролцогчдын нэг, “Яг түүн шиг” шоуны ялагч дуучин П.Баярцэнгэл ирэх сард анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан зарлалаа. Тэрбээр фэйсбүүк хуудаснаа “Ирэх сард анхны бие даасан тоглолтоо хийнэ. Хөгжим хэмээх их урлагт сэтгэл зүрхээ өгөөд хэдийнээ 20 гаруй жил болжээ. Хүний амьдралын олон нугачаан дунд жаргал, зовлон, баяр, гунигт хөгжим л миний хажууд байдаг” гэжээ. …

  • 22 January

    Дуучин Д.Болд Европоор аялан тоглолт хийнэ

    Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд ирэх сараас Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болжээ.Тэрбээр энэ удаа Европт ажиллаж, амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр ирэх сарын 8, 9-ний өдрөөс Швед улсын Стокхолм хотоос тоглолтоо эхлэх юм байна. Дуучин Д.Болд өнгөрөгч оны зургадугаар сард өөрийн 12 дахь шинэ цомог болох “Болд” цомгоо сонсогчдод хүргэсэн. Харин тэрбээр бие даасан тав дахь “12 Ертөнц”тоглолт …

  • 21 January

    “Шарк Танк-2” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл боллоо

    “Монгол HD” телевизийн “Шарк Танк” реалити шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр /2019.01.20/ 19:30 минутаас үзэгчдийн хүртээл боллоо.Шинэ дугаарын шаркуудын бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон байна.Тухайлбал,Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Чинбат нар багтжээ. “Шарк Танк” реалити шоуны хоёрдугаар улирлын эхний дугаарт  “Саян” шоколадны үйлдвэрлэл  эрхлэгч З.Болормаа, Ж.Халиун нар Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал …

  • 21 January

    Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

    Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын “International Theatre 2019” олон улсын наадам амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Тэрбээр ганц хүний жүжгийн төрөлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” жүжгээрээ оролцжээ.  Тэрбээр “Аз жаргалын шок”, “247 градус”, “Гэрлэн дохио”, “Том толгойтын романс”, “Зүрхний хилэн” зэрэг уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд …

  • 16 January

    “Хувьсал” продакшны ээлжит киноны голд дүрд жүжигчин О. Дөлгөөн тогложээ

    “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тэгвэл энэ удаагийн “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тогложээ. Жүжигчин О.Дөлгөөний хувьд одоогоос хоёр жилийн өмнө Америк орныг гэр бүлийн хамтаар зорьсон билээ. Тэрбээр Америкийн Калифорни мужийн …

  • 15 January

    “Кибер Сүлжээ” кино телевизүүдийн дэлгэцнээ гарч эхэллээ

    Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын хүрээнд бүтээгдсэн “Кибер Сүлжээ” уран сайхны кино сурагчдын амралтад зориулан МҮОНТВ болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн дэлгэцнээ гарч эхэллээ. Сүүлийн таван жилийн байдлаар  Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж, 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо 2017 онд 2.9 сая, 2018 онд 3.1 саяд  хүрсэн судалгаа гарчээ. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгдүгээрт, дэлхийд …

  • 14 January

    Топ модель Х.Бадамгэрэлийн хүү олон улсын тэмцээнээс шагнал хүртжээ

    “Андра” загварын агентлагийн үүсгэн байгуулагч,Топ модель Х.Бадамгэрэлийн таван настай хүү Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болсон “World rising stars 2019”тэмцээнд амжилттай оролцжээ. Топ модель Х.Бадамгэрэл дэлхийн 30 орны 50 гаруй оролцогч хүүхдүүдтэй өрсөлдөж, хоёр ч шагналын эзэн болсон хүүгийнхээ талаарх баярт мэдээг өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцлаа. Тэрбээр“Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болсон “World rising stars 2019” олон улсын модeль болон авьяастнуудын тэмцээний шагнал гардуулах ёслолд хүүгээ шагнал …

  • 14 January

    Жүжигчин Г.Анхбаяр “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллана

    Боловсрол телевизийн  “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн бүртгэлийн постер цацагдлаа. Дэлхийн арав гаруй оронд амжилттай хийгдэж олон сая үзэгчдэд инээд хөөр бэлэглэсэн тус шоу нэвтрүүлэгт 16-аас дээш насны мэдрэмжтэй, авьяастай, хошигнох дуртай хүн бүхэн оролцох боломжтой юм. Оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болно. Ингэхдээ стэнд-ап, …