Энтертайнмент

January, 2019

  • 14 January

    “Mongol HD” телевиз Азийн наадмаас шагнал хүртлээ

    Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards”наадам 23 дахь жилдээ энэ сарын 11-12-ны өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдлаа. Энэ жилийн наадамд Монгол Улсаас анх удаа “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг  дөрвөн номинацид нэр дэвшсэн. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт “The Voice of Mongolia”, шилдэг реалити шоуг нутагшуулсан контент төрөлд “Shark Tank”, Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт “Төрөх өрөөний тоглоом” зэрэг бүтээлүүд өрсөлдсөн юм. Тэгвэл “Mongol HD” телевиз 23 …

  • 11 January

    Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”-ийг үзэхээс өмнө Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалыг уншаарай

    Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг төрийн шагналт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн “Хийморь” хэмээх уран сайхны кино хийж, үзэгчдийн хүртээл болгоод байна. Анх удаагаа шүлэг найраглалаар кино бүтээсэн нь энэ байх. Үзсэн хүмүүс сонирхолтой бас элэг эмтрэм байсан гэдгийг хэлж, бичиж байна. Кино Улаанбаатар хотод нээлтээ хийсэн бол энэ долоо хоногоос эхлэн Дархан, Эрдэнэтэд нээлтээ хийхээр хөдөллөө …

  • 10 January

    Монголын морьт харваачид “Мулан” кинонд тогложээ

    Монголын үндэсний морьт харвааны 54 харваачид “Walt Disney”-ийн урилгаар Мулан кинонд тогложээ. “Мулан” киноны зураг авалт өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Шинэ Зеланд болон Хятадад хийж байгаа аж.Киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин Лю Ифэй, Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд, Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээж байгаа аж. “Мулан” уран сайхны киног 2020 оны гуравдугаар сарын …

  • 10 January

    “21000” реалити шоунд дуучин Д.Отгонжаргал, Г.Ганхүү нар өрсөлдөж байна

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу оны өмнөх дугаартаа Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нарыг оролцуулсан. Тансаг зочид буудалд 10 хоног байрлахдаа зөвхөн 21 мянган төгрөгийг хүнсэндээ хэрэглэх үүрэгтэй үндэсний шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорсон. Тэгвэл “21000” реалити шоуны шинэ оны анхны дугаарыг Япон улсын Токио хотоос бэлтгэжээ.Токио хотод арав хонох хугацаанд 2100 иеноор худалдаа …

  • 10 January

    Жүжигчин А.Мөнгөнзул Дакагийн кино наадмын шүүгчээр ажиллана

    Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам энэ сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн кино наадмын “Spiritual Films Section”-ийн шүүгчээр Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул албан ёсоор уригджээ. Мөн найруулагч Д.Галбаярын бүтээл “Миний Нууц”, А.Төгсбаярын “Хүн Мод”, С.Бүжингийн “Сайн Аав” гэсэн Монгол кино “Cinema of the World Section” хэсэгт оролцож, дэлхийн 220 гаруй кино …

  • 8 January

    Монголын уран нугараачид “Дамбо” кинонд тогложээ

    Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киноны шинэчилсэн хувилбарыг “Walt Disney” кино компани бүтээжээ. Киног ирэх гуравдугаар сарын 29-нд АНУ болон Их Британийн кино театруудын дэлгэцнээ гаргахаар болсон байна. Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито , Ева Грийн  нар тоглосон юм. Монголын уран нураачид …

  • 8 January

    “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг Азийн телевизийн наадамд өрсөлдөнө

    Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” наадам 23 дахь жилдээ Малайз улсад нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.Тус наадамд анх удаа Монгол Улсаас “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг, дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа аж. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт “The Voice of Mongolia”, шилдэг реалити шоуг нутагшуулсан нэвтрүүлэг төрөлд “Shark Tank”, Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт “Төрөх өрөөний тоглоом” …

  • 8 January

    МУГЖ Г.Ариунбаатар Марийнский театрт дуулна

     Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард  Марийнский театрыг орхихоор болсон тухайгаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Марийнский театр МУГЖ Г.Ариунбаатарыг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ. Тэрбээр энэ талаараа  өчигдөр/2019.01.07/өөрийн твиттэр хуудсанаа”Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт …

  • 7 January

    МУГТ Б.Гангаамаа “Дэлхийн хүн”-ээр өргөмжлөгдлөө

    Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос “Алтан сарнай” оны онцлох эрхмүүдийг тодруулах ёслолын ажиллагааг 18 дахь жилдээ 2018 оны 12-р сарын 31-нд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. “Алтан сарнай-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Дэлхийн Монгол Хүнээр МУГТ Б.Гангаамааг өргөмжиллөө. Монгол Улсын гавьяат тамирчин Б. Гангаамаа өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд гарсан Монголын анхны уулчин болсон юм.Тэрбээр К2 уулын оргилд …

  • 5 January

    Жүжигчин У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар “Grand Awards-50″ шагналыг хүртжээ

    Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс өнгөрсөн оны 12-р сарын 30-нд “Grand Awards-50” наадмын шилдгүүдийг шалгаруулсан байна. Энэ жилийн шоу энтертайнмент салбарын “Grand Awards-50”-ын топ шагналыг Жижгээ&Цогтоо ТББ-ын жүжигчин У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар хүртжээ. Жүжигчин У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нарын хувьд +17 цувралаас гадна энэ жил “Bad angel ”бүрэн хэмжээний кино хийсэн билээ. Монголын маркетинг, менежментийн хүрээлэн 10 дахь жилдээ 2018 оны маркетингийн онцгой шийдлүүд, …

  • 5 January

    Япон улсаас бэлтгэсэн “21000” реалити шоу ирэх Даваа гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болно

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу оны өмнөх дугаартаа Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нарыг оролцуулсан. Тансаг зочид буудалд 10 хоног байрлахдаа зөвхөн 21 мянган төгрөгийг хүнсэндээ хэрэглэх үүрэгтэй үндэсний шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорсон. Тэгвэл “21000” реалити шоуны шинэ оны анхны дугаарыг Япон улсын Токио хотноос бэлтгэжээ. Токио хотод арав хонох хугацаанд 2100 иеноор …

  • 4 January

    УДЭТ-ын тайзнаа “Тамгагүй төр”, “Жаргаагүй нар” жүжиг дахин тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театр энэ сарын үзвэрийн хуваариа гаргажээ. Тодруулбал тус театрын уран бүтээлчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг тоглохоор болжээ. Богд хаант Монгол, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн 5-н …

  • 4 January

    “Дакар ралли-2019” уралдах Монголын баг Перуд очжээ

    Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын нутаг дэвсгэрт энэ сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. XXXXI удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин өрсөлдөнө. Энэ удаагийн Монголын багийн ахлагч, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, мехнакаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр …

  • 2 January

    МУГЖ О.Бат-Өлзий “Мөнгөн мод” цом хүртлээ

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа.  Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, …

  • 2 January

    “Утгын чимэг” наадам энэ сарын 7-нд болно

    Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ сарын 7-ны өдөр болно. Тиймээс тус наадамд ирсэн бүтээлүүдээс 10 уран бүтээлчийн богино өгүүллэгийг дараагийн шатанд сонгон шалгаруулжээ. Энэ удаагийн шилдэг 10 уран бүтээлчид Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Утгын чимэг” наадмын тэргүүн шагналт М.Эрдэнэбат, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ нарын тэргүүтэй 10 зохиолч шалгарсан байна. “Утгын чимэг” наадамд шалгарсан …