Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2015 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөөс секундэд 6-11 метр. …
Иргэний мэдээлэл
December, 2015
-
11 December
Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Эрхтний тэнгэрт одтой, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр …
-
10 December
Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна
Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулж буй Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байгаа юм. Чуулганд Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Д.Батцогт, С.Арвин, Ардчилсан хүчний холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батхуяг болон албаны …
-
10 December
16 настай охин гэртээгээ шатаж нас баржээ
Хүйтний улирал эхлэхээр гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг өгдөг. Өчигдөр гэхэд гал түймрийн улмаас 16 настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хорооны…тоотод гал гарсаны улмаас 16 настай эмэгтэй А нь шатаж нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 хороо “Рашааны…тоотод айлын байшин шатаж байна” гэсэн …
-
10 December
Бичил бизнесийн сангийн журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ны Баасан гарагт болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэх юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын авто машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах, …
-
10 December
Согтуугаар том оворын автобус жолооджээ
Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын нийтийн тээврийн газартай хамтран зорчигч тээврийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 22 аж ахуйн нэгж байгууллагад энэ сарын 4-ний өдөр шалгалт хийжээ. Шалгалтад нийтийн зорчигч тээврийн 709 том оврын автобус хамрагдснаас доорх зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, “Эрдэм транс” ХХК-ийн Х.Аеро Сити маркын автобусны гурван жолооч согтуугаар автобусаа жолоодон, улмаар бие биедээ жолоогоо шилжүүлсэн зөрчил гаргажээ. Мөн хэсэгчилсэн шалгалтын үед …
-
10 December
Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах аймгуудын жагсаалт
Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрх хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх …
-
8 December
Архинаас татгалзсан Хэнтийчүүд өөдрөг, өнгөлөг байна
Хэнтий аймагт очиж “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” арга хэмжээнд оролцоод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалга Хэнтийд үр дүнгээ өгсөн бодит ажил болжээ. Хэнтийнхэн 2013 оны гуравдугаар сарын 7-нд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр эхэлснээ албан ёсоор зарлаж, дөрвөн жилийн дотор 1000 хүнийг архины хамаарлаас ангижруулах зорилт тавьсан. Хэнтий аймаг архидалт, гэмт хэргийн түвшингээр улсдаа толгой цохидог, …
-
8 December
Абдул Каримыг дарамталсан гэх нэр бүхий бөхчүүд хэн байв
“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцаллаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт дуудлага худалдааны гэрээг цуцлах болсноо бичгээр илэрхийлээд байсан юм. Тэгвэл Абдул Карим өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гэрээг цуцлах өргөдлөө өгчээ. Өргөдөлдөө “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, …
-
8 December
Ш.Төмөрбаатар: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад хүүхдүүд хичээллэж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга орсон. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодрууллаа. – Хүүхдийн урлан бүтээх төвийг ямар шалтгааны улмаас хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан юм бол ? Хүүхдийн урлан …
-
7 December
ӨНӨӨДӨР:Улсын Дээд шүүхээс мэдээлэл хийнэ
09.00 цагт: ОХУ-ын барилгын салбарын төлөөллүүд манай улсын барилгын салбарын ажилтан, албан хаагчдад “ОХУ-ын барилга байгууламжийн ажлын явцад хяналт тавих тогтолцоо”, “ОХУ-ын барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоо ба шинэчлэл”, “ОХУ-ын нийтийн аж ахуйн салбарын тогтолцоо” сэдвээр илтгэл тавих гэж байна. Нийтдээ 100 хүнийг хамарсан энэхүү арга хэмжээнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ, НМХГ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн …
-
5 December
Халдварт өвчний улмаас зарим сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо
Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Учир нь тус сургуулийн дотуур байрны 43 хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаатай холбоотой ажээ. Иймээс Аймгийн Онцгой комисс хуралдаж, өвчнийг газар авахуулахгүй яаралтай таслан зогсоох үүднээс тус сургуулийг өнөөдрөөс эхлэн ажлын гурав, амралтын хоёр, нийтдээ таван өдөр амраахаар болсон байна. …
-
5 December
Хэзээ ч галруу ус хийж унтраадаггүй шүү
15 настай хүү болох Николас Гровелл (Nicholas Grovell) шарах шүүгээнд тахиа шарж идэхээр шийджээ. Ингээд тэрээр бүх зүйлээ бэлдээд шарагч зуухандаа тахиагаа хийгээд, телевиз үзэхээр явсан байна. Ийнхүү зурагтаа үзсээр Николас хоолоо мартсан бөгөөд очиж хартал гал гарч байсан аж. Тэрээр удаан хүлээлгүй, шууд л ус авч галруу цацжээ. эх сурвалж:саак.мн
-
5 December
Абдул Карим газраа буцааж, хэвлэх үйлдвэрийг дахин дуудлага худалдаанд оруулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах дуудлага худалдаа өнгөрөгч даваа гаригт нийслэлийн Хангарьд ордонд болсон. Энэ дуудлага худалдаанд Монгол Улсын иргэншилтэй Абдул Карим гэгч ялалт байгуулж, 24 тэрбум төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авсан юм. Гэвч дуудлага худалдааны дараагаас Абдул Каримыг …
-
5 December
Зулын хорин таван
Монголчууд бид зулын 25-ны өдрийг тэмдэглэж заншаад багагүй хугацааг үдэж байгаа билээ. Эл өдөр буян ном хуруулан, махан хоол идэхгүй цагаан хоол идэж өнгөрүүлдэг заншилтай. Мөн муу үйл хийх, уур бухимдлыг тэвчих, элдэв үг хэллэг хэрэглэхийг цээрлэдэг. Энэхүү өдөр Богд Зонховын төгс гээгэрсэн бөгөөд нас нөгчсөн өдөр. Тийм учраас Монгол хүмүүн бид буян ном үйлдэж, лам хуврагууд ном хур айлдан бурхан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл