Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 9 August

    Эмээлтийн товчоогоор 24 ширхэг тарвага нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрэх гэсэн үйлдлийг Тээврийн цагдаагийн алба илрүүлжээ. Улмаар холбогдох байгууллага болох Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн Тээврийн цагдаагийн албанаас жолооч, иргэдийг энэ төрлийн хориотой амьтны мах тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам аливаа зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон. Монгол орны …

  • 9 August

    Ачаа барааг шуурхай татахыг үүрэг болголоо

    Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллан, Засгийн газраас томилсон Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш. Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр албаныханд үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч …

  • 9 August

    “Токио-2020”: Монгол Улс медалийн тоогоор 71-р байранд бичигдлээ

    Товлосон хугацаанаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй болж ирсэн зуны XXXII олимпын наадам амжилттай явагдаж, өчигдөр /2021.08.08/хаалтаа хийлээ. Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн онцгой мөчид зохиогдсон гэдгээрээ энэ Олимп түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй. Токиогийн Олимпыг зохион байгуулах нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлж буйн баталгаа болж, дэлхий нийтэд итгэл найдварын оч түгээнэ хэмээн …

  • 6 August

    “Аавуудын өдөр”-ийг тохиолдуулан 10 аавд хүндэтгэл үзүүллээ

    Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхдийн элэг бүтэн, аз жаргалтай инээд хөөрөөс гэр бүлийн тогтвортой бат бэх байдал эхэлдэг. Гэр бүлийн харилцаанд болон нийгмийн орчин дахь аав хүний үүрэг, оролцоо, хүлээх хариуцлага, хувь нэмэр, манлайллыг таниулах, түгээх, үлгэр жишээ аавуудыг урамшуулж, алдаршуулах, дэмжих зорилготой “Бахархалт аав” арга хэмжээг Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, …

  • 6 August

    ПСР-ын шинжилгээний хариуг 1 цагийн хугацаанд гаргадаг болно

    НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо, БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин нар Шадар сайдын албан өрөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхантай уулзлаа. Уулзалтаар БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин Шадар сайдад Короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол улсад байгуулах саналыг танилцууллаа. Тус лабораторийн хувьд ПГУ-ын …

  • 6 August

    Вирусийн эсрэг эмийн нөөцийг 1 сая тунгаар нэмэгдүүлнэ

    Эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, чанар стандартад хяналт тавьж, наймдугаар сарын 1-нээс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээр гаднаас эм тариа авахуулахгүй байх зохион байгуулалтад шилжиж ажиллахыг Шадар сайд даалгасан. Энэ хүрээнд холбогдох яам, агентлагийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр УОК-ын дэргэдэх шуурхай Ажлын хэсэгт танилцууллаа. …

  • 6 August

    Эмнэлгийн эм, эмийн хэрэгслийн хангамжтай холбоотой иргэдийн гомдол саналыг 1111 утсаар хүлээн авна

    Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн эмнэлгүүд болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн цар тахлын үеийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд Эмийн хяналт зохицуулалт хариуцсан Ажлын хэсэг хяналт шалгалт хийснээ танилцууллаа. Ковид-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ремдесивир, умифеновир зэрэг вирусийн эсрэг эмийн нөөц эмнэлгүүдэд цөөн тооны үлдэгдэлтэй байгаа нь өвчтөний …

  • 6 August

    У.Хүрэлсүх:Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК бүх цаг үед анхаарч ажиллах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүдийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, ХЭҮК нь хүний эрхийн зарчимд нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний соёл, уламжлалын онцлогийг шингээсэн хүний эрхийн тогтолцоотой болох, хүний эрхийн боловсрол, соёлыг бүх шатны боловсролын байгууллагуудаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж …

  • 6 August

    Чөлөөт бөх:Б.Хонгорзул тавдугаар байрт шалгарлаа

    “Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Баянхонгор аймгийн 20 настай тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт орлоо. Дэлхийн томчуудтай анх удаа тэр дундаа олимпын дэвжээнд нүүр туллаа. Дөрөв барилдахдаа жингийнхээ хоёр лидер, олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, АНУ-ын Хелен Марулистай нэг хэсэгт багтаж, тэдэнтэй анх удаа гар зөрүүлж, аргагүй туршлага …

  • 6 August

    Чөлөөт бөх:Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар Япон бөхчүүдэд ялагдлаа

    Өнөөдөр дэвжээнд гарсан чөлөөтийн хоёр бөх хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой Япон бөхчүүдэд ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Т.Тулгын өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 оны Ази тивийн аварга Японы Такуто Отогуро байв. Барилдаан дөнгөж эхлэнгүүт Япон бөх манай хүний ард нь гарч, хоёр оноо салгав. Т.Тулга сугадсан барьцнаас тонгорох мэх хийхийг оролдсон ч дутуудсан. Харин хоёрдугаар …

  • 6 August

    Д.Магсаржав: Зэвсэгт хүчиндээ үлдэцтэй ажил санаачилж, хийх сэн гэдэг зарчмыг барьж ажилласан

    Монгол Улсын түүхэнд Говь-Алтай аймгаас хамгийн олон генерал цолтон төржээ. Эдгээр эрхмүүд Халиун, Тайшир, Шарга, Тонхил, Эрдэнэ зэрэг сумын харьяат аж. Харин тус аймгийн Цээл сумаас төрсөн генерал гэвэл БХЯ-ны Ахмадын хорооны дарга, хошууч генерал Д.Магсаржав билээ. Зэвсэгт хүчний Ар талын байгууллага үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан түүнийг энэ удаагийн дугаарынхаа зочин хойморт урьж ярилцсан юм. Тэрээр “Генерал хүн явдал …

  • 6 August

    Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа

    Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэ  …

  • 6 August

    Б.Батцэцэг: Монгол-Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И -ийн урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн.  Тус айлчлалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа. –Та Гадаад харилцааны сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлалаа хийлээ. Энэ удаагийн айлчлалын зорилго, ач холбогдлын тухай тодруулахгүй юу? -Монгол, Хятадын харилцаа маш олон салбарт идэвхтэй өрнөдөг учраас БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай нүүр тулан …

  • 6 August

    Монгол улсад 3Х3 сагсан бөмбөгийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах болсныг ФИБА албан ёсоор зарлалаа

    Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 23 хүртэлх насны 3х3 дэлхийн аварга шалгаруулах III тэмцээнийг Улаанбаатар хотноо аравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах болсныг албан ёсоор зарлалаа. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав: FIBA 3×3 U23 Дэлхийн аваргыг Монгол улсдаа авчирч байгаадаа бид маш их баярлан, бахархаж байна. ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис”Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах …

  • 6 August

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай …