Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун, Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар, ГИХГ-ын Дорноговь дахь газрын дарга Д.Эрдэнэбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Замын-Үүдийн гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж 08-22 цаг хүртэл ажиллаж …
Мэдээ мэдээлэл
August, 2021
-
5 August
Чөлөөт бөх:М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт үлдлээ
Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн тамирчид таван барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна. Хамгийн сүүлд дэвжээнд гарсан М.Лхагвагэрэл 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, медалийн төлөө барилдахаар болов. Барилдааны эхэнд манай хүн идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо …
-
5 August
Чөлөөт бөх:Б.Болортуяа хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд Пан Америкийн АШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын Луиса Валвардег (13:3) оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд шалгарав. Б.Болортуяа хагас шигшээд манай цагаар 17:30 минутаас дэлхийн хошой аварга Японы Майю Мүкадатай барилдана. payday …
-
5 August
М.Уранцэцэг:Токио-2020 олимпдоо амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна
Токио-2020 зуны 32 дахь олимпын эмэгтэйчүүдийн -48 кг жинд жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож анхны хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч Мөнхбатын Уранцэцэг өчигдөр орой /2021.08.04/эх орондоо хүрэлцэн ирлээ. МУГТ М.Уранцэцэгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараагаар түүнтэй цөөн хором ярилцлаа. –Монгол Улсын төрийн далбаагаа Токиогийн олимпын …
-
5 August
Чөлөөт бөх:Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Залуу тамирчин Б.Хонгорзул анхны олимпын наадамдаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр дагах барилдаанд Гвиней улсын бөх Ф.Камараг 10:0-ээр буулгаж авсан юм. Барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа. Одоо Б.Хонгорзул …
-
5 August
Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин олимпын дэвжээнд зодоглоно
Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин Монгол улсаа төлөөлөн олимпын дэвжээнд зодоглоно. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Б.Хонгорзул, эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа, эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд М.Лхагвагэрэл барилдана. Б.ХОНГОРЗУЛ Манай тамирчин Б.Хонгорзул 57 кг-ын шөвгийн наймд Японы бөх, олимп, дэлхийн аварга Р.Кавайд ялагдсан. Гэхдээ Кавай финалд шалгарсан тулд түүнд дагаж барилдах боломж бүрдээд байна. Тэрбээр дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт …
-
5 August
“Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ
“Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр /2021.08.04/ эх орондоо ирлээ. Баг тамирчдаа БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хамтдаа угтан авч, баяр хүргэлээ. Тодруулбал, “Токио-2020” зуны XXXII наадмаас Монголын багийн хүртээд буй 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болох жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн …
-
4 August
Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 1.8 их наяд төгрөгийн зээл гаргажээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.03) Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн …
-
4 August
“Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан, Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болжээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.03) Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас цар тахлын хүнд цаг үед залуучуудыг дэмжсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн …
-
4 August
“Эс энд Пи” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснийг баталгаажууллаа
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зарлалаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа гэдгийг дараах үндэслэлүүдээр тайлбарласан байна. Үүнд: Монгол Улсын эдийн засаг цар тахлаас шалтгаалан 2020 онд 5.4%-иар буурсан ч дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн …
-
4 August
Олимпын наадамд амжилттай оролцсон жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ
“Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр /2021.08.04/эх орондоо ирэхээр болсон байна. “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр 23 цаг 05 минутанд Төв аймгийн Хөшигний хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм байна. Эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, …
-
4 August
Хэнтий аймгийн Баян-овоо сум хүнсний талонгүй анхны сум боллоо
Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “Халамжаас хөдөлмөрт” арга хэмжээний хүрээнд Баян-Овоо сум нь хүнсний талон /хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ/-нд хамрагддаг 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад бүрэн хамруулж, 23 иргэнийг нь ажлын байранд зуучилж ажилласнаар улс, аймгийн хэмжээнд хүнсний талон авдаггүй анхны сум боллоо. Дээрх арга хэмжээг тус сумын Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан …
-
4 August
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 73 дахь ЁКОЗҮНА иргэншлээ солилоо
Их сүмогийн их аварга Тэрүнофүжи Харуо буюу Г. Ган-Эрдэнэ маань Монгол улсын иргэншлээсээ татгалзаж Японы улсын иргэншилтэй болсон тухайгаа 8-р сарын 4 буюу өнөөдөр албан ёсны мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Ёкозуна цолтой АНУ-ын хоёр ч аварга болох Акебоно, Мусашимару нар мөн Хакухо Сэхи, Цурүрюүгийн мастер (хуучин ёкозүна) нарын араас япон иргэншилтэй болсон гадаад улсаас тав дахь нь юм. Өөрөөр хэлбэл …
-
4 August
Хичээл, сургалтыг эхлүүлэх ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар Засгийн газрын өнөөдрийн (2021.08.04) хуралдаанаас шийдвэр гаргасан билээ. Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд854 сургуульд 718.817 сурагч 75 МСҮТ-д 40.165 суралцагч88 дээд сургуульд 150.100 оюутан суралцах аж. Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги …
-
4 August
Сибирийн ойн түймрийн утаа Дархан, Булган, Улаанбаатарыг бүрхлээ
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод цагаан утаа бүрхэх нь элбэг байна. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа юм. Түймрийн утаа хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр (2021.08.04) үдээс хойш манай орны хойд хэсгийн нутгаар, тэр дундаа Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар, Хэнтийн нутгаар улам өтгөрч, улмаар зүүн тийш шилжих болохыг хиймэл дагуулаас авсан доорх зураг харуулж байна. payday loans are short-term loans for small …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл