Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 3 August

    ДЭЛХИЙН ТОП-5 ПРОГРАМЧЛАЛЫН ХЭЛНИЙ СУРГАЛТАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАХ УУ?

    “10,000 программист” төслийн хүрээнд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон оюутан залууст зориулсан “Миний анхны код” онлайн сургалт үргэлжилж байна. Сургалтад одоогийн байдлаар нийт 1739 хүн бүртгүүлж, 459 хүн хамрагдаад байна. Онлайн сургалтын платформ, дижитал дэд бүтэц болох www.10k.mn-д бүртгүүлж суртгалтандаа хамрагдах боломжтой юм. Зөвхөн бүртгүүлээд сургалтад хамрагдаж, СЕРТИФИКАТ авах боломжтой бөгөөд дараа дараагийн сургалт, арга хэмжээнд оролцох боломж ТАНД …

  • 3 August

    Олон Улсын Олимпын хороо Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр үлдээв

    Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпын XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ. ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв. Үүнд: -“Токио 2020” Олимпын наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм …

  • 3 August

    “ТОКИО 2020” олимпын наадамд зориулсан виртуал “MONGOLIA HOUSE” аппликэйшн нээлтээ хийлээ

    Монголын Үндэсний Олимпын Хорооноос “ТОКИО 2020”зуны XXXII наадамд зориулан бүтээсэн “Mongolia House” аппликэйшнээ танилцууллаа. AR технологи дээр суурилан бүтээгдсэн тус аппликэйшн нь Японы нийслэл Токио хотноо явагдаж буй Олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдыг танилцуулах, дижитал орчинд Монголын соёл, өв уламжлалыг таниулах үндсэн зорилготой юм. Уг аппликэйшныг МҮОХ нь AR технологи хөгжүүлэлтийн чиглэлээр тэргүүлэгч Аргун ХХК-тэй хамтран бүтээжээ. AR …

  • 3 August

    Чөлөөт бөх:Х.Болортуяа Болгарын бөхөд ялагдав

    Өнөөдөр “Токио-2020” эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн барилдаан эхэллээ. ОУХМ Х.Болортуяа 1/8 барилдаанд Энэтхэгийн Сонам Маликийг 2:2-оор ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа ДАШТ-ий нэг алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Болгарын алдарт бөх Тайбе Юсейнтэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдав. Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах …

  • 3 August

    Х.Хэрлэн: Шатахууны үнийг өнөөдөр 100 төгрөгөөр буулгах чиглэл өгсөн

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо /2021.08.03/ шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн “Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага болох манай …

  • 3 August

    Чөлөөт бөх:Х.Болортуяа шөвгийн наймд шалгарлаа

    Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн гурав дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 1/8 шигшээ барилдаанаа хийв. Түүний өрсөлдөгч нь өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн Сонам Малик байсан бөгөөд манай бөх өрсөлдөгчөө 2:2-оор ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Болгарын Тайбе Юсейн, Бразилын Лаис Нунес нарын ялсантай …

  • 3 August

    Олимпын эрх өвөртөлсөн Онцгой бүсгүй

      Олимпын тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлэн, алдар нэрээ дуудуулах нь тамирчин хүн бүрийн мөрөөдөл. Энэ л мөрөөдлийнхөө үзүүрээс атган, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, дэд ахлагч, ОУХМ Х.Болортуяа чөлөөт бөхийн  эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өнөөдөр буюу 03-нд  олимпын дэвжээнээ зодоглоно.      Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Болгар улсын нийслэл Софид болсон олимпын наадмын …

  • 3 August

    УЕПГ:Эрүүгийн 176 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2021 оны 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 182 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 234 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 10 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг …

  • 3 August

    Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин олимпын дэвжээнд зодоглоно

    Өнөөдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин Монгол улсаа төлөөлөн олимпын дэвжээнд зодоглоно Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Х.Болортуяа, эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Х.Болортуяа Эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт …

  • 3 August

    Дуучин С.Сэрчмаа уран бүтээлдээ эргэн ирэв

    Поп дива, МУСТА С.Сэрчмаа уран бүтээлдээ эргэн ирж буй гэнэ. “Миний шүтээн аав” хэмээх дууны үг, аяыг УГЗ, хөгжмийн зохиолч Д.Бэхбат зохиож, “Sally’s production” дүрсжүүлжээ. Сонирхолтой нь энэ дууны клипэнд дуучин бүсгүйн бага охин, ээжийнхээ бага насны дүрд тоглосон аж. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online быстрые кредиты с плохой кредитной историей …

  • 3 August

    Чөлөөт бөх:С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Нигерийн Блессинг Оборудудуд 7:2-оор ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Риогийн олимпын эхний даваанд энэ хоёр бөх таарахад манай С. Батцэцэг ялж байв. Харин энэ удаа нигери бөх С.Батцэцэгийн барилдааныг маш сайн судалсан нь илт байлаа. Барилдаан дөнгөж эхлээд байхад тэрбээр манай хүнийг суйлж унаган хоёр оноо, залгуулан ард нь гараад …

  • 3 August

    “Замын-үүд” чөлөөт бүсийн дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын туршилт тохируулгын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд чөлөөт бүс доторх цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд өртөөний  2×630 кВА-ийн 10/04 кВ-ын тоноглолыг угсрах …

  • 2 August

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй байна

    Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77…… дугаараас “Эрхэм……….овогтой……….та………дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтэс” гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг. Дээрх нэр …

  • 2 August

    Газар хөдлөлтийг зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж, ашиглалтыг аймаг, нийслэлийн удирдлагад хариуцуулна

    Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх үндсэн 4 чиглэлээр нийт 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 47 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас …

  • 2 August

    Хүндийн өргөлт:МУГТ М.Анхцэцэг медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ

    Хүндийн өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн Монгол улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ. Манай тамирчин огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн. Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай …