Өнөөдрөөс эхлэн 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -60-аас дээш насны эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн …
Мэдээ мэдээлэл
April, 2021
-
12 April
НМХГ:Согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна
Дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын ахлах байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авахуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн …
-
12 April
Хүндийн өргөлтийн тамирчид олимпын эрх олгох Азийн АШТ-д оролцоно
Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. 2020 оны хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Ташкент хот аваад байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон билээ. Токио-2020 олимпын наадмын эрх олгох алтан цуврал тэмцээнд Азийн шилдгүүд бүгд хуран чуулж байна. Учир нь Олон улсын хүндийн өргөлтийн холбоо Токио-2020 …
-
12 April
Шадар сайд С.Амарсайхан СХД-ийн шинэ эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгалаа
Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх жишиг Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт өнөөдөр /2021.04.12/ тус эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Тус эмнэлэг нь амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн …
-
12 April
Л.Энхсайхан: 3091 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилсөн
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –“Ковид-19” ямар түвшинд байна вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхгүй юу? -Халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөл хорио тогтоохоор халдварын тохиолдлын тоо буурахгүй, өмнө нь халдвар авсан хүмүүс гарч ирж байна. Халдвар авсан …
-
12 April
Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэллээ
УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг …
-
12 April
PCR шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна. -БГД-ийн 13 дугаар сургууль -СБД-ийн 31 дүгээр сургууль -ЧД-ийн 50 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
12 April
Б.Ууганбаяр: Улаанбаатарт 598, орон нутаг 106 халдварын тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 13,591 мянга гаруй шинжилгээ хийхэд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,718 болж байна. 704 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн. 598 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 106 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн …
-
12 April
“Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран “ИННОВАЦ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГ тавдугаар сарын 7-8-нд зохион байгуулна. Тус үзэсгэлэн нь инновац, технологийн хөгжлийг ашиглан тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах, гадаад, дотоодын шинэлэг санаа, бүтээлч шийдлүүдийг таниулан сурталчлах замаар инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, эко системийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Үзэсгэлэнд оролцогчдыг …
-
12 April
60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ
УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, 60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн …
-
12 April
Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна
Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын …
-
12 April
PCR шинжилгээний цэгүүд цаг авсан иргэдэд үйлчилнэ
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна. -БГД-ийн 13 дугаар сургууль -БЗД-ийн 48 дугаар сургууль -ЧД-ийн 60 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд eruul.gerege.mn сайтаас цаг авсан иргэдэд үйлчлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
12 April
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа. -Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон …
-
12 April
Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил
Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Үүнд: -“Буянт-Ухаа” спортын ордон, -БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв, – СХД-ийн 5 шарын “Номин” агуулахын …
-
10 April
Ц. Намуунцэцэг “Токио-2020” олимпийн эрх авлаа
Казахстаны Алматы хотноо чөлөөт бөхийн “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн өнөөдөр /2021.04.10/ эхэллээ. Олимпын эрхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпын наадмын гурав дахь, Алматыгаас анхны эрхийг авчирлаа. Тэрбээр Энэтхэгийн Сеема, БНСУ-ын Чёон Ми Ран, Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпын эрхээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл