Улс төр

September, 2025

  • 24 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын Төв байранд уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын өрнүүлж буй НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүн, үр ашигтай болгон өөрчлөх зорилго бүхий “НҮБ-80” санаачилгыг талархан дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн энэ онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилсан “Дэлхийн …

  • 24 September

    Г.Занданшатар: Хөрөнгө буцаах сүлжээний олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана

    Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний бүгд хурал Улаанбаатарт болж байна. Энэ хурлыг “Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн эрх зүйн зохицуулалт” үндсэн сэдвийн хүрээнд цахим хөрөнгийг буцаан авахад AI технологи хэрэглэх арга туршлага, сайн жишээ, яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгийн менежментийн шинэ тренд зэрэг асуудлаар …

  • 23 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Монтенегрогийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон салбаруудад өргөжиж байгааг онцолж, ирэх 2026 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн хүрээтэй тэмдэглэн …

  • 23 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок нар өндөр түвшний хуралдааныг нээн үг хэлж, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад НҮБ-ын …

  • 22 September

    Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын хэн нь МАН-ын даргад тохирох вэ санал асуулгад иргэдийн 40 хувь нь “Хэн ч болсон ялгаагүй” гэжээ

    “МЕС” судалгааны байгууллага ”Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчдийн рейтинг, улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад 2025 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргачлалаар Улаанбаатар болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 700 иргэнээс судалгаа авчээ. Судалгаагаар нийгэмд талцал хуваагдлыг  бий болгоод  байгаа …

  • 22 September

    Өргөдлийн байнгын хороо:Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжлээ

    Өргөдлийн байнгын хорооны /2025.09.22/-ийн өдрийн  хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах, Эмч, багш нарын цалинг нэмэх саналын хүрээнд ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын иргэн О.Батхүүгээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд 2025 …

  • 19 September

    Г.Занданшатарыг 19-н МАН-ын хорооны Бага хурлын гишүүд, Д.Амарбаясгаланг 11-н МАН-ын хорооны зарим төлөөлөгчид дэмжих төлөвтэй байна

    МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг маргааш /2025.09.20/ -ийн 11:00 цагт хуралдуулахаар Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар гишүүддээ зар хүргүүлсэн гэх мэдээлэл гарч эхлээд байна. Учир нь  МАН-ын Бага хурлыг зарлаж, хуралдуулах эрх нь Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэд байдаг бол Удирдах зөвлөлийн хурлаа зарлах эрх нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт байдаг байна. Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМЫН ДӨРВӨН САЙД МАН-ЫН …

  • 17 September

    “Халзан бүрэгтэйн” ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Эдийн засгийн байнгын хороотой хамтран өнөөдөр (2025.09.17) хуралдлаа. Хамтарсан хуралдаанаар “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлд, “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн асуудлаар Улсын Их Хурлаас энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох асуудлыг тусгасан байна. Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын …

  • 17 September

    Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт …

  • 15 September

    Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын …

  • 15 September

    Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) нээлтээ хийлээ. Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, …

  • 15 September

    Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн гишүүн Батбаярын Жаргалантай уулзаж ярилцлаа. –Юуны өмнө эх орондоо Ази тивийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулах санал, санаачлагыг гаргасан танд баяр хүргэе. –Баярлалаа. Азийн Эмэгтэй Парламентчдын Бүлгийн чуулга уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ Олон Улсын арга хэмжээний үндсэн …

  • 12 September

    Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан

    Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс болсон Улсын Бага Хурал байгуулагдсаны 35 жилийн ой маргааш тохиож байна. Энэхүү түүхт ойн өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, “Чингис хаан” одонт, академич Р.Гончигдоржтой ярилцлаа. -Тэртээ 1990 онд манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсан. Ардын Их Хурлаас …

  • 12 September

    “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

    Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойд зориулсан “Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.09.12/ Төрийн ордонд эхэллээ. Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр ардчиллын үнэт зарчмыг эрхэмлэн, парламентат ёсыг төлөвшүүлэх замыг сонгосон Монголын ард түмэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцоог бүрдүүлснээс хойш 35 жил өнгөрснийг дурдаад, энэ бүх хугацаанд ард түмний засаглах …

  • 12 September

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.09.12/ хэвлэлийн хурал хийж, намрын чуулганы гол зорилт, анхаарах асуудлуудыг танилцууллаа. Тэрбээр, Төрийн бүтцийн данхайсан байдал, олон давхардсан журам, хүнд суртлыг халж, төрийн процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэх, Журмын давхардлыг хуульд нэгтгэн авлига, хүнд суртлын суурь нөхцөлийг арилгах, Татварын цогц шинэчлэл хийж хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, Нийгмийн даатгалын шинэ тогтолцоо буюу хуримтлалын хувийн дансыг иргэдэд бий …